x

Д.Мөнхбат: Үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг ялласан шийдвэртээ төр засаг хариуцлага хүлээх боллоо

Иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.

-Таныг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас буруутгаад байсан шүү дээ, гэсэн ч гэм буруугүй гэдгийг тогтоосон. Харин та эргүүлээд хуулийн байгууллагад хандсан байдаг. Үндэслэл нь юу байв?

-Tөрийн албан тушаалтны иргэнд учруулсан гэм хорын хохирол барагдуулах миний хүсэлтийг ХУД-ийн шүүхээс дэмжиж шийдвэрлэлээ. Бүтэн нэг жил зургаан сар Эрүүгийн, Зөрчлийн, Иргэний хэргээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар явлаа шүү дээ. Эцэст нь хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш болохыг шүүхээс тогтоолоо. Намайг яллагдагчаар татсан тогтоол уншиж байхад хийсэн үйлдэлдээ би харамсаагүй. Учир нь үнэн ялна гэдэгт итгэж байлаа.

-Ер нь таныг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр л хууль хяналтын байгууллагаас ээрч эхэлсэн үү. Цагдаагаас тайлбарлахдаа “Төрийн албан хаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж хэлдэг шүү дээ.

-Би БНСУ-аас Монголд ирээд тусгаарлалтад орсон. Хилийн чанадад байх хугацаандаа халдвар авахаас сэрэмжилж хариуцлагатай хандаж эрүүл саруул эх орондоо ирсэн. Улаанбаатарт ирээд тусгаарлалтад байх хугацаандаа ковид туссан юм. Ингээд бодит нөхцөл байдлыг олонд хүргэсэн.

Гэтэл халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр л намайг буруутгасан. Буруутгахдаа Эрүүгийн хуулийн 15.6.1-дэх заалтад үндэслэж байгаа юм. Мөн хувийн цахим хаягаараа лайв хийж, пост оруулсан үйлдлийг ард иргэдийг төөрөгдүүлсэн гэж үзэж намайг Зөрчлийн хуулиар торгосон. ЦЕГ-ын албан тушаалтан үүнийг тайлбарлахдаа “Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгээгүй. Гоц халдварт өвчин тархах нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан” гээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр усыг маань зарлачихаж байгаа юм. Ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй байхад тэр шүү дээ.

-Таныг Өршөөлийн хуульд хамруулна гэх зүйлийг хуулийн байгууллагаас онцолж байсан шүү дээ. Тусгаарлалтын байрны талаар бодит мэдээллийг хүргэсэн үйлдлийг чинь буруутгасан нь эндээс ил цагаан харагдаж байна лээ.

-Цагдаагийн байгууллагаас “Чи гэм буруугаа хүлээвэл Өршөөлийн хуульд хамруулна” гэж хэлж байсан. Гэм бурууг нь шүүхээс тогтоогоогүй байхад л хүнийг байцаагаад чамайг өршөөлөө гэдэг ойлголт байж болох уу.

Өршөөлд хамруулна гэж залилаад надад хэрэг тохох гээд байгаа юм уу. Ийм логик, дэс дараалалгүй асуудал байж болохгүй биз дээ. Миний гэм буруутайг нотолж байж, тэрийг нь шүүхээс “Энэ хүн гэм буруутай байна” гэж тогтоосны дараа л өршөөлд хамруулах эсэх асуудал хөндөгдөнө. Гэтэл юуг ч нотлоогүй байж л өршөөлд хамруулна гэж санал болгож байгаа нь нэг үгээр хэлбэл доромжилж байгаа үйлдэл мөн.

-Бодит нөхцөл байдлыг хувийн орон зайдаа илэрхийлээд яллах тогтоол уншуулахад амар биш байсан байх. Гэр бүлийнхэнд тань ч тэр.

-Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байснаа би дээр онцолсон. Харин ойр дотныг хүмүүс, гэр бүлийнхэн маань надаас болж шаналж, санаа зовж байгааг хараад их харамссан. Удахгүй мэс ажилбарт орохоор зэхэж байсан ээжийг минь цагдаа дуудаж дэргэдээ авч ирээд л мэдүүлэг авч байлаа. Эрүүл мэндийн байдал нь таагүй байсан ээжид минь ямар хүнд цохилт болсон бол гэхээс одоо ч гол харладаг юм. Ийм л хүнлэг бус үйлдэл гаргаж гэр бүлийнхэнд минь сэтгэл санааны асар их дарамт учруулсан. Гэлээ гээд шударгын баг зүүсэн улстөрчид шиг энд тэнд хашхирах сонирхол надад алга даа.

-Танд тохиолдсон үйлдлийн ард нийт массын эрх ашиг хөндөгдөж л байсан шүү дээ. Гэсэн ч эрх ашгийг тань хамгаалж дуугарсан нь цөөн байх.

-Энэ бүхний сүүлд нь онцлоход бид өөрсдөө худалч амьтад шүү дээ. Улстөрчөөс нэхдэг ёс зүйгээ өөрсдөөсөө нэг нэхээд үзэх хэрэгтэй. Оршин сууж буй дүүрэг, хороонд тань байгаа хүнд суртал, тулгамдсан асуудлын талаар төрийн байгууллагад бичгээр гомдол гаргаад хөөцөлдөөд нэг үзээрэй. Эрүүл мэндийн нөхцөл байдал нь хүндэрсэн ойр дотны хэн нэгнийгээ мэс заслын дараалалд оруулахаар яваад үзэх хэрэгтэй. Бид өөрсдөө асуудал дэвшүүлдэг шигээ асуудлын шийдлийн нэг хэсэг болж амьдарч сурах хэрэгтэй. Надад хамаагүй гэх хар амиа бодсон зангаа хаяасай билээ. Би энэ асуудлыг шийдэхэд хэрхэн яаж оролцож болох вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Өөр хэн нэгэнд найдаж шийдэл хүлээж суух биш, өөрөө шийдлийн нэг хэсэг болоорой. Өнөөдөр намайг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө ялласан бол маргааш таныг, магадгүй таны ойр дотны хэн нэгнийг яллах аюул яг хажууд чинь байна л гэсэн ойлголт шүү дээ.

Сүүлд нь онцлоход, би эрүүл мэнд, санхүү, цаг хугацаа, боломж гээд олон зүйлээ алдсан. Гэхдээ олон сайхан хүмүүстэй учирлаа. Өмгөөлөгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 43 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 19 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 28 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 50 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 0 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 7 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 22 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top