x

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна. Эдийн засаг, нийгмийн томоохон төслүүдэд хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцуулсан юм.

Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар эрчим хүч, хилийн боомтын асуудлыг хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Багануурын ДЦС-ын бүтээн байгуулалтын талаар эцэслэн ярилцаж, хилийн боомтуудтой холбоотой асуудал хүлээгдэж буйг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн тодотгож байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр 5 жилийн дараа бүрэн ашиглалтад оруулах талаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад байгаа юм.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах стратегийн чухал төслийн санхүүжилтийг айлчлалын үеэр шийдвэрлэнэ гэсэн хүлээлэлттэй байна. Мөн Гашуунсухайт, Ганц мод, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах зэрэг эдийн засагт нэн түрүүнд шаардлагатай, хүлээлэлттэй байгаа асуудлыг хөрш оронтой хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Энэ талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн хэлэхдээ, хилийн боомтуудаас гадна дээр дурдсан УЦС, ДЦС-ын бүтээн байгуулалтад БНХАУ-тай хамтран оролцох, хөрөнгө оруулах чиглэлтэй байгааг тодотгож байна. Энэ талын яриа хэлцэл урагшлавал бүтээн байгуулалтын ажил хурдасна хэмээн хэлж байна.

Урт хугацаанд урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нээж нэмснээр, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эрэлт нэмэгдэж, улмаар эдийн засаг тэлж, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтойг шинжээчид онцолж байна.

Дэд бүтцийн асуудлаа шийдэх замаар, нөгөө талаар харилцан бие биедээ ашигтай худалдааг илүү дэлгэрүүлэх талаас нь ярилцаж, ойлголцолд хүрэх тусам манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, ингэснээр валютын хуримтлал бий болж, ирэх онд төлөх гадаад, дотоодын өрийг барагдуулах боломж бүрдэнэ хэмээн дүгнэж байна.

Айлчлалаар тээвэр-логистикийн асуудлыг ярилцан шийдэж чадвал өнөөдрийг хүртэл тулгараад буй тээврийн зардал буурах боломжтой. Энэ нь өнөөдрийн импортын өндөр зардал, инфляцийн дарамтад ороод буй энэ цаг үед чухал нөхцөл болно гэж шинжээч судлаач нар үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 8 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 29 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 16 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 41 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 55 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 58 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 0 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 19 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 4 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 5 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 16 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 12 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top