x

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ХУВИЛБАР САНАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРИЛДAЙ

Хорьдугаар зүйл

  1. Улсын Их Хурилдaй бол Монгол улсын төрийн хууль тогтоох эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурилдaй хадгална.

Хорин нэгдүгээр зүйл

  1. Улсын Их Хурилдaй хоёр танхимтай, 81 гишүүнтэй, байнгын ажиллагаатай байна. 
  2. Улсын Их Хурилдaй нь 27 гишүүнтэй Дээд Хурал, 54 гишүүнтэй Төлөөлөгчдийн Хуралаас бүрдэнэ. 
  3. Дээд Хуралын гишүүнд 37 нас хүрсэн Монгол улсын иргэдээс сонгуульд нэр дэвшсэн хүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. Дээд Хуралын гишүүнийг хоёр шаттай сонгуулиар зургаан жилийн хугацаагаар сонгогчдын олонхийн саналаар сонгоно. Дээд хуралын гишүүдийг сонгох тойргуудыг хоёр бүлэгт хувааж эхний бүлгийн сонгууль явагдсанаас гурван жилийн дараа дараагийн бүлгийн сонгуулийг явуулна. 
  4. Төлөөлөгчдийн Хуралын гишүүний сонгуулийг хувь тэнцүүлэх зарчмаар, нууц санал хураалтаар явуулах бөгөөд түүнд Монгол улсын улс төрийн нам Монгол Улсын хорин таван нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэдээс 9-өөс цөөнгүй 54-өөс олонгүй нэр дэвшигчийг урьдчилан сонгож оролцуулна. Сонгуульд оролцсон нийт сонгогчдын таван хувиас дээш санал авсан нам Төлөөлөгчдийн Хуралд авсан суудлын тоогоор өөрийн төлөөллийг дээрхи нэр дэвшигчдээс дөрвөн жилийн хугацаагаар сонгон томилно. 
  5. Улсын Их Хурилдaйн хуралдаануудыг санал хураалт хүчинтэй болох тооны гишүүд хуралдаанд цугларсан үед хүчинтэйд тооцно. Улсын Их Хурилдaйн гишүүн өөрийн харъяалах танхимын нэг удаагийн чуулганы нийт зарлагдсан хуралдааны талаас илүүд оролцоогүй бол түүний санал хураалтанд оролцох эрхийг дараагийн чуулганы хугацаанд түдгэлзүүлж, хэрэв давтагдвал түүнийг бүрэн эрхийг хасаж хуульд заасан журмын дагуу нөхөн сонгууль явуулна. Улсын Их Хуралын гишүүний нөхөн сонгуулийн болон эгүүлэн татах Үндсэн хуульд зааснаас бусад журмыг хуулиар тогтооно.
  6. Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурилдaйн гишүүний ирцийн асуудлыг хуулиар зохицуулан хөнгөлөлт үзүүлж болно. 
  7. Улсын Их Хурилдaйн танхимуудын хуралдаан, танхимуудад харъяалагдах бусад хуралдааныг даргалагч нар нь тухайн хуралдаанаар хэлэлцэгдэж буй асуудлуудыг эцэслэн томъёолж санал хураалтанд оруулах эрхээр хангагдна.
  8. Танхимууд чуулганы хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба ээлжит чуулган улирал тутамд гучаас доошгүй ажлын өдөр тасралтгүй чуулна. Жилд дөрвөн удаа завсарлах ба гишүүдийн амралтын хугацаа улсын дундачаас хэтэрч үл болно.

Хорин хоёрдугаар зүйл

  1. Улсын Их Хурилдaй нь хуульд заасан онцгой чухал болон дараах үндсэн асуудлуудыг авч хэлэлцэхээр асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн хуралдааныг жилд дөрөвөөс доошгүй удаа хуралдна. Үүнд:
  2. Үндсэн хуулийн хавсралт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  3. Гишүүн бүр хууль санаачлах эрхтэй. Гэхдээ нийт гишүүдийн 10%-иас доошгүй хүний дэмжлэг авсан ба Сангийн яам, Хууль зүйн яамнаас зөвшөөрсөн тохиолдолд санаачилсан хуулиа Улсын Их Хурилдайд өргөн барина.
  4. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татах;
  5. Үндэсний аюулгүй байдалд хамаарах нэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
  6. Хууль дүрэм зөрчигчдөд ногдуулах шийтгэвэрийн нэгжийн хэмжээг тогтоох;
  7. УИХ-ын аль нэг танхим, эсвэл Засгийн газрын зүгээс УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн улс орны нэн чухал асуудлууд.
    1. Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаанд Дээд Хурaлын гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ, Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намын төлөөллийн харьцааг хадгалсан тооны Төлөөлөгчдийн Хурaлын 27 гишүүнийг томилон оролцуулна. Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Төлөөлөгчдийн хурлын гишүүн бүр Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаанд ядаж нэг удаа оролцсон байна.
    2. Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэн аливаа асуудал нь нэгдсэн хуралдаанд оролцсон 28 буюу түүнээс олон гишүүний саналаар шийдвэрлэгднэ.
    3. Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдааныг гишүүдийн зүгээс хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, улс төрийн шалтгаанаар хурал хаяхыг хориглох ба хэрэв үүнийг зөрчвөл буруутан гишүүний бүрэн эрхийг ээлжит нэг чуулганы хугацаанд түдгэлзүүлнэ.

ХОЁР.  ДЭЭД ХУРАЛ

Хорин гуравдугаар зүйл

  1. Дээд Хурал Монголын ард түмний эв нэгдэл, Үндсэн хуулийг сахиулах баталгааг илэрхийлэгч мөн.
  2. Дээд Хурал, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна. 
  3. Дээд Хуралын гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана
  4. Дээд хуралын гишүүн улс төрийн аливаа нам эвсэлд хамаарагдахгүй. Хэрэв Дээд хуралд сонгогдсон хүн улс төрийн намд харъяалалтай бол Дээд хурлын гишүүн байх хугацаандаа уг намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байна. 
  5. Дээд Хурал аливаа шийдвэрийг тус хурлын бүрэн эрхээ эдэлж байгаа, санал хураалтанд оролцох эрх бүхий нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэн гаргана.

Хорин дөрөвдүгээр зүйл

24.1.Дээд Хурал дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

  1. Төлөөлөгчдийн Хурaлаас баталсан хуулийг Үндсэн Хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, үндэсний ашиг сонирхолд нийцсэн эсэхийг магадласаны үндсэн дээр эцэслэн батлах, эс батлах;
  2. Төлөөлөгчдийн Хурaлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайд, Төв банкны Ерөнхийлөгчөөр томилоход хориг тавих. Дээд Хурaлын энэ талаар тавьсан хоригийг Төлөөлөгчдийн Хурaлаар хэлэлцэж, Төлөөлөгчдийн Хурaлын нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол Ерөнхий сайд болон Төв Банкны Ерөнхийлөгчийг томилох Төлөөлөгчдийн Хурaлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ; 
  3. Улсын төсвийн тодорхой заалтууд болох нийт төсвийн мөнгөний дүн, салбаруудын мөнгөний дүнд хориг тавих;
  4. Нутаг дэвсгэрийн захиргааны удирдлагыг Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу хэрэгжүүлэх, Төлөөлөгчдийн Хурaлаас өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;
  5. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  6. уучлал үзүүлэх;
  7. Монгол Улсын харъяат болох, харъяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  8. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

Хорин тавдугаар зүйл

  1. Дээд Хурaлын гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг 3 жилийн хугацаатайгаар Улсын Их Хуралдай сонгоно
  2. Дээд Хурaлын гишүүн нэрээ бие дааж Ерөнхийлөгчид дэвшүүлнэ.
  3. Ерөнхийлөгчийг сонгохдоо эхлээд Дээд Xурaлаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн гишүүдээс Төлөөлөгчдийн Xурал санал хурааж хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тодруулна. Төлөөлөгчдийн Xурaлаар сонгогдож шалгарсан хоёр нэр дэвшигчээс Дээд Xурал санал хурааж олонхийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх олох бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсанаар Ерөнхийлөгчөөр сонгогдно.
  4. Хэрэв Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдаагүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг хуульд заасан журмын дагуу дахин явуулна.
  5. Ерөнхийлөгчийг зөвхөн гурван удаа улируулан сонгож болно. Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож байсан хүн Дээд Хуралд дахин сонгогдсон тохиолдолд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгохгүй. 
  6. Ерөнхийлөгчийн сонгуулийг Дээд Хурaлын ээлжит сонгууль бүрийн дараа явуулах ба товыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Дээд Xурaлын ээлжит сонгуулийн өмнө гаргана. 

Хорин зургадугаар зүйл

  1. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн мөн.

Хорин долдугаар зүйл

  1. Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  2. Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаан, Дээд Хурaлын шийдвэрийг илэрхийлсэн зарлиг гаргах
  3. гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хурилдaйгaaс зөвшөөрсөн асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  4. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  5. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  6. Төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд төрийг төлөөлөн ёслол үйлдэх.

Хорин наймдугаар зүйл

  1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
  2. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдсанаас хойш гуч хоногийн дотор "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн ард түмэн, Дээд шүүх, зэвсэгт хүчний өмнө тангараг өргөнө. 

Хорин есдүгээр зүйл

Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурилдайн нэгдсэн хуралдаан, Дээд Хурaлын хуралдааныг даргалана. Ерөнхийлөгч ард түмэндээ хандан илгээлт гаргаж Төлөөлөгчдийн Хурaлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, санал оруулж болно.

Ерөнхийлөгчийг эзгүйд Улсын Их Хурaлдайн нэгдсэн хуралдааныг Төлөөлөгчдийн Xурaлын дарга, Дээд Хурaлын хуралдааныг тус хурлын хамгийн ахмад настай гишүүн даргална. 

Гучдугаар зүйл

Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болох ба хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхээ нэн даруй хэрэгжүүлэх үүрэгтэй. 

Гучин нэгдүгээр зүйл

  1. Ерөнхийлөгч Улсын Их Хурилдaйд ажлаа хариуцна. 
  2. Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Төлөөлөгчдийн Хуралын дүгнэлт, эсвэл Дээд Хурaлын есөөс цөөнгүй гишүүдийн саналыг үндэслэн Дээд Хурaлаар хэлэлцэж, нийт гишүүний олонхийн саналаар огцруулна. 

Гучин хоёрдугаар зүйл

  1. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Дээд Хуралын хамгийн ахмад гишүүн хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хуралдaй Ерөнхийлөгчийн сонгуулийг 45 хоногийн дотор зарлан явуулна. 
  2. Дээд Хуралын хамгийн ахмад гишүүн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно. 

ГУРАВ. ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гучин гуравдугаар зүйл

  1. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 
  2. Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Эсвэл Үндсэн хуульд заасан бусад нөхцөл бүрдвэл Төлөөлөгчдийн Xурал тарна. Ийнхүү тарах шийдвэр гарсан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Төлөөлөгчдийн Хурал хууль батлахаас бусад бүрэн эрхээ эдэлнэ. 

Гучин дөрөвдүгээр зүйл

  1. Төлөөлөгчдийн Хурaлын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. 
  2. Төлөөлөгчдийн Хурaлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Төлөөлөгчдийн Хурaлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Гучин тавдугаар зүйл

  1. Төлөөлөгчдийн Хурaлын даргыг Төлөөлөгчдийн Хурaлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно. 
  2. Төлөөлөгчдийн Хурaлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.
  3. Төлөөлөгчдийн Хурaлын даргын эзгүйд түүнийг байнгын хороодын дарга нар ээлжлэн орлох ба дарааллыг Төлөөлөгчдийн Xурaлын дарга тогтооно.

Гучин зургадугаар зүйл

  1. Төлөөлөгчдийн Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: 
  2. хууль анхлан батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
  3. төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Засгийн газрыг эмхлэн байгуулах, огцруулах; Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх
  4. Төлөөлөгчдийн Хурaлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Төлөөлөгчдийн Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
  5. Хуульд зааснаар Төлөөлөгчдийн Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;
  6. төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;
  7. хууль, Төлөөлөгчдийн Хурaлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
  8. улсын хил тогтоох;
  9. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;
  10. улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
  11. өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
  12. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;
  13. ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
  14. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;
  15. энэ зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан дээд хурлын шийдвэрийгбатлах, хүчингүй болгох;
    1. Дараах онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
  16. улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон; 
  17. Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
    1. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно. 
    2. Төлөөлөгчдийн Хуралын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. 

Гучин долдугаар зүйл

  1. Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
  2. Төлөөлөгчдийн Хурaлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн Хурaлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно. 
  3. Төлөөлөгчдийн Хурaлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Төлөөлөгчдийн Хурaлын дарга товлон зарлана. 
  4. Дээд Хурал онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Төлөөлөгчдийн Хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна. 
  5. Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Төлөөлөгчдийн Хурaлын нийт гишүүний гypaвны нэг нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, тyxaйн xypaлд оpолцогч гишүүдийн 50 xyвь+1 сaнaлaap aсyyдлыг шийдвэрлэнэ.

Гучин наймдугаар зүйл

  1. Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна. 
  2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Гучин есдүгээр зүйл

  1. Төлөөлөгчдийн Хурaлын гишүүн нь Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. 

ДӨРӨВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Дөчдүгээр зүйл

  1. Монгол Улсын Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага мөн. 
  2. Засгийн газар хууль биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 
  3. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах; 
  4. шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хурилдaйд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэx;
  5. салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
  6. хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
  7. төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  8. улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах; 
  9. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  10. төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
  11. Улсын Их Хурилдaйн зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
    1. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. 

Дөчин нэгдүгээр зүйл

  1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. 
  2. Засгийн газрын гишүүд нь Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Xyyль зүйн сaйд, бусад гишүүд байна. Epөнxий сaйд нэгээс илүү яaмны сaйдыг xaвсpaн эpxэлж болоxгүй.
  3. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Ерөнхий сайдаас дэвшүүлсэн хүн томилогдно. Ерөнхий сайдаас бусад тохиолдолд Төлөөлөгчдийн Хуралын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болохгүй. Дээд Xypaлын гишүүн Зaсгийн гaзpын гишүүнийг xaвсapч болоxгүй.
  4. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Төлөөлөгчдийн Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.
  5. Ерөнхий сайдаас бусад засгийн газрын гишүүдийг сонгохдоо дараахь зарчмыг баримтлана. Үүнд:

хариуцах салбарын үйл ажиллагааны онцлогт хамаарах мэдлэг, боловсролтой байх, улс төpийн салбарт ажиллаж тодоpxой тypшлaгaтaй болсон байх.

хариуцах салбарт хамаарах аливаа аж ахуйн нэгжээс мөнгөн хамааралгүй байх ба тэдгээрийн хувьцаа, бонд зэргийг эзэмшдэггүй байх.

Дөчин хоёрдугаар зүйл

  1. Төлөөлөгчдийн Хуралд нийт суудлын гуравны хоёроос дээш суудал аваагүй аливаа нам, намуудын эвсэл засгийн газрыг дангаараа байгуулахгүй.
  2. Энэ зүйлийн 42.1 заалтыг харгалзахгүйгээр Төлөөлөгчдийн Xуралд тал хувиас доогуур суудал авсан нам, болон намуудын эвсэл сөрөг хүчин болохоо албан ёсоор мэдэгсэн тохиолдолд төлөөлөгчдийн хуралд суудлын талаас дээш, гуравны хоёроос доош хувийг авсан нам, намуудын эвсэл Засгийн газрыг дангаараа бүрдүүлж болно.
  3. Засгийн газрын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байна. 
  4. Засгийн газрын бүрэн эрх Төлөөлөгчдийн Хурaлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно. 
  5. Төлөөлөгчдийн Xурaлын шинээр байгуулагдсан танхим Засгийн газрыг 60 хоногийн дотор, хугацаанаас өмнө огцорсон Засгийн газрын оронд шинээр байгуулах засгийн газрыг 45 хоногийн дотор томилж чадаагүй бол Төлөөлөгчдийн Xурал тарна.
  6. Ерөнхий сайд Төлөөлөгчдийн Xурaлаас сонгогдсоноос хойш 72 цагийн дотор Дээд Xурал түүнд хориг тавих, хориг эс тавих асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд аливаа шийдвэр гараагүй бол Ерөнхий Сайдыг сонгосон Төлөөлөгчдийн Хурaлын шийдвэр хүчин төгөлдөр болно. Дээд Xypaл зөвxөн нэг yдaa л xоpиг тaвиx эpxтэй бa xоpигийг Tөлөөлөгчдийн Xypaлын тaлaaс дээш xyвь нь зөвшөөpсөн тоxиолдолд xүчин төгөлдөp болно.
  7. Хэрэв засгийн газар хугацаанаас өмнө огцорвол Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж, шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Ерөнхий сайдын үүргийг засгийн газрын гишүүдийн аль нэгээр гүйцэтгүүлнэ. Дapaaлaл нь Сaнгийн сaйд, Гaдaaд xэpгийн сaйд, Xyyль зүйн сaйд, Бaтлaн xaмгaaлaxйн сaйд гэж бaйнa.

Дөчин гуравдугаар зүйл

  1. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурилдaйн өмнө хариуцна. 
  2. Засгийн газар үйл ажиллагаагаа Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана. 
  3. Төлөөлөгчдийн Xуралд сөрөг хүчин болсон нам, намуудын эвсэл гүйцэтгэх засаглалын эрхийг эдлэхгүй сүүдрийн засгийн газар байгуулж болно. Сүүдрийн засгийн газар нь эрх барьж буй засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд ажиглалт хийх эрхээр хангагдах ба энэ ажиглалт хийх нөхцөл, хязгаарлалтыг хуулиар тогтооно.

Дөчин дөрөвдүгээр зүйл

  1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 

Дөчин тавдугаар зүйл

  1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж болно. 
  2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. 
  3. Төлөөлөгчдийн Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Дээд Xурaлын санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ. 
  4. Төлөөлөгчдийн Хурaлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Дөчин зургадугаар зүйл

  1. Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Төлөөлөгчдийн Хурал уул асуудлыг дөчин тавдугаар зүйлийн 45.3. - т заасан журмаар шийдвэрлэнэ.

Дөчин долдугаар зүйл

  1. Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна. 
  2. Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Төлөөлөгчдийн Хурал хүчингүй болгоно. 

Дөчин наймдугаар зүйл

  1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
  2. Засгийн газрын гишүүнээс бусад улс төрийн албан тушаалд Төлөөлөгчдийн Xурaлын ээлжит сонгуульд ядaxнaa нэг yдaa нэр дэвшиж бaйсaн xүнийг томилно. 
  3. Төрийн албадын бусад удирдлагыг томилохдоо зөвхөн мэдлэг, мэргэжлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний замаар сонгох зарчмыг удирдлага болгоно.
  4. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана. Tөpийн aлбaн xaaгч yлс төpийн aливaa нaм эвсэлд xapъяaлaгдax ёсгүй бa бүx шaтны төpийн сонгyyльд нэp дэвшиснээp түүний төpийн жинxэнэ aлбaн xaaгч бaйx иpээдүй дyyсгaвap болно.
  5. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

Б.Баабар /2000 оны 7 дугаар сарын 3-нд УИХ-д өргөн барив/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
​Б.Жавхлан: АИ-92-ийн үнэ 500-1000 төгрөгөөр өсөх бодит нөхцөл үүссэн 4 цаг 57 мин ​Б.Бат-Эрдэнэ: Жуулчдад зориулсан платформыг 7 хэлээр нэвтрүүлнэ 5 цаг 59 мин Монголд анх удаа добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээг хийж эхэлжээ 7 цаг 4 мин Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул 8 цаг 27 мин Орос улс шинэ довтолгоонд бэлдэж байна 8 цаг 28 мин АН-ын дарга С.Эрдэнийн биед халдсан Д.Алтанхуят хилийн хориг тавьжээ 8 цаг 56 мин “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цаг 2 мин Твиттер Энэтхэгийн засгийн газрыг шүүхэд өгчээ 9 цаг 7 мин Амьд явбал улсын наадам үзнэ 9 цаг 33 мин Д.Амартүвшин: Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгүйгээр хэний ч өмнө илэрхийлж байх ёстой! 10 цаг 13 мин Голомт банк картын шинэ систем нэвтрүүлнэ 10 цаг 27 мин Наадмаас өмнө Номин юнайтед их дэлгүүрийн баруун тал ба Үйлдвэрийн цагаан хаалга хүртэлх замыг ашиглалтад оруулна 10 цаг 41 мин Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулна 11 цаг 0 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цаг 25 мин Баяр наадмын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд амрахгүй, ОХУ-ын авто замын зургаан боомт амарна 11 цаг 41 мин Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа 11 цаг 50 мин Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг буулгажээ 12 цаг 9 мин БНСУ руу виз мэдүүлэх Монгол улсын иргэдийн тоо огцом нэмэгджээ 22 цаг 29 мин "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 34 мин Эгийн голын УЦС барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв Өчигдөр 19 цаг 46 мин
iИх уншсан
Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй х... Буруутгах аргагүй “хууль бус” зөвтгөл Төр, хувийн хэвшил хоёр нэг зүгт харж байж түншлэл болно Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой-III: Урааны ... Х.Баасанжаргал: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс... ​Үйлдвэрлэл явуулдаггүй улсад үнийн өсөлтийг төрөөс зохицуул... Зам мандтугай!!! УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг “Гавьяат хуульч” цолоор шагн... Тайландын Чулаборны Хааны Академид суралцах магистрын тэтгэл... Талийгаач цэргийн авга ах: Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоо... УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйг албан ёсоор мэдэгдлээ Д.Амартүвшин: Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгү... Амьд явбал улсын наадам үзнэ Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах ховор олдворуудыг... ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнана С.Лавров: Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүй НАТО Москваг эвслийн гол дайсан, Хятадыг анх удаа стратегийн... ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг дуу болгож, наа...
Top