x

Б.Оюун: Формальдегид хорт хавдар үүсгэгчийн жагсаалтад ордог аюултай бодис

"ДЭМБ-аас“Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч” гэж тодорхойлж бүрмөсөн хорьсон байдаг"

Эмээлтэд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт оруулахад махны цардуулаас нь формальдегид гэх бодис илэрснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцолсон юм. Формальдегид илэрсэн цардуулыг хүнсний бүтээгдэхүүний зориулалтаар хэрэглэдгийг МХЕГ-аас хэлж байгаа юм. Формальдегид гэх бодисын үйлчилгээний зориулалт болоод эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн талаар мах, махан бүтээгдэхүүний технологич Б.Оюунтай ярилцлаа.

-Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэх үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авахад формальдегид гэх бодис илэрснийг МХЕГ-аас зарлалаа. Танаас энэ бодисын талаар тодруулмаар байна. Хүнсэнд хэрэглэж болох уу? -Би химич биш л дээ. Гэхдээ үүсээд байгаа асуудлын хүрээнд энэ бодисыг судаллаа. Формальдегид өөрөө хурц үнэртэй хийн төлөвт, усанд амархан уусдаг, уусмал байдлаараа өнгөгүй, хортой бодис. Гол төлөв бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт маш бага хэмжээгээр хэрэглэдэг. Тодруулбал, даавууг бөх бат, будаг амархан авдаг, будгийн тогтвор сайжруулах зорилгоор хэрэглэдэг юм байна. Хэрэглээний шинж чанарыг сайжруулах зорилгоор гэсэн үг л дээ. Үүнээс гадна барилгын материал, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэж болно. Хүнсний технологичийн үүднээс хэлэхэд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Хүний эрүүл мэндэд маш хортой бодис.

-Хүнснийбүтээгдэхүүнд бүрэн хориглодог юм байна. Зарим мэргэжилтнүүдийн зүгээс махыг муутгахгүй байх зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлж байна л даа.

-Формальдегид хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад ордог, аюултай бодис.Энэ бодисын хүчтэй ариутгах чанарыг ашиглан хүнсийг нөөшлөгч бодис болгон хэрэглэж байсан юм билээ. 2016 онд ДЭМБ-аас “Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч гэж тодорхойлж бүр мөсөн хорьсон байдаг.

-Формальдегид гэх бодисыг манайд хүнсэнд хэрэглэж байсныг МХЕГ-ын дарга нь онцолж байна л даа. Бид хорт хавдар үүсгэгч бодистой мах хэрэглэж байсан юм уу?

-Одоо хөндөгдөж буй үйл явцыг анзаарахад логикийн хувьд алдаатай байх шиг. Махны агуулахад ажилласан байцаагч нь цардуулд формальдегид гэх бодис агуулсан гэсэн. Мөн нянгийн ерөнхий тоо хүлцэх хэмжээнээс хэдэн мянга дахин өндөр байсан талаар онцолж байна лээ. Хэрэв формальдегид хэрэглэсэн бол нянгийн тоо маш бага байх ёстой. Үүнийг ойлгохгүй байгаа юм.

-Махыг муутгахгүй байх зорилгоор хэрэглэж байсан байж болох уу. Ийм тохиолдолд хүний эрүүл мэндэд хэр хортой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүний найрлагад бага хэмжээгээр агуулагдахад маш хор хөнөөлтэй. Хорт хавдрын суурь болж өгдөг. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж тогтоосныг дээр дурдсан. Ийм ч учраас бүрэн хориглосон байдаг. Үнэхээр ийм бодис хүнсний гол бүтээгдэхүүн махнаас бага хэмжээгээр ч болов илэрсэн бол маш ноцтой асуудал. Шинжилгээний хариунд нухацтай хандах хэрэгтэй болов уу. Мэргэжлийн байгууллагын зүгээс аманд орсноо шууд зарлаад л нийгмийг түгшүүрт автуулж байгаа нь ноцтой асуудал” гэв.

Мөн формальдегид гэх бодисыг хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглээд хордсон тохиолдол байдаг ажээ. Энэ талаар ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Т.Төрмөнх “Зарим улс орнуудад 100 орчим жилийн өмнө хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүйн тулд формальдегидыг ашиглаж ирсэн тохиолдлууд байдаг юм байна. Жишээ татаад ярихад, 1890-ээд оны үед Америкт мах, сүүг нянгаас хамгаалахын тулд формальдегидыг ашигладаг байж. Ингээд Индиана мужид олон зуун хүн формальдегидэд хордож нас барсан тохиолдол гарч 1906 онд формальдегидын хэрэглээнд хориг тавьж байсан юм билээ. 1902 онд Германы эрдэмтэд мах болон хиаманд формальдегидын хэмжээг тодорхойлох аргыг боловсруулж, хүнсний хяналт шалгалтад нэвтрүүлж байсан. Улмаар техник технологи хөгжиж формальдегидыг хүнсэнд ашиглах нь эрс багассан. Зарим улс орнууд формальдегидыг бүрэн хорьж, түүнийг илрүүлэх шинжилгээний стандартыг баталсан. Хоол хүнснээс гадна бусад бараа, материал дахь формальдегидын стандартууд бий болсон” гэв.

Хүнсний технологчдын зүгээс формальдегид хүний эрүүл мэндэд онц аюултайг онцолж байна. Хүнсний бүтээгдэхүүний агууламжид бага хэмжээгээр ороход л хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ.

Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт, арга зүй байхгүй

“Эм Ди Си Пи” ХХК-ийн махны дээжийг “Гарааны Праймер”ХХК-ийн лабраторид шинжилжээ. Тус компанийн зүгээс “Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээг, (MNS 6931:2021 стандарт дагуу) мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийлээ.

Үүнд нэгдүгээр дээжээс Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд, хоёрдугаар дээжээс Salmo­nella spp, Aeromonas hydro­phila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно. Sal­monella spp бол зооноз өвчин үүсгэгч нян, Aeromonas hydro­phila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олшрох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм.

Жич:

Монгол Улсын хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт, арга зүй байхгүй учраас тус компанийн Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй болно. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм” гэв. “Гарааны Праймер” ХХК-ийн зүгээс онцолж байгаагаар Монголд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байдаггүй юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 11 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 11 цаг 49 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 11 цаг 58 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 13 цаг 53 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top