x

Малайзын экс ерөнхий сайдыг хөрөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна

Төрийн өмчит “1MDB” сангийн хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдон, шалгагдаж буй Малайзын экс ерөнхий сайд Наджиб Разакыг 25 гэмт үйлдэлд буруутган, дахин баривчилсан байна.

Тухайлбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчит “1MDB” сангийн 15,5 сая ам.доллар завшсантай холбоотой 4 үйлдэл, их хэмжээний мөнгө угаасантай холбоотой 21 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Экс ерөнхий сайд төрийн өмчит сангийн хэргээр өнгөрсөн 7-р сард баривчлагдаад удалгүй батлан даалтад гараад байсан боловч өнгөрсөн лхагва гарагт Малайз улсын Авлигын эсрэг хороо түүнийг дахин баривчилсан байна. Ийнхүү түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх 25 гэмт үйлдэлд буруутгажээ.

Төрийн өмчит сангаас хөрөнгө завшсан гэх асуудлаар хэрэг үүсгэн 2015-2016 онд түүнийг шалгаж байсан бөгөөд уг сангийн үйл ажиллагаа явуулдаг байсан Малайз, Сингапур, Хонг Конг, АНУ, АНЭУ, Швейцарь, Люксембург, Австрали болон бусад улс орнуудын эрх бүхий байгууллагууд шалгалт явуулж байгаа юм байна.

Наджиб Разак болон түүний Засгийн газрын гишүүд, гэр бүлийн гишүүдийг хэрэгт холбогдуулан шалгаж, заримыг нь баривчилжээ. Малайз улсаас оргон зайлсан зарим хүнийг олон улсад эрэн сурвалжилж байгаа юм байна. Эрх бүхий байгууллага экс ерөнхий сайдын данснаас гүйлгээ хүлээн авсан 50 хүнийг байцаажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 0 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 9 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 7 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top