x

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14 хэм дулаан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top