x

А.Пүрэвдулам: Цагдаа нар сануулаад өнгөрөх жижиг зөрчилд заавал торгох гэж улайрах нь зохимжгүй

Хуульч А.Пүрэвдуламтай ярилцлаа.

-Өнөөдрийн цагдаа нарын ёс зүйн асуудлын талаар тантай ярилцах гэсэн юм. Уг байгууллага иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй. Гэсэн ч цагдаа нараас айлган сүрдүүлсэн, дарамталсан, бусдад аюул хор хохирол учруулахааргүй жижиг зөрчилд ч торгох гэж улайрсан өнгө аяс ил цагаан харагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Цагдаагийн байгууллагын тухайд тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай үе нь ирчихсэн. Цагдаагийн алба хаагч ард түмний эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүндээ тангараг өргөсөн улс. Цагдаагийн албаны тухай хууль болоод цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ч үүнийг нарийн заасан байдаг. Манайд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх байдаг. Үүнийг биелүүлдэг субьект нь цагдаагаасаа эхлээд байхгүй болчихсон. Иргэнтэй хамгийн ойр харьцаж хуулийг хэрэгжүүлж, сахиулдаг субьект нь цагдаагийн алба хаагч. Цагдаагийн үйл ажиллагааны стандарт буюу Цагдаагийн албаны тухай хуульд “цагдааг олон нийттэй харьцахдаа буюу үйлчлүүлэгчтэй харьцахдаа” гэж тодорхой заасан байдаг. Ингээд үзэхэд цагдаа бол иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй үйлчилгээний байгууллага. Хүчний байгууллага биш. Өнөөдөр цагдаагийн алба хаагч иргэдтэй уцаарласан, дээрэнгүй өнгө аясаар харьцаж байна. Иргэд ч ийм ёстой юм шиг л хүлээж авдаг болчихсон. Цагдаагийн алба хаагч иргэнтэй харьцахдаа маргалдах, уцаарлахыг ёс зүйн дүрмээрээ ч хориглосон байдаг. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүй. Иргэд цагдаа хараад л айдаст автаж, намайг яачих бол гэж түгшүүрт автдаг нь өнөөдрийн цагдаа нарын хандлагатай шууд холбоотой. Уг нь хуулиараа иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.

-Бусдад нэг их гэм хор учруулахааргүй зөрчилд шууд л торгууль бичдэг болж. Иргэний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх төдийд л зүй ёсны шаардлага биелүүлсэнгүй гэх байдлаар торгодог ч юм уу. Ийм тогтолцоо бий болчихсон байна л даа.

-Хууль зөрчиж болзошгүй байгаа иргэнд эхлээд сануулах арга хэмжээ авна. Зөвлөмж хүргүүлнэ. Ингээд хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих ч юм уу дараа дараагийн арга хэмжээг авна. Хуулиар олгогдсон эрх үүргийг хэтрүүлэн хэрэглэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль байхгүй.

Манайд энэ заалт хэрэгжихгүй байна л даа.Цагдаагийн албан хаагч дээд шатны байгууллагаас тушаал авдаг. Иргэдийн зүгээс цагдаа нар бусдын эрх чөлөөнд халдсан үйлдлийг дээрээс ирсэн тушаал биелүүлж байна гэж үзэх нь бий. Үүнийг өөгшүүлж зөвтгөж хэрхэвч болохгүй. Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагч хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байдаг. Дээд шатнаас хууль зөрчсөн үүрэг даалагавар ирвэл цагдаагийн алба хаагч биелүүлэхээс татгалзах үүрэгтэй гэсэн үг. Дарга л тушаасан бол заавал биелүүлэх ёстой гэх нийтлэг хандлага манайд бий. Энэ ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.

-Иргэдтэй дээрэлхүү харьцдаг, жижиг зөрчил дээр зөвлөж сануулахаас илүү торгох гэж улайрдаг энэ хандлага цагдаа нарын боловсролтой холбоотой байна уу?

-Цагдаагийн албаны боловсролын асуудал үүнд шууд нөлөөлдөг. Хүний эрхийн наад захын мэдрэмж, мэдлэг цагдаагийн алба хаагчдад байдаггүй. Ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх, ямар нэгэн худалдаа наймаа эрхлэхэд ч юмуу тухайн хүмүүстэй хууль бусаар харьцахаас авахуулаад хүний эрх чөлөөнд хууль бусаар шууд халддаг. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй улс шүү дээ.Хууль бус шаардлга тавиад үүнийг нь биелүүлээгүй иргэдийг хууль зөрчлөө гэх байдлаар шалгадаг, байцаадаг, эрүүгийн хэрэг үүсгэдэг жишиг тогтож байна. Энэ бол том аюул.

-Та ярилцлагын эхэнд цагдаагийн байгууллагад реформ хийх цаг ирсэн талаар онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Гүржийн жишээг энд онцолъё. Энд цагдаагийн байгууллагын тогтолцоог бүрэн шинэчилсэн. Шинэчлэхдээ үйлчилгээний стандартад оруулж өгсөн. Ингэхдээ хамгийн эхэнд цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг бүрэн хангаж өгсөн. АНУ-д цагдаагийн цалин 18000 ам.доллар байх жишээтэй. Манайд бол цагдаагийн албанд орсон хүн 400000 төгрөгийн л цалин авдаг. Нөгөө талд яг ижил чиг үүрэг хүлээж байгаа АТГ-т комиссараар ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Гүржид нийгмийн баталгааг нь хангаад шинээр ажилд орж байгаа цагдаагийн алба хаагчийн хүний эрхийн мэдрэмжид маш өндөр шалгуур тавьдаг болсон. Үйлчилгээ авахаар дэлгүүр ороход ямар эелдэг байдаг билээ. Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд ч тийм эелдэг харилцааг алба хаагчдад нэвтрүүлсэн. Цагдаа нарын ажиллах орчин өөрчлөгдөхөд иргэдтэй харьцах хандлага нь ч дагаад өөрчлөгдсөн жишээ Гүржид байна. Манайд үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Өөр нэг асуудлыг энд онцлоход, цагдаагийн байгууллага ямар нэгэн нам, улс төрийн байгууллагын нөлөөнд байхыг хориглодог. Гэтэл манайд Хууль зүйн яамны томилгоогоор явдаг. Эрх зүйт нийгэмд олон нийтийн саналыг тусгаж авдаг. Манайд шууд томилгооны статустай. Тэр нь улс төрийн хамааралтай. Үүнийг хамгийн эхэнд цэгцлэх ёстой.

-Замын цагдаа нар булан тухайд отож байгаад л шууд торгууль бичдэг үзэгдэл байна л даа. Төсөв бүрдүүлэхийн тулд иргэдийн халаасанд гар дүрж байгаа ч юм шиг.

-Согтууруулах төрлийн ундаа, маснууруулах бодис хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, түүнээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх мэт зүйлсээс бусад Зөрчлийн шинжтэй үйлдэлд цагдаагийн алба хаагчийн зүгээс сануулах эрх нь байдаг. Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хуульд дугаарын хязгаарлалт зөрчвөл тэгнэ, зөвшөөрөөгүй газар түр зогсвол ингэнэ гэх ч юм уу нарийн зохицуулалт байхгүй. Дугаарын хязгаарлалт зөрчих зэрэг жижиг зөрчилд шууд торгуулийн арга хэмжээ авах үндэслэлгүй. Иргэндээ сануулах арга хэмжээ аваад, зөвлөөд өнгөрөх хэрэгтэй. Заавал торгох гэж улайраад байх нь зохимжгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 40 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 17 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 26 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 48 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 58 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 5 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 20 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top