x

Р.Гончигдорж: Үндсэн хуультай нийцээгүй харилцааны буруу аргыг хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Эхлээд уншигчдад мэдээлэл хүргэх үүднээс Үндсэн хуулийн Цэцэд та ямар учиртай мэдээлэл, яагаад гаргав гэдгээс ярилцлагаа эхэлье?

-“Зорилгодоо хүрч л байвал арга нь буруудахгүй”, “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн “харгис” номлол байдаг даа.

2016-2020 оны Ардын намын үнэмлэхүй олонхын зорилго нь юу байв? Нэгдүгээрт, 2020 оны сонгуулиар дахин үнэмлэхүй олонх болох. Хоёрдугаарт, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн нэр дэвшигчийг ялуулах.

Зорилгодоо хүрэх аргын нэг бүрэлдэхүүн нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэхдээ нэгдүгээрт, бусдыг буруутгах, Үндсэн хуульд оруулсан 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтийн “долоон бурууг” засах (үүндээ өнөөдөр бүдэрч байна).

Хоёрдугаарт, ард түмэнд Үндсэн хуулийн түвшинд “гоё” амлалт өгөх (одоо ч хэрэгжээгүй).

Гуравдугаарт, “санаатай” зарим тодорхойгүй томьёололтой нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн Цэцийн тусламжтайгаар өөрт ашигтайгаар “тодорхой” болгох. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгууль байна.

Дөрөвдүгээрт, сонгууль тулсан үед дагаж мөрдөхөөр болгож зорилгынхоо дагуу пиар хийх. Тэд зорилгодоо хүрсэн.

Гэтэл зайлшгүй цогцоор нь хийх байсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын сонгуулийн хэлбэрийг өөрчлөх, Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодгийг өөрчлөх зэргийг ард түмэнд таалагдахгүй. Иймд том зорилгодоо хүрэхгүй гэж үзэж хийгээгүй зовлонтойгоо нүүр тулж байна. “Аргаа” хайж байна.

Хамгийн түрүүнд Засгийн газарт УИХ-ын гишүүдээс байх тооны хязгаар дөрөв гэдгийг арилгах зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэх арга яг л Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрэглэсэн аргаа сонгосон. Оролцуулагчид нь ч яг хэвээр! Нөгөө л иргэд нь Цэцэд мэдээлэл гаргадгаараа гаргасан. Энэ удаа бүр Цэц нь Үндсэн хуульдаа халдан байж зорилгыг нь биелүүлсэн. Энэ тухай тантай өнгөрөгч сарын 23-нд (2022.08.23) хийсэн ярилцлагадаа дэлгэрэнгүй хэлсэн дээ. Зорилго нь аргаа зөвтгөнө гэж энэ л байх даа.

Математикт арга нь буруу бол баталгааг нь буруу, үр дүнд хүлээн зөвшөөрдөггүй. Ардчилсан Монгол Улсад Үндсэн хуультай нь нийцээгүй бол аливаа харилцаан дахь аргыг буруу гэж үзэн үр дүнг нь хүлээн зөвшөөрдөггүй л байх учиртай.

Үндсэн хууль нийт ард түмний эрх ашиг, нэрийн өмнөөс ингэж шийддэг! Өөр хэний ч биш! (Битгий мөрөөд гэж надад бүү хэлээрэй!)

За үндсэн асуулт руугаа оръё. Үндсэн хуулийн Цэц 2022 оны наймдугаар сарын 15-нд эцсийн шийдвэрээ гаргаж Үндсэн хуулийн 39.1-ээс Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өгүүлбэрийг Үндсэн хуулиас хассан. Ингээд л МАН-ынхан “хүний гараар могой бариулж” зорилгодоо хүрсэн атлаа 2022 оны наймдугаар сарын 25-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байхгүй болгосон өгүүлбэрийг дахин байхгүй болгосон үйл ажиллагаа явууллаа. Нэг түүх санаанд орчихлоо. Нас барсан нөхрөө дахин нас баруулж оршуулгын тэтгэмж хоёр удаа авсан шуналтай эмгэний тухай хэрэг байдаг гэсэн. Хөөрхий тэр олны зэвүүцэл шүүхийн шийдвэрийг даалгүй өөрөө удалгүй талийгаач болсон гэдэг.

УИХ-ын энэ ажиллагаа Үндсэн хуулийг зөрчсөн талаар урьд бас мэдээлэл хамт гаргаж байсан Э.Төмөрбаатартай хамтарч мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргаад байна даа.

-Цэц арьсаа хамгаалж таны гаргасан мэдээллийг хүлээж авалгүй, шийдвэр гаргахаас татгалзах боломжтой юу. Үндсэн хуульд маргаан үүсгэхээс татгалзаж байна гэдэг шиг?

-Цэц бидний мэдээллээр УИХ-ын дээрх ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар ямар нэг хэлбэрээр гаргахгүй бол Цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн өөрийн гаргасан 02 тоот тогтоол, эцсийн шийдвэрээсээ татгалзсан үйл явдал болно. Өөрөөр хэлбэл, бидний шийдвэр Үндсэн хууль зөрчсөн буруу шийдвэр байжээ гэж үзсэн хэрэг. Энд Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай гардаг маргаан яриагүй, харин УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал ярьж байгаа юм.

-Тэгэхээр та Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдэл нийцсэн байхыг Цэц болоод УИХ-д дахин сануулж, энэ удаа ацан шалаанд орууллаа ойлгож болох уу?

-Шатраар бол өвгөн, бэрс хоёрын дунд мориороо шалчихаад байна. Юугаар ч хаах аргагүй. Тэгэхээр Цэц өөрийгөө өгч бууж өгөх үү, бэрсээ өгч цааш нүүх үү гэдгээ л шийднэ дээ.

-Эрх баригчид санасандаа хэдийнэ хүрчихлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ингээд замхарчихав уу?

-Уг нь Цэцийн шийдвэр гаргуулчихаад л зорилгодоо хүрчихсэн мөртлөө юу гэж Үндсэн хуулийн “хоосон зайг” дахиж “хоослон” өөрчлөлт оруулсныг ойлгох гээд ухаан хүрдэггүй ээ. Цэц өмнөх шийдвэрүүдээ хүчингүй болгодог болсноос л айхдаа ингэсэн юм болов уу даа. Цэц чинь саяны шийдвэрээ гаргах гэж урьд нь “Үндсэн хуулийн заалт үйлдсэн хууль зөрчсөн тухай маргааныг Цэц хэлэлцэхгүй” гэж гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгож байсан шүү дээ. Одоо УИХ-ын энэ бүрэлдэхүүн Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйн эрхгүй болж байх шиг байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 38 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 14 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 23 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 45 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 55 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 2 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 17 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top