x

Д.Ламжав: Үндсэн хуулийг хянах эрх Цэцэд Үндсэн хуулиар олгогдоогүй

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй гэж эцэг хуульд бий. Гэтэл Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байж болох тухай тогтоол гаргалаа. Уг үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулиас бусад дотоодын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох энэ талаар эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх Үндсэн хуулиар Цэцэд олгогдсон. Гэтэл Цэц “УИХ-ын таваас олон гишүүн Засгийн газарт давхардан ажиллаж болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосугай гэсэн тогтоол гаргав.

Цэц өөрийгөө Үндсэн хуулийг хянах эрхтэй мэт үзсэн том алдаа гаргалаа.Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн төсөлд УИХ Цэцийн саналыг хүсэхэд ямар ч хариу ирүүлээгүй байж ийнхүү аашилсан нь Үндсэн хуульт байгууллыг хамгаалах баталгаа болсон Цэцийг гутаав.

-УИХЦэцийг буруутгаж байгаа боловч уг тогтоолыг УИХхянах эрхгүй гэж арга ядсан байдалтай харагдсан. Тэгээд нэг мэргэн арга олох шиг боллоо. Цэцтэй холбоотой хуулиудад “Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэсэн агуулгатай заалт орууллаа. Энэ хэр зэрэг хуулийн үндэслэлтэй вэ?

-Цэцийн тогтоолыг хянах эрхгүй нь үнэн. Гэвч энэ бол Цэцийн хууль ёсны тогтоолд хамаарахыг мартаж болохгүй.

УИХ үүнийг “мартсан”. Өчигдөр (наймдугаар сарын 24-нд) яаран сандран баталсан эдгээр заалтыг би Цэцийг гуйх хууль (ЦГХ) гэж товчлон ярья. УИХ-ын даргын зүгээс хуулийн академич Амарсанаа, Нарангэрэл хоёрын зөвлөгөөг дагая хэмээн мэдэгдсэнээр “хууль зүйн тулгуур олоогүй” гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно; Цэцийн тогтоолд Монгол Улсын хуулийн этгээд, байгууллага албан тушаалтан захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалтууд бол өмнө хэлсний нэгэн адил Цэцийн хууль ёсны шийдвэрт хамаарна. УИХ үүнийг “мартсан” учраас ЦГХ батлав. Цэц зөвхөн Үндсэн хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Иймээс Цэц тогтоолынхоо хууль ёсны гэдэгт итгэл төгс байгаа бол ЦГХ-ийг дагаж мөрдөхгүй байх нь хуульд нийцнэ. ЦГХ-иар УИХ Цэцийн тогтоолыг хүлээн зөвшөөрөөд, харин дахиж ийм юм бүү хийгээрэй гэж гуйлаа. Цэц, УИХ хоёр муур, хулгана болон тоглосоор алхах гишгэх бүрдээ Үндсэн хуулийн зөрчилд унаж байна.

-Хоёр академичийн зөвлөгөөнөөс илүү хууль зүйн тулгуур байсан юм гэж үү?

-Байсан. ТҮР ХОРОО байгуулах тухай Үндсэн хуулийн заалт. Энэ заалт 2019 оны өөрчлөлтөөр орсон. Хороог УИХ-ын сонирхлын зөрчилгүй гишүүдээр байгуулах; Цэцийн гишүүдийг байцаах; ийнхүү байцаахдаа шүүх; АТГ, ТТГ зэрэг мэргэжлийн байгууллагаас тусламж авах; хорооны илтгэлийг үндэслэн УИХ Цэцийг биш гишүүдийг нь эгүүлэн татах хүртэл шийдвэр гаргах гарц одоо ч байна.

-ТҮР ХОРОО байгуулах нь хоёр академичийн зөвлөгөөнөөс юугаараа илүү хуулийн үндэслэлтэй юм бэ?

-Үндсэн хуулийнхаа хүчийг хэрэглэж байгаа учир хэн ч маргах аргагүй хууль зүйн үндэслэлтэй. Энэ хүчийг ашиглан Үндсэн хуулийн хямралд хүргэж буй энэ хуйвалдааныг таслан зогсоохыг танай сониноор дамжуулан ҮАБЗ-өөс шаардаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 40 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 16 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 25 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 47 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 57 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 4 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 19 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top