x

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай Ан Аныг хүнд өвдсөн тул унтуулжээ

Хонконгийн Ocean Park амьтны хүрээлэнд амьдардаг Ан Ан нэртэй эрэгчин панда 35 насандаа үхлээ. Том панда нарын дундаас хамгийн өндөр настай түүний биеийн байдал сүүлийн долоо хоногуудад эрс муудаж байсан тул түүнд нэг мөсөн унтуулах тариа хийжээ.

"Ан Ан бүрэн дүүрэн амьдралыг туулан өөрийн 35 насандаа, хүнийхээр бол 105 хүрээд өнгөрлөө. Ан Ан бидэнд тааламжтай дурсгал, сэтгэл хөдөлгөм мөчийг үлдээсэн. Түүний ухаалаг, тоглоомтой агшин бидэнд дутагдах болно" хэмээн Ocean Park захиргааны  мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ эрэгчин пандаг эмэгчин Цзя Цзягийн хамт Хятадын засгийн газар 1999 онд Хонконгийн засгийн газарт дипломат бэлэг болгон өгч байжээ. Ийм практик Хятадад их дэлгэрсэн ба бусад орнуудад өөрийн орны үндэсний баялаг гэгдэх хулсны баавгайг урт хугацааны түрээсээр өгдөг байна.

Ан Ан 2021 оны Хоёрдугаар сард

Ан Аны эмэгчин найз Цзя Цзя 2016 онд 38 настайдаа үхсэн байна. Тэр өнөөг хүртэл байгальд бус хүрээлэнд амьдарч байсан хамгийн хөгшин панда аж.

WWF мэдээлж буйгаар, хулсны баавгай нь байгальд 14–20 нас хүртэл амьдардаг. Панда нь 20 нас хүрээд үржил нь зогсч тэднийг хөгшинд тооцдог байна. Тийм амьтдад эрүүл мэндийн тухайлбал,  даралт нь ихсэх явдал гарч ирнэ. Ан Ан мөн л өндөр даралттай болсон байжээ.

Сүүлийн өдрүүддээ Ан Ан бага идэж, их унтах болсон байв. Долоодугаар сарын 17-ноос тэр хатуу хоол идэхээ больж зөвхөн тэжээллэг ус л ууж байсан байна. Ингээд малын эмч нар түүнийг унтуулахаар шийдсэн гэнэ.

Өнөөдөр Ocean Park-т эмэгчин Ин Ин, эрэгчин Ле Ле хоёр амьдарч байгаа. Хосыг 2007 онд Хонконгийг Хятадын мэдэлд шилжсэний 10 жилийн ойгоор тус паркт бэлгэлжээ. Одоо тэд 16 нас хүрээд байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top