x

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоолоо

Жилд 650 орчим тэрбум америк долларын худалдаа хийдэг дэлхийн тэргүүлэх эдийн засгууд болох Америк Хятад хоёр худалдааны салбарт дайн өрнүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш өрнөж байгаа худалдааны салбарын хатуу бодлого өнөөдөр ч хоёр орны хооронд эрчимтэй явж байна. Үүний илрэл бол АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын 200 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоож байгаагаа зарлалаа. Энэ шийдвэр ирэх Даваа гаригт буюу энэ сарын 24-нөө эхлэн хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр, АНУ үндсэндээ худалдааны талбар дахь 3 дахь шатны тэмцэлд шилжлээ гэж шинжээчид харж байна.

Вашингтон, Хятадын бараан импортын татвар тогтоосны хариуд Бээжин ч мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Харин, энэ удаа Америкийн эсрэг Хятад ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Зарим шинжээчид тун удахгүй болох 2 орны худалдааны маргаанаа шийдвэрлэх шинэ хэлэлцээ хийх тухай тохиролцооноосоо татгалзаж магадгүй гэж таамаглаж байна. Дэлхийд тэргүүлэгч хоёр том эдийн засгийн хооронд өрнөж байгаа худалдааны дайн Трампын засаг захиргаанаас зарласан худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах бодлогоос улбаатай. Вашингтон Хятадтай хийж байгаа худалдаа шударга бус байна Америк хэтэрхий их алдагдалтай худалдаа хийж байна гэж үзээд тэнцвэргүй байдлыг арилгахын тулд татварын арга дотоод зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.

Улмаар Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар тогтоож Хятадыг оюуны өмчийн болон технологийн санаа хулгайлахаа зогсоо гэсэн шаардлага тавьж байгаа юм. Харин, шаардлагыг нь Хятадын талаас хүлээж авахгүй байна гэдэг үндэслэлээр худалдааны дайнаа ийнхүү үргэлжлүүлж 3 дахь шатандаа шилжлээ гэж шинжээчид АНУ-ын шийдвэрийг харж байна.

Харин Хятад улсын хувьд ямар ч улс оронтой олон улсын хууль дүрмийн хүрээнд худалдаа эрхэлж байгаагаас биш шударга бус худалдаа хийгээгүй мөн ямар ч орны оюуны өмчийг зөрчөөгүй гэдэг байр суурьтай байж Вашингтоны худалдааны бодлогын хариуд яг адил зарчмаар ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 5 цаг 31 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 5 цаг 44 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 5 цаг 48 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 5 цаг 54 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 6 цаг 0 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 6 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 цаг 46 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 6 цаг 54 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 13 цаг 37 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top