x

О.Гансувд: Цус шингэлэх эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя!

Цус өтгөрөлт болон тархины цус харвалтын талаар АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч, анагаах ухааны магистр О.Гансувдтай ярилцлаа.

-Ковидын дараах хүндрэлээр цус өтгөрөлт түгээмэл болсон гэх юм. Ер нь цус өтгөрөлт гэж яг юуг хэлээд байна вэ, энгийн үгээр тайлбарлавал?

-Ковидын үед цусны зуурамтгай чанар ихэсч өтгөрөх болон цус урсаж буй судасны дотор хана үрэвсэж гэмтэх үндсэн хоёр механизмаар өөрчлөлт илэрч байна. Тэгэхээр урсаж буй цус өтгөрөхөөс гадна судасны дотор хананы бүрэн бүтэн байдал алдагдаж цус хэвийн урсах үйл ажиллагаа нь доголдоно. Ковидын үед түгээмэл илэрч буй зүрхээр өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, даралт ихэсч багасах зэрэг шинжүүд нь тухайн эд эрхтний судасны цусан хангамж дутагдаж байгаагийн шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл, эд эрхтэнд очиж буй цус өтгөрөлттэй, судасны дотор хана гэмтэж, шингэн чөлөөтэй урсахад төвөгтэй удаашралтай болж байна гэсэн үг. Цусны урсамтгай чанар буурснаас тархины цус хомсрох харвалт, зүрхний шигдээс зэрэг үүсэх эрсдэл бий. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанаас авч үзэхэд Ковидоор өвдсөн хүмүүст танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал илүүтэй байгаа юм.

-Тодруулбал?

-Ковид оор өвчилсөн дөрвөн хүн тутмын нэгд нь танин мэдэхүйн хөнгөн зэргийн алдагдал илэрч байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Танин мэдэхүйн алдагдал гэхээр хүн тэнэг мангар болно гэсэн үг биш. Өдөр тутамдаа анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах, сэтгэн бодох чадавх удаашрах, ой тогтоолт буурах, нойр муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Сүүлийн үеийн судлаачдын хамгийн их санаа зовниж байгаа зүйл нь ковидоор өвдсөний дараа тухайн хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа эргээд хэвийн болох уу гэдэг асуудал. Үүнийг судлахад, ковидын вирус нь уураг тархины эд эсүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Ой тогтоолт сулрах, мартамхай болох, нойр муудах, хурдан шаламгай бодож шийдвэр гаргах хурд удаашрах шинжүүд илэрнэ.

-Эдгээр шинж тэмдгүүд арилах уу?

-Ковид анх 2019 онд бүртгэгдсэн, түүнээс хойш гуравхан жил болжээ. Иймд хангалттай судалгаа хийх хугацаа бас биш. Гэхдээ л судлаачид хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал илэрнэ, цаашид үлдэх магадлалтай гэж үзэж байгаа.

-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нэн түрүүнд ковидоор өвдөхгүй байж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хүмүүсийн дунд түгээмэл байгаа хандлага нь ханиад томуу шиг өвдөөд эдгэрдэг гэсэн ойлголт байна. Мэдрэлийн эмчийн зүгээс зөвлөхөд ковидоор өвдсөний дараахь ужиг хүндрэл, үр дүнг баттай хэлж мэдэхгүй. Одоогоор судалгаануудаар эмгэг өөрчлөлт үүсгэж байгаа нь тогтоогдсон. Тийм учраас сэргэг оюун ухаанаа хадгалж үлдэхийн тулд хүн бүр өөрийгөө урьдчилан сэргийлээд болж өгвөл ковидоор өвдөхгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна хүн болгон тархины харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тархины харвалт, зүрхний шигдээс үүсгэх үндсэн шалтгааны нэгд чихрийн шижин ордог. Энгийнээр тайлбарлахад, усанд сахар хийхэд өтгөрч зунгааралдсан болдог шиг чихрийн шижинтэй хүний цус яг тийм өтгөн болдог.Тэгэхээр жижиг хялгасан судасны цусны урсгал удааширч бөглөрнө. Дараагийн шалтгаан нь тамхи татах. Тамхи нь өөрөө судасны ханыг наалдамхай чанартай болгочихдог. Судасны хананд товруунууд үүсгэдэг гэсэн үг л дээ. Тамхи их татдаг хүн зүрхний шигдээс, тархины харвалттай болох нь элбэг.

-Цус өтгөрөлтөөс болоод зүрхээр нас барлаа. Гол төлөв залуучууд, тэр дундаа эрэгтэйчүүд хүндээр өвдөж нас барж байна гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Судалгаагаар бол хүйсийн ялгаа нэг их байхгүй. Гэхдээ яагаад эрэгтэйчүүд давамгайлан өвдөөд байна гэхээр өөрсдөө эрсдэлт хүчин зүйлд илүүтэй өртдөг. Тухайлбал, архи тамхины хэрэглээ өндөр, өөх тос их иддэг, цус өтгөрдөг эрсдэл илүүтэйгээс гадна нэмээд ковидоор өвдөх юм бол цус нь бүр их өтгөрч харвалт, шигдээс болох нь илүүтэй байдаг.

-Яагаад залуучуудын дунд уг асуудал илүүтэй гарах болов?

-Настай хүмүүстэй харьцуулахад залуучууд илүү өвдөж хүндэрч байна гэсэн судалгааны үр дүн байхгүй л дээ. Залуу хүн гэнэт нас барахаар соргог хандаж байгаа байх. Түүнээс биш ковидоор өвдөөд нас барсан хүмүүсийг харахад, гол төлөв ахимаг насныхан, архаг хууч өвчин хавсарсан хүмүүс байгаа. Ковидоор залуучууд өвдөөд байна гэдэг дээр хэлэхэд, тухайн хүмүүс зүрхний хэм алдагдалтай, зүрхний гажигтай, янз бүрийн суурь эмгэгтэй, тэдгээр нь оношлогдоогүй явж байгаад ковидын халдвараас үүдэн гэнэт илэрдэг. Ковид нь шууд цусны бүлэн үүсгэхгүй, цусыг өтгөрүүлнэ. Харин тархины цус харвалтын хувьд судас хагарч, эсвэл бөглөрснөөс үүддэг. Ковидын шалтгаанаар тархины цус харвалт нь судас бөглөрсөнтэй холбоотой.

Ер нь зөвхөн ковидоос болоод харвасан гэж хэлэх боломжгүй юм. Учир нь тархины шигдээс нь харвалт үүсгэх бусад хүчин зүйлийн суурин дээр үүсдэг. Зүрхний гаралтай харвалтын үед зүрхний хэм алдаж, агшилт сул байсантай холбоотойгоор зүрхний хөндийд бүлэн тогтож улмаар тархины судас руу дамжиж тархины судсыг бөглөж харвалт үүсгэнэ.

Мөн цусанд сахар, өөх тос их хэмжээтэй байснаас судасны дотор хананд товруу үүсгэж цааш урсах цусан хангамжийг саатуулснаар харвалт үүсгэх боломжтой. Хүн цус харваад ирэхэд зүрхний шалтгаанаар уу, өөр бусад шалтгаан байгаа эсэхийг тогтоодог. Зүрхний бичлэг, зүрхний эхогоор хэм алдагдал байна уу, эсвэл цусанд өөх, тос, сахар их болоод цус өтгөрсөн үү зэргийг тодорхойлж болно.

-Цус шингэлэх гэж яг юуг хэлээд байна вэ?

-Ковид өөрөө судасны ханыг гэмтээчихдэг тул автоматаар цус бүлэгнүүлэх үйл ажиллагаа бага хэмжээгээр идэвхждэг. Цусанд олон тооны эсүүд эргэлдэж байдаг. Эдгээр эсүүдийн хоорондын наалданги чанарыг бууруулснаар цус шингэрдэг. Тийм учраас цус шингэлэх эм уухаар эсүүдийн наалданги байдлыг бууруулна гэсэн үг.

-Аспирин нь цус шингэлэхгүй гэж ярих юм?

-Цус шингэлэх эм нь дотроо ялгаатай. Антиагрегант гэдэг нь арай зөөлөн үйлчилгээтэй, бүлэн тогтоохоос сэргийлнэ. Антикоагулянт нь харин бүлэн задалдаг үйлчилгээтэй. Гэхдээ хэт их цус шингэрээд харвалт өгөх магадлал бас бий. Манайд нэг өвчтөн жаахан харвалт өгчихсөн ирсэн юм. Тэр нь зүрхтэй хамааралгүй байсан. Тэр хүн интернэтээс уншаад Ксарелто гэдэг цусыг хүчтэй шингэлэх эмийг ямар ч хяналтгүй уугаад явж байсан. Тэр нь эсрэгээр бүр хэт цус шингэлээд цусны ханын нэвчимтгий чанарыг ихэсгэн судас хагарч харвалт үүсгэх эрсдэлд хүргэсэн. Уг нь тэр эмийг зүрхний гаралтай харвалтын үед эмчийн заалтаар сар болгон шинжилгээ өгч байж тунг нь тохируулж уух зориулалттай. Тийм учраас цус шингэлдэг эм болгоныг дур мэдэн ууж хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя. 65-аас дээш насны архаг суурь өвчингүй хүмүүст өдөр тутам аспирин уухыг зөвлөдөг.

Гэхдээ зарим тохиолдолд ходоод өвдөх гээд байдаг. Учир нь цус шингэлэх эм нь өөрөө бас үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ходоод өвддөг хүн ходоод хамгаалах эмээ ууж зохицуулах ёстой. Ер нь ходоодны шархлаа зэрэг хавсарсан өвчтэй хүн тийм эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хавсарсан өөр өвчтэй бол тухайн эмийг уух нь хувь хүн болгонд ялгаатай, эмчийн зааврын дагуу л хэрэглэх нь зөв.

-Сүүлийн үед Монголд тархины цус харвалт ихсэх болжээ. Энэ талаар та тодруулна уу?

-Харвалтын хувьд Монгол Улс хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар дэлхийд тэргүүлэх орны нэг нь болчихсон шүү дээ. Олон улсын судалгаануудад манайх эхний эгнээнд, улайгаад гараад ирчихдэг. Хамгийн гол нь хөдөлмөрийн чадвар алдалт тал дээр харвачихлаа гэхэд сэргээн засах эмчилгээ сайн хийх шаардлагатай байдаг. Манай сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмж муутай байдаг тул саажилттай үлдэх элбэг. Тархины судас хагарч, эсвэл судас бөглөрч харвах гэсэн хоёр төрөл байдаг. Хагарч харвадаг шалтгаан нь угаасаа даралт ихсэх. Даралт 180, 200 хүрээд судас хагарна.

Манайд даралт ихсэлтийн хяналт муу байдаг. Тэгэхээр хүн өөрөө даралтаа хянуулаад, эмээ байнга ууж байх ёстой. Харамсалтай нь тийм хяналт тааруухан учраас энэ төрлийн тохиолдол багагүй. Хагарсан цусны хэмжээ, ямар судас бөглөрсөн зэргээс хамаарч цус харвалтын хүндийн зэргийг тогтоодог.

-Даралт ихэсдэг хүн архийг бага тунгаар уух нь сайн гэх зөвлөгөө байдаг. Энэ нь хэр зөв юм бол?

-Алкоголь өөрөө судас тэлэх үйлчилгээтэй, богино хугацаанд судас тэлээд агшаадаг. Тиймээс үр дүнтэй сайн арга биш. Архи уудаг хүн судас агшсанаас болж харвалтаар нас бардаг. Эхний үедээ сайхан болсон мэт мэдрэмж төрөх авч, шөнө дунд үүрээр хүний судас их агшдаг. Тэгэхээр хэт их архи ууснаас судас агших нь нэмэгдээд цус харваж нас барах эрсдэлтэй.

-Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Юуны түрүүнд цусны даралтаа байнга хэмжиж хянаж хэвших хэрэгтэй.

-Хэрэв даралтын аппарат байхгүй бол хэрхэх вэ?

- Хүзүү хөшөөд, нүд бүрэлзээд ирвэл даралтны эм уух нь зүйтэй. Цус шингэлэх эмийг ч ууна. Цочмог үед бүр эвгүйрхээд байвал Аспирин 81-ийг гурваар давхарлаад ууна. Энэ нь цусыг хүчтэй шингэлэх үйлчилгээ үзүүлдэг. Ер нь даралт ихэсдэг бол байнга даралтны аппарат авч явж байх хэрэгтэй. Зүрхний лугшилт, даралт хэвийн байвал айсны хэрэггүй. Зүрхнээс болж харвалт өгөх магадлал их шүү. Өөх тостой хоол, архи тамхи хэрэглэдэггүй байтал яахаараа харвадаг юм бэ гэж боддог хүн цөөнгүй. Гэтэл шинжилгээ хийлгэхэд зүрхний хэм алдагдалтай, зүрхний гажигтай байх жишээтэй. Тийм хүн зүв зүгээр явж байгаад хэт их ачаалал авч, хэт их стресстэхээр зовуурь илэрдэг. Хэт их гүйж, биеийн тамираар дэндүү их хичээллэхээр ч мэдэгдэнэ. “Зүрх нь зогссон гэнэ лээ” гэдэг чинь угаасаа тийм өвчний суурь байсан гэсэн үг. Тохиолдлоор тийм юм гарна гэж байхгүй л дээ.

-Үүнийг яаж мэдэж болох вэ?

-Зүрхний эмчид үзүүлж зөвлөгөө авч нарийн шинжилгээ болох зүрхний эхо, зүрхний 24 цагийн бичлэг буюу холтер хийлгэх шаардлагатай. Заавал ч үгүй зүрхээр хатгуулж өвдөж байж зүрхний эмчид хандах бус, 40-өөс дээш насны хүмүүс зүрхний эмчид жилдээ нэг удаа үзүүлчих хэрэгтэй. Бие жаахан эвгүйрхэх л бол зүрхний хэм алдах шинж байна гэсэн үг. Хэм алдагдал үүрээр юм уу, ямар ч үед илэрч болох учир дан зүрхний бичлэг хийлгэснээр тэр бүр илрээд байдаггүй тул 24 цагийн бичлэг хийлгэх нь зөв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 6 цаг 39 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 8 цаг 13 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 8 цаг 38 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 8 цаг 56 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 9 цаг 13 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 32 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 21 цаг 56 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 22 цаг 6 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 23 цаг 8 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 23 цаг 26 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 23 цаг 26 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 23 цаг 34 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 23 цаг 46 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр 17 цаг 50 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно Өчигдөр 17 цаг 47 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top