x

Д.Мөнхбат: Өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад ялсандаа баяртай байна

Иргэн Д.Мөнхбат эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдон нэг жил гаруйн хугацаанд шалгагдсаны дараа гэм буруугүй нь тогтоогдож, тухайн хэргүүдийн Д.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгасан.

Тухайн шийдвэр гарсны дараа тэрээр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо мөнгөн дүнгээр тооцон нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд учирсан хохирлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. 

-Ямар шалтгааны улмаас эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдах болсон бэ?

-Би 2020 оны аравдугаар сарын 19-ний өдөр БНСУ-аас эх орондоо ирээд тухайд үед байсан тусгаарлах үйл ажиллагааны дагуу 21 хоног Энхсаран сувилалд тусгаарлагдсан. Гадаадаас эх орондоо ирэхдээ сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй буюу эрүүл ирсэн. Тусгаарлалтын 21 хоног 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр дуусаж, шинжилгээний хариу “сөрөг” гарсан ч биднийг тусгаарлалтаас тодорхой шалтгаангүйгээр гаргахгүй байсан.

Гэтэл тус тусгаарлах байрнаас 2020 оны арваннэгдүгээр  сарын 7, 8-ны өдрүүдэд 3 давхраас 2 хүн халдвар авч, эмнэлэгт хүргэгдсэн, 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дахин халдвар илэрснийг мэдсэн учраас Энхсаран сувилалд халдварын голомт байна хэмээн үзэж өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээлэл хийсэн. Үүний улмаас намайг зөрчлийн болон эрүүгийн хэрэгт татсан. Зөрчлийн хэрэг нь намайг “ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан”, харин эрүүгийн хэрэг нь “өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн” гэж шалгаж байсан.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь ямар хугацаанд үргэлжилсэн бэ? Хэрэгт холбогдож шалгагдах хугацаанд таны хувийн болон нийгмийн амьдралд энэ нөхцөл байдал яаж нөлөөлж байв?

-Тусгаарлалтын хоног дууссан өдрөө би “эрүүл” байсан ч дээрх нөхцөл байдлын улмаас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Ковидын халдвар авч ХӨСҮТөвд очсон. Цагдаагийн байгууллага над руу ХӨСҮТөвд хэвтэн эмчлүүлж байх хугацаанаас залган дуудаж эхэлсэн.

Үндсэндээ нэг жил долоон сарын хугацаанд энэ хэрэг үргэлжиллээ. Намайг яллагдагчаар татсан гэмт хэрэг нь “зургаан сараас гурван жил хүртэл хугацаанд хорих ялтай” гэмт хэрэг байсан тул мэдээж надад болон миний гэр бүлд сэтгэл санааны хувьд хүндээр туссан. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад байн байн дуудаж байцаалт, мэдүүлэг авч байсан тул ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлэн хийх боломжгүй болж ажлаа хүлээлгэж өгсөн. Нийгмээс намайг гадуурхсан зүйл байгаагүй ч эцэст нь би өөрөө сэтгэл санааны хувьд хаалттай болчихсон байсан.

-Эцсийн дүндээ таныг гэм буруугүй болохыг тогтоосон гэж ойлгосон зөв үү?

-Тийм. Нэг жил нэг сарын хугацаанд цагдаа, прокуророор явуулж байгаад эцсийн дүндээ хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд дуусгасан. Миний хувьд эдгээр байгууллага эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосонд баярласан зүйл байхгүй, учир нь би угаасаа буруу юм хийгээгүй шүү дээ. Намайг өршөөж, хамгаалсан зүйл байхгүй. Харин энэ бүх хугацаанд хүнийг сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохироож, доройтуулчхаад ингээд л дуусгачихсан. Надад учирсан сэтгэл санаа, ажил мэргэжлээ эрхэлж чадаагүй алдагдсан боломж, бие махбодод учирсан хохирлыг яах талаар гайхаж байсан. Анхнаасаа гэм буруугүй байсан хүнийг хэрэгт татчихаад, дунд нь Өршөөлийн хуульд хамрагдах уу гэж асуугаад, тэгсэн хэр нь сүүлд нь хэрэгсэхгүй болгож байдаг үнэхээр хүний сэтгэл зүйгээр тоглосон үйл явдал болсон.

-Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гаргуулахаар хаана, хэрхэн хандсан бэ?

-Өмнө хэлсэнчлэн надад учирсан хохирлыг яах талаар гайхаж байсан. Тиймээс энэ талаар хууль зүйн зөвлөгөө авахаар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН рүү хандсан. Тус хуулийн фирм рүү хандсан шалтгаан нь өмнө нь тус газраас хийж байсан подкастад орсон юм. Тэр подкаст нь хуулийн фирмийн хэрэгжүүлж байсан цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг, иргэдэд эрхийг нь таниулах зорилготой “Эрхээ эдэлье” аяны нэг ажил байсан.

Бид цар тахлын үед тусгаарлах байранд 21, гэртээ 14 гээд нийт 35 хоногийн хугацаанд буюу ямар нэг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тогтоосон маш урт хугацаанд тусгаарлагдаж олон төрлийн эрхээр хязгаарлуулж хохирсон. Энэ талаар ярилцах дугаартаа намайг урьж улмаар тус хуулийн фирмийн хамт олонтой танилцсан. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг шүүхэд хандаж гаргуулах боломжтой байдгийг мэдээд миний хэргийг хэрэгсэхгүй болгонгуут тус хуулийн фирмд хандсан.

-Зөрчлийн болон эрүүгийн хэрэгт татагдаж, эдгээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл танд яг хэдий хэмжээний ямар хохирол учирсан бэ. Таны нэхэмжилсэн хохиролд яг юу, юу багтсан бэ?

-Үнэндээ маш их хэмжээний, олон төрлийн хохирол нэхэмжилмээр байсан боловч манай улсын хууль, шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг тогтоож, нөхөн төлөх нь хэцүү юм байна лээ. Тиймээс надад учирсан бодит хохирол буюу нотлох боломжтой хохирлууд болох Зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хугацаанд өмгөөлөгчид төлсөн хөлс, мөрдөн шалгах ажиллагааны улмаас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул авах ёстой байсан цалин хөлс болон баримт бичигтэй холбогдуулан гаргасан зардал зэргийг нэхэмжилсэн.

-Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг буюу өөрийн нэхэмжилсэн үнийн дүнг төрөөс бүрэн  гаргуулж буй жишиг кейсүүдийн нэг болж байх шиг байна. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ өөрөө гаргасан уу. Хэрхэн ажилласан бэ?

-Нэхэмжлэлийг Өмгөөлийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөллийн багтай хамтарч, ярилцаж байж гаргасан. Миний хэрэг дээр Энхцэцэг, Баялагмаа гээд хоёр өмгөөлөгч маань ажилласан. Шүүхэд хандах нь маш их ажиллагаатай. Гэхдээ нэхэмжлэл гаргаж иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ялалт байгуулсандаа маш их баяртай байна.

-Тантай адилхан төрийн байгууллага, албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас хохирсон иргэдэд энэ асуудлын ард гарсан иргэн хүний хувьд зөвлөвөл?

-Иргэд бидний хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Зөрчлийн тухай хууль гээд хуулиудыг өдөр тутамдаа хараад, хэрэглээд байх боломжгүй байдаг. Хүн хэзээ хуулийг мэдэж эхэлдэг гэхээр өөрөө ямар нэгэн хэрэгт холбогдох, хохирогч болох зэрэг ямар нэгэн хуулийг хэрэглэх шаардлагатай үйл явдал болсон үед юм байна лээ. Хэн нэгэн бидний эрх болон нийтийн ашиг сонирхолд халдсан гэдгийг анзаарах эсхүл хардах сэдэл төрөх юм бол бид мэдэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгээ мэддэг, улмаар үүнийгээ ашиглах хэрэгтэй.

Ингэхдээ нотолгоо баримттай, үндэслэлтэй байх шаардлагатай. Бид хуулийг мэдэхгүй ч гэсэн хуулийг интернэтээс хайж хараад хуультай танилцаж, мэдээлэл авах боломжтой. Үнэхээр асуудалтай байна гэж үзвэл хуулийн байгууллагуудад хандах хэрэгтэй. Иргэд өөрсдөө идэвхтэй байвал хувийн болон нийтийн ашиг сонирхолд халдсан буруутай үйл ажиллагаа багасна. Бидэнд улиг болсон “надад хамаагүй” гэх нийтлэг хандлага байдаг. Гэхдээ энэ бүхэн чинь томорсоор байгаад танд шууд биш юмаа гэхэд дам байдлаар хамаатай байдаг шүү. Бид чинь нэг улс орон, газар шороон дээр адилхан хуулийн доор амьдарч байгаа учраас бидний бүтээсэн нийгэм бид бүгдэд хамаатай болохыг ухамсарлах хэрэгтэй.

-Энэ төрлийн хэрэг дээр хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ, туслалцаа авах нь хэр ач холбогдолтой, үр дүнтэй санагдсан бэ?

-Маш үр дүнтэй байсан. Би чинь хууль сайн мэдэхгүй. Өөрөө интернэтээс хайж, судлаад шүүхэд хандах боломжтойг мэдсэн хэдий ч өөрөө бие дааж шүүхэд хандсан бол маш их хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах улмаар дундаас нь шантрах үе байсан байх. Мөн одоогийн үр дүнтэй адил үр дүнд хүрэх байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Тиймээс мэргэжлийн хүмүүстэй хамтрах нь шүүхийн үйл ажиллагааг хурдасгах, хөнгөвчлөх ач холбогдолтой. Энэ бүх зөрчлийн, эрүүгийн, иргэний хэргийн ард гарахад өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагааг үнэхээр ойлгосон. Зөрчлийн болон эрүүгийн хэрэгт хамтарч ажилласан Глоб Интернэйшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Иргэний хэрэгт хамтарч ажилласан Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч нар шүүхийн өмнө, нөгөө талын прокурорын эсрэг миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж чадсан учраас бид энэ үр дүнд хүрээд байна.

-Шүгэл үлээсний дараа хэвлэлийн байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан. Одоо шүүхийн шийдвэр гарч та ялалт байгууллаа. Монголын шүүх болон цагдаагийн талаарх бодлоо хуваалцах уу. Таны хэрэг дээр удаан өрнөсөн болон хүнд суртал байсан уу?

-Эрх бүхий албан тушаалтан, цагдаа нар хуулийн дагуу ажлаа хийж байгаа гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ хэргийн үндсэн зорилго, хэрэгт холбогдуулах үндэслэлийг сайн судлах шаардлагатай санагдсан. Тухайлбал, миний хэрэг дээр хэн нэгэн хохироогүй, гэм хор учраагүй байхад эрх бүхий албан тушаалтан шалгах ёстой гээд л шалгасан. Цагдаагийн байгууллага энгийн иргэн, гэмт хэрэгтэн хоёрт адилхан хандлага гаргадаг, харилцааны хувьд хүндрэлтэй санагдсан. Иргэд тэр бүрд нь гомдол гаргаад явах цаг хугацаа, нөхцөл боломж байхгүй.

Бусад орны жишгийг харахад цагдаа, хууль хүчний байгууллагууд иргэдэд “үйлчилгээ үзүүлж” байгаа гэх хандлага байдаг бол манай улсын хувьд цагдаа нь иргэдээ зандрах, айлгах хандлага түгээмэл байдаг. Иймд хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Тэгж чадвал иргэд ч үүргээ илүү ухамсарлах, цаашид цагдаагийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх боломжтой болов уу. Харин шүүхийн хувьд зөрчлийн, эрүүгийн болон иргэний хэрэг дээр явснаас харахад үнэхээр хараат бус байж үнэний талд шийдвэр гаргасан гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • maria (172.70.162.206)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 33 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 37 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 41 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 48 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 55 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 59 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 2 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 19 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 33 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 37 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 41 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 54 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 59 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 2 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 6 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 9 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 14 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 22 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top