x

ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна

ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж”, Австрали, Индонез гэх мэт хүчирхэг нийлүүлэгчдийг ардаа орхиход бэлэн болжээ. Энэ талаар Nikkei Asian Review агентлаг өчигдөр мэдээлсэн байна. 

Өнгөрсөн сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ “ОХУ 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлэх нүүрсний импортоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая тоннд хүргэнэ” гэсэн юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа эрчтэй тэлнэ гэсэн бөгөөд Транс сибирийн төмөр зам, боомтын дэд бүтцүүдэд хөрөнгө хаяна гэдгээ мэдэгдсэн. 

Түрүүчээсээ Оросын нүүрсний “магнат” СУЭК компани Алс дорнодын Ванино боомтод томоохон өргөтгөл хийж байгаа бөгөөд энэ жил л гэхэд уг боомтоор 20 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байна. Цаашлаад боомтын экспортын хүчин чадлыг 40 сая тонн хүргэх бөгөөд БНХАУ-аас гадна Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн орнууд руу экспортоо тэлэх аж.

Азийн орнууд хаа хол байгаа Австрали гэхээсээ илүү ОХУ-аас нүүрс авбал зардал бага тусна гэж СУЭК-ийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

Олон улсын Эрчим хүчний агентлагийн судалгаанаас харахад, Европын орнуудад нүүрсний хэрэглээ аажмаар багасч байгаа бол Хятад, Энэтхэгт нүүрсний хэрэглээ өссөөр байна. 2017 онд дэлхийн нүүрс олборлолт 3% өсч, 7.55 тэрбум тонн хүрсэн. Энэ дунд Хятадын нүүрсний хэрэглээ 0.4% өссөн байхад Энэтхэгийнх 4.4% өсчээ. Энэ боломжийг ОХУ тултал нь ашиглана гэж тооцоолж байгаа аж. 

Ерөнхийд нь дүгнэхэд, ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж” байгаа бөгөөд Австрали, Индонез гэх мэт хуучны “акул” орнууд ч өрсөлдөөнд шахагдаж тун болзошгүйбайна. 

Эх сурвалж: Nikkei Asian Review

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top