x

Ч.Хашчулуун: Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг өсгөсөн

Мөнгөний бодлогын хороо 6 дугаар сарын 22-ны өдөр бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж 10% хүргэх шийдвэр гаргасан юм. Энэ сэдвээр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ч.Хашчулууны Bloomberg TV Mongolia телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаад нөхцөл байдлаа харвал бид дэлхий даяар түүхэнд байгаагүй том инфляцын давлагаанд орж байна. Энэ давлагаа нь зөвхөн Монгол Улсад ч биш АНУ, Европ гээд бүхий л улс орнуудад бий болсон. Ийм инфляцын давлагаа урьд өмнө нь төдийлөн байгаагүй. Бүр түүхийг сөхөөд үзвэл 1970-аад онд газрын тосны үнийн шок болж, шатахууны үнэ 4 дахин нэмэгдэж байлаа.

Хоёрдугаарт, дэлхий эдийн засгийн хувьд маш тогтворгүй байна. Энд тэнд дайн дажин болж, ложистикийн том асуудал хэвээрээ үргэлжилж, үйлдвэрлэлийн хямрал нэмэгдэж гарч ирлээ. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс болох урд хөршийн гол хотуудад хориг тавигдсанаас болж үйлдвэрлэлийн процесс тасалдаж, эд ангиуд нь олдохгүй байгаа. Тийм учраас энэ нь дэлхийн хэмжээнд үнийн өсөлтөөр илэрч байгаа эдийн засгийн тогтворгүй байдал бий болж байна. Дотоодын эдийн засгийг аваад үзвэл эдийн засгийн өсөлт сайн гарч чадахгүй байгаа. Сүүлийн улирлуудад хасах гарлаа. Манайх импортын маш их бараа хэрэглэдэг учраас үнийн өсөлт зэрэгцээд бий болж байгаа. Ийм тохиолдолд бид төгрөгийн ханшийг хамгаалах шаардлагатай юм.

-Инфляцын түвшнээс хамаарч Монголбанк Мөнгөний бодлогыг цаашид чангална гэдэг дохиог өгч байна. Олон улсын хэмжээнд ч гэсэн төв банкууд энэ онд хэд хэдэн удаа бодлогоо чангаруулахаа мэдэгдсэн. Цаашид хэдэн хувиар нэмэгдүүлэх бол?

-Эдийн засгийн шинжлэх ухаанд валютын ханшийг тогтоохдоо “тэнцвэр хадгалах” гэдэг ойлголтыг ашигладаг. Долларын ханш хүүтэй хамааралтай. Сая АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүү нэмэгдсэнтэй холбогдуулан яг тэр хэмжээгээр ханшийн харьцааг хамгаалахын тулд дор хаяж төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Тэр талаас нь аваад үзвэл бодлогын хүүг цааш нэмэгдүүлэх шаардлага гарах байх. Доллар, төгрөгийн өгөөжийг тэнцүүлэх шаардлага байгаа тул Америкийн төв банк хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй тул манайх ч гэсэн цаашид хүүгээ өсгөх болно.

-Олон улсын байгууллагууд манай улсад стагфляцын эрсдэлийг анхааруулж, зөвлөж өгсөн байгаа. Монголбанкны зүгээс сүүлд мэдээлснээр стагфляц үүсэх нөхцөл харагдахгүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Стагфляц гэдэг нь 1980-аад оны эхээр бий болсон онолын ойлголт. Үйлдвэрлэл унаж байгаа, юмны үнэ өсөж байгаа байдлыг зэрэг харуулдаг.

Манай нөхцөл байдлыг харвал стагфляцын шинж чанар байна. Бодит үйлдвэрлэл буурч, юмны үнэ өсөөд байгаа. Үүнээс гарах аргууд өндөр хөгжилтэй орнуудад бий. Жишээ нь 1980-аад онд үед Рейган ерөнхийлөгч нийлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн гэж ярьдаг. Мөн өргөн хэмжээний хувьчлал явуулж, төрийн зардал бууруулж, хүчтэй долларыг хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байсан. Монголын хувьд энэ бол харьцангуй шинэ үзэгдэл гэж хэлж болно. Яах вэ 1990-ээд онд үйлдвэрлэл унаж, юмны үнэ өсөж байсан ч тэр нь шилжилтийн хямралын нөлөө. Одоогийнх бол дэлхийн эдийн засагтай холбоотой хямрал учраас ийм нөхцөл байдалтай анх удаагаа тулгарч байна гэж хэлж болно. Тийм учраас цаашид гарахыг үгүйсгэхгүй.

Тиймээс эдийн засгийн бодлогын хувьд өөр хандах шаардлагатай болох байх. Ямар ч байсан эхний ээлжид төгрөгийн ханш, өгөөжийг зайлшгүй хамгаалах ёстой. 

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 30 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 39 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 46 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 48 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 53 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 0 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 17 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 31 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 35 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 38 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 57 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 59 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 4 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 6 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 12 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 19 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top