x

Ерөнхийлөгч асан Ли Мен Бакийг авилгалын хэргээр баривчиллаа

Өмнөд Солонгосын бас нэг  экс  Ерөнхийлөгчийг  өчигдөр   шүүхийн  шийдвэрээр   баривчилж  хориод байна.  Сөүлийн Төв тойргийн шүүхээс Ерөнхий прокурорын  газрын  Ли Мен Бакийг  баривчлах  хүсэлтийг хүлээн  зөвшөөрснөөр  урьд  шөнө  саатуулан  хориод  байна.

2008-2013 оны  хооронд Өмнөд  Солонгосын  төрийн тэргүүнээр ажиллаж байсан  Ли Мен  Бакт  18 зүйл  ангиар  ял  тулгахаар  бэлтгэж  байгаа  юм байна.  Үүнд  11  тэрбум вон  буюу  10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний  авилга  авсан.  35  тэрбум воны хууль  бус сан  байгуулсан. 

Татвараас  зайлсхийсэн,  Төрийн тэргүүний бүрэн эрхийг  урвуугаар ашигласан,  сонгуулийн тухай болон  бусад  хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэгт  буруутгаж  байгаа юм байна.  Ли Мён  Бактай  холбоотой  хэргийг  жилийн өмнөөс  л  мөрдөн шалгаж  эхэлсэн ч  өчигдөр л баривчилж байгаа нь энэ юм.   Экс  Ерөнхийлөгч  гэм буруугаа эрс  няцааж байгаа төдийгүй  улс  орныг  удирдаж  байгаа хүчнийхэн өш  хонзон авах кампани өрнүүлээд  байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Ийнхүү Ли  Ерөнхийлөгчөөр  ажиллаж байхдаа  албан  тушаалаа урвуулан ашигласан,  авилга  авсан зэрэг хэргээр буруутгагдан  хоригдож байгаа   Өмнөд Солонгосын  4 дэх Ерөнхийлөгч  болж  байна. 2013-17 оны  хооронд   төрийн тэргүүнээр ажиллаж байсан  Пак Гын хэ  мөн л   шүүхийн  шийдвэрийг  хүлээн  одоо ч хоригдсоор  байгаа юм.  үүнтэй  холбоотойгоор зарим хэвлэлүүд  бүр тодруулбал  Тасс  өмнөд  Солонгосыг  баялагийн хараал гэдэг  шиг Ерөнхийлөгчийн хараал тусчээ  хэмээн  тодорхойлж байна. 

Бүр  тодорхой  хэлбэл  тус улсад  төрийн тэргүүний алба  хашиж байсан хүмүүс  толгой  дараалан  шахам  шүүх,  цагдаагийн  хаалга  татах  болсон.  өөрөө  биш  юм гэхэд ойрын хамаатан садан  нь  шоронд  хоригдоход  хүрч,  эсвэл  ард нийтийн  өргөн эсэргүүцэл,  импичментээр огцорч,   захиалгат аллага,  ордны  хуйвалдааны  золиос болж,  амиа хорлосон  түүх  бийг сануулж байна. төрийн тэргүүний  албыг хашиж байсан  хүмүүсээс  нэг нь  улс орноос  зугтан зайлсан,  нэг нь  алагдсан,  нэг хүн  цаазаар авах  өөр  нэг экс ерөнхийлөгч бүх насаараа хорих  ялаар шийтгүүлсэн. 

Төрийн  тэргүүн гэлтгүй хатуу хариуцлага  тооцож  чаддагыг  1948 онд  Бүгд найрамдах Солонгос улс үүсэн байгуулагдсанаас хойших түүх гэрчилдэг, гашуун  сургамж  ийнхүү их  бий ч  ийм асуудал  байнга  гараад  байгаатай холбоотойгоор   дээрх тодорхойлолтыг  өгч  байх шиг байна.

Эх сурвалж: Монголын мэдээ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 11 цаг 29 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 11 цаг 42 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 11 цаг 46 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 11 цаг 52 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 11 цаг 58 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 12 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 12 цаг 44 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 12 цаг 52 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 19 цаг 35 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top