x

Япончууд Путины энхийн гэрээ байгуулах саналыг ойшоохгүй байна

Саяхан болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд багтаж, ямар нэг нөхцөлгүйгээр энхийн гэрээ байгуулах саналыг Японы ерөнхий сайдад гэнэт тавьсан билээ.

Путины саналд сөрөг хариу өгвөл Токио-Москвагийн цаашдын яриа хэлэлцээрт саад болох тул Японы засгийн газар үүнд болгоомжтой хандаж байна.

Харин сөрөг хүчнүүд, Абэгийн өрсөлдөгчид Оросын ерөнхийлөгчийн саналаас татгалзахыг уриалж эхэлжээ. Япон улс зөвхөн маргаантай дөрвөн арлын асуудлыг шийдсэний дараа дэлхийн хоёрдугаар дайныг дууссанаас хойш яригдаж байгаа энхийн гэрээг байгуулах байр суурьтай байгаа юм.

Японд “Хойд газар нутаг”, Орост “Өмнөд Курилын арлууд” гэдэг дөрвөн арлыг дайны төгсгөлд ЗХУ-ын цэрэг булаан эзэлсэн гэж Токиогийн эрх баригчид үздэг.

Одоо Либерал Ардчилсан Намын тэргүүний суудалд Абэтай өрсөлдөж байгаа Шигерү Ишиба ерөнхий сайдыг Японы байр суурь хэвээр байгааг харуулж, Путинд хатуу хариулт өгөх хэрэгтэй гэж хэвлэлд ярьжээ.

Японы Коммунист Намын дарга Казуо Ший “Абэ энэ асуудалд хатуу байр суурьгүй явж ирснээс дипломат цохилт амслаа” гэж мэдэгдсэн байна.

Абэ Оросоос ирснийхээ дараа засгийн газарт эвссэн Комейто намын дарга Нацуо Ямагучитай уулзахдаа энэ саналыг “энхийн гэрээ байгуулах Путины хүсэл сонирхлын илэрхийлэл төдий” гэж харж байгаагаа ярьсан гэнэ.

Шинзо Абэ Хойд газар нутгийн асуудлыг шийдэх хүртэл энхийн гэрээ байгуулахгүй гэсэн байр суурь хэвээр байгааг энэ үеэр баталсныг Ямагучи хэвлэлд ярьжээ.

Мөн тэр өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга “Манай байр суурийг Оросын тал сайн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тэгвэл Ханой хотод олон улсын хуралд сууж байгаа Японы гадаад хэргийн сайд Таро Коно “энхийн гэрээ байгуулах ямар ч оролдлогыг шүүмжлэх нь зохисгүй хэрэг” гэж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Абэ, Путин нар нийтдээ 22 удаа уулзсан ч газар нутгийн маргааны асуудалд дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаа.

Одоо Японы засгийн газар ацан шалаанд ороод байна. Путины саналд татгалзсан хариу өгч харилцаагаа муутгах, эсвэл Абэгийн нэр хүнд дотооддоо унах хоёр аюулын дунд ороод байгаа юм.

Удирдагчд 2016 онд Японд уулзахдаа маргаантай дөрвөн арал дээр эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Харин сая Путины тавьсан санал нь Оросын тал Японоос илүү их хамтын ажиллагаа хүсэж байгаагийн илрэл байж магадгүй гэж үзэж байна.

Японы сөрөг хүчнүүдийн нэг болох Ардын Ардчилсан Намын тэргүүн Юйчиро Тамаки “Япон, Оросын хооронд болсон 22 удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүн чухам юу байваа гэдэг асуудал эндээс урган гарч ирж байна” хэмээн Абэгийн гадаад бодлогыг хатуу шүүмжилжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 5 цаг 36 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 5 цаг 49 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 5 цаг 53 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 5 цаг 59 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 6 цаг 5 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 6 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 цаг 51 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 6 цаг 59 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 13 цаг 42 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top