x

О.Батбаяр: Ковидын шинэ хувилбарууд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд илүү уршигтай

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай коронавируст халдвар манай оронд ямар түвшинд байгаа талаар тодруулж ярилцлаа.

-Сүүлийн үед коронавируст халдвар ихэсч байна. Цаашид манай улсад ба дэлхий дахинд нэмэгдэх хандлага бий юү?

-Өнгөрсөн долоо хоногт манай улсад нийт 1235 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 215 тохиолдлоор өслөө. Халдвар авагсдын дийлэнх нь вакцины бүүстэр буюу гурав дахь тундаа хамрагдаагүй хүмүүс байна. Цаашдаа ч вакцины нэмэлт бүүстэр тунд хамрагдаагүй хүмүүсийн дунд халдварын тоо нэмэгдэнэ. Ковидын омикроны БА2 хувилбар манайд тохиолдлын 98 хувийг эзэлж байна. Коронавирус тасралтгүй мутацид орж хувьсан өөрчлөгдөж буй тул вакцины дараа, мөн өвдсөний дараа тогтсон дархлаанаас зайлсхийх чадвар нь нэмэгдэж буйг бид ойлгох хэрэгтэй. Цаашдаа ч энэ мутаци үргэлжилнэ гэдгийг эрдэмтэд онцолж байгаа. Гэхдээ ДЭМБ ковидын нэн шинэ хувилбаруудад нэр оноохгүй байгаагийн учир гэвэл тэдгээрээс үүдсэн хүндрэл, нас баралт ноцтой нэмэгдээгүйтэй холбоотой.

-Ирэх намар цар тахлын шинэ давлагаа үүснэ гэж урьдчилан таамаглах болжээ. Түүнд хүүхдүүд илүү өртөх магадлалтай гэх юм?

-Ирэх намраас коронавирусийн халдварлах чадвар өндөр, хүндрэл, нас баралтын түвшин дээгүүр хувилбар гарч ирэх магадлал их гэдгийг олон орны эрдэмтэд сэрэмжлүүлэх болов. Тийм ч учраас Их Британи, АНУ, Европын Холбоо ирэх наймдугаар сараас 60-аас дээш настай иргэдээ нэмэлт тунд хамруулах төлөвлөгөө боловсруулжээ. Үүнээс гадна шинэ давлагаанд вакцин хийлгэж хараахан амжаагүй хүүхдүүд өртөх эрсдэл үүсч болзошгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковакс” хөтөлбөрийн голлох санхүүжүүлэгчид хүсэлт тавьснаар тус хөтөлбөрийн хүрээнд 5-12 насны хүүхдэд тарих нэг сая гаруй тун вакцин ойрын үед манай улсад ирэх гэж байна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн вакцин хүлээж авч буй анхны орнуудын нэг нь манай улс юм. Ковидын шинэ хувилбарууд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд илүү уршигтай гэж ойлгож болно. Дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгч АНУ-ын “Новакс” компани жил бүрийн намар дахин давлагаалах болсон томуу ба коронавируст вирусийн эсрэг хавсарсан вакциныг амжилттай туршин урьдчилсан тарилгад амжилттай нэвтрүүлсээр байна. Цаашдаа манай улсын иргэд ийм вакцинд хамрагдах боломжтой.

-Олон хүн цугларсан газарт амны хаалт зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд саяхан онцолж байсан. Эмч нарын зүгээс ч иргэдийг маскаа зүү гэж зөвлөвч иргэд зүүхээсээ зүүхгүй нь их болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ковидын шинэ хувилбарууд ар араасаа гарч ирж байгаа учраас амны хаалтаа зүүсээр байх нь чухал. Хүн бүр нас, хүйсээсээ хамаарч дархлааны түвшин өөр өөр байдаг. Гэхдээ 60 наснаас дээш хүмүүс төдийгүй дархлаа муутай залуучуудын дунд ч эрсдэл байсаар буй. Амны хаалт ковидоос гадна томуугаас ч сайн хамгаалдгийг онцлох хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад 5-6 сард томуу маш их тархсаны шалтгааныг коронавируст цар тахлын эсрэг дэглэмийг зөөлрүүлсний дараа хүмүүс хувийн хамгааллаа сулруулсантай холбоотой гэж эрдэмтэд үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, амны хаалтаа авч гараа угаахаа больсон нь үүнд нөлөөлсөн гэсэн үг. Тэгээд бага насны хүүхдүүддээ томуугийн халдвар тараасан гэж үзэж байгаа юм. Тэгэхээр амны хаалтаа зүүх, гараа байнга угаах ямар чухал нь харагдаж байгаа болов уу.

-Ковид хүний биед ямар эмгэгүүд үлдээж байна вэ. Энэ талаар судалгаа бий юү. Ковид тархинд цус харвалт өгөөд байгаа гэсэн. Юуны учраас тэр юм бол?

-Коронавирус хүний цусны бүлэгнэлтийн үйл явцыг идэвхжүүлдгээс шалтгаалж халдвар авсан хүмүүсийн элэг төдийгүй бүх эрхтэнд жижиг хялгасан судасны бөглөрөл үүсч, улмаар бүх л эрхтэнд үхжил бий болгодог. Үүнээс шалтгаалж бөөрний, элэгний хурц дутагдал, зүрхний булчингийн, мөн тархины эсүүдийн үхжил үүсч, хамгийн ноцтой нь уушгинд хатгаанаас болж сорвижилт бий болгон амьсгалын багтаамжийг багасдаг байна. Иймээс ковидын аль ч хувилбараар хүндээр өвдөгсөд амархан ядарч цуцдаг нь дээрх эрхтэн системийн үйл ажиллагааны дутагдалд орсонтой холбоотой. Хүүхдүүд ковидын цар тахлын урьд урьдын давлагаанаар хүндээр тусахдаа мөн л олон эрхтэн системийн дутагдалд орж байсан. Нэн ялангуяа дельта давлагааны үед. Түүнчлэн коронавирус өөхний эсүүдийг довтолдог нь илүүдэл жинтэй хүмүүс ковидоор хүнд өвдөж буйн үндсэн шалтгаан болж байгаа юм. Тодруулбал, тарган хүмүүсийн өөхний эсэнд коронавирус удаан хугацаанд оршин халдварын голомт болж дархлаа буурмагц идэвхжиж байна гэж үзэж буй эрдэмтэд ч цөөнгүй. Ер нь коронавирусээс болж олон хүн насан туршдаа архаг өвчтэй болж үлдэх эрсдэл их. Тийм ч учраас вакцинаа хийлгэж өвчлөхгүй байх нь л чухал.

Хөнгөн өвдсөн залуучуудын дунд хүртэл тархины эд эсийг гэмтээх, сэтгэцийн өөрчлөлттэй болгох, дараагийн шатандаа бүр Альцхаймерийн өвчний суурийг тавьж байна гэсэн судалгаа хүртэл саяхан гарсан. Коронавирусийн халдварын хурц үед тархины судасны харвалт, орчноо мэдрэхгүй болох, мэдрэл булчингийн үйл ажиллагааны хямрал зэрэг ажиглагддаг бол ковидоор өвчилсний дараа үед толгой өвдөх, депресс буюу сэтгэл гутралд автах, психоз буюу сэтгэцийн эмгэг зэрэг тархины эд эсийн гэмтлээс үүдэлтэй шинж тэмдгүүд илрэх болсон.

Зүрхний хувьд коронавирус хүний энэ чухал эрхтний эд эсэд нэвтэрдэг. Хүний дархлааны систем халдвар авсан зүрхний булчингийн эсийг устгахдаа эрүүлийг нь ч давхар устгадгаас зүрх гэмтэж байна. Улмаар зүрхний шигдээс хоёр аргаар үүсэх болжээ. Нэгдүгээрт, цус өтгөрсөн, хоёрдугаарт, хамгийн элбэг нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн шигдээс болж буйг АНУ Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид онцолсон юм. Ер нь ковид туссан үед хүний цусанд тропонин бодис ихэсч, энэ нь зүрхний булчин гэмтэж үхэж байгааг илэрхийлдэг. Харин коронавируст халдвар авч эдгэрсний дараа амьсгалахад хүндрэлтэй болох, ихээр шээх, хөл хавагнах шинж тэмдэг илэрвэл таны зүрх ковидын үед гэмтсэн гэсэн үг. Германы эрдэмтэд саяхан ковидоор өвдөж эдгэрсэн 100 хүний зүрхний булчинд судалгаа хийхэд 70 гаруйд нь зүрхний булчингийн үхжил, сорвижил илэрчээ. Хүндээр өвдсөн хүмүүсийн дунд энэ тоо илүү их байгааг ч тогтоосон.

Бөөрний хувьд ч ялгаагүй. Коронавирус бөөрний эд эсэд нэвтрэн орж гэмтээдэг ба цусны бүлэгнэлээс шалтгаалж бөөрний түүдгэнцэр гэмтэж шээсээр уургаа их алддаг. Хэрэв хүндээр өвдсөн бол насан туршдаа бөөрний архаг үлдэцтэй болох ч эрсдэл бий. Харин хөнгөн өвдсөн хүмүүсийн зүрх ба бөөрний гэмтлийг эмчлэн нөхөн сэргээх боломжтой.

-Сүүлийн үед сармагчны цэцэг өвчинтэй холбоотой мэдээлэл их гарах болсон. Энэ өвчний гол шинж тэмдэг юу вэ. Ковидын вакцин энэхүү өвчнөөс сэргийлэх үү?

Сармагчны цэцэг өвчний эхэн үед халуурна, улмаар хүзүү ба суганы булчирхайнууд цочирч дараагийн шатанд хөл гарын арьсан дээр цэврүүт тууралт гардаг. Энэхүү цэврүүнд вирус агуулагддаг ба тэр нь хагарснаас үүдэн цуг амьдардаг хүмүүс халдвар авдаг байна. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, уг өвчнөөр 56 гаруй орны 1400 орчим хүн халдварласан ба үүнээс 29 оронд анх удаа бүртгэгдээд буй. Цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй. Сармагчны цэцэг өвчнөөр халдварлагсдын 2-3 хувь нас барах эрсдэлтэй, нэн ялангуяа 17-оос доош насны хүүхэд ба жирэмсэн эмэгтэйчүүд өвчилбөл нас барах эрсдэл илүү өндөр юм. Энэ өвчин эхэн үедээ эрэгтэй ижил хүйстнүүдийн дунд ихээр тархаж, тийм хүмүүс цугладаг баар цэнгээний газруудаар голомтолсон байсан бол өдгөө бэлгийн энгийн харилцаатай хүмүүсийн дунд ч тархалт нэмэгдэж байна. Иймд хүмүүс олноор цуглардаг баяр цэнгүүнд халдвар авах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхааруулах хэрэгтэй. Сармагчны цэцэг өвчин нь салхинцэцэг зэрэг өвчинтэй адил вирусээр үүсгэгддэг тул салхинцэцгийн эсрэг вакциныг ойрын хавьтлуудад хийх зөвлөмж гараад байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл тодруулах гэсэн юм. Таны төгссөн Лондонгийн Халуун орны өвчин судлалын сургуулийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Хебресиус, мөн тус байгууллагын “Ковид-19”-ийн техникийн багийн ахлагч Марко Ван Керкхов нар мөн төгссөн гэл үү?

-Тийм ээ. Миний бие 2004 онд мастерын зэргээ хамгаалсан Лондонгийн Халуун орны өвчин судлалын сургуулийг дээрх эрхмүүд мөн дүүргэсэн. Би одоо ч гэсэн сургуулийнхаа багш, судлаач, төгсөгчидтэй холбоотой байдаг. Дашрамд дурдахад, манай сургууль 2020 онд “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэхэд оруулсан хувь нэмрээрээ Их Британийн хатан хааны шагнал хүртсэн билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 14 цаг 6 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 16 цаг 10 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 16 цаг 11 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 16 цаг 17 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 16 цаг 19 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 16 цаг 21 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цаг 21 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 16 цаг 23 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 16 цаг 25 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 26 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 29 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 16 цаг 33 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 16 цаг 34 мин “Happy March” урамшуулал эхэллээ 19 цаг 28 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 21 цаг 38 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 21 цаг 40 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 21 цаг 41 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 21 цаг 42 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 21 цаг 45 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 21 цаг 49 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top