x

Д.Лхагва-Очир: Сээр цохигчдод бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг

Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооны дэд тэргүүн Д.Лхагва-Очиртой ярилцлаа.

-Ярилцлагаа сээр цохих уламжлалт наадгайн талаар эхэлье. Ямар уламжлалтай байдаг юм бэ?

-Монголчууд эрт дээр үеэс өвлийн идэшний үеэр үхрийнхээ 12 дахь эцэг сээрийг хуга цохиж сүнсийг нь амирлуулдаг байсан. Ингэснээр тухайн өвлийн идэш болсон үхэр амгалан нойрсож сүнс нь амирладаг домтой. Улмаар Цагаан сараар эрчүүд нэгнийдээ цуглаж сээрэнд бооцоо тавин хоорондоо цохиж дийлсэн нь бүх бооцоог авдаг уламжлалтай байсан. Өнөө үед энэ нь тэмцээн уралдаан, спорт болохоор хөгжиж байна. Эр хүний эзэмших есөн дадал чадварт сээр хуга цохих чадвар орсон байдаг. Одоогоор сээр цохих гэсэн нэршлээр бид хэлж, ярьж байгаа ч тэмцээн дээр сээр шалгах гэж ярьдаг. Цохиж буй сээрээ “Энэ сээрийг шалгаад үзье” гэдэг бол цохиж шалгаж үзсэнийхээ дараа чанга сээр байна гэдэг.

-Сээр цохиход ямар дүрэм журамтай байдаг вэ?

-Өнөө үед зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооноос дараах дүрмүүдийг гаргасан. Үүнд, хоёр гар хоосон байх, сээрний ар хэсгийг ямар нэгэн зүйлээр ороохгүй, бээлий өмсөхгүй байх, сээр цохиж буй гарын хуруунуудыг лентээр ороож болно гэсэн дүрэм хэрэгжиж байна. Хэд ч далайсан, ганцхан шийдвэрлэх цохилтоор цохино. Сээрийг цохиж дийлж чадахгүй бол шууд хасагдах журмаар тэмцээн явагдаж байгаа.

Түүнчлэн гарын бугуйн дээр алдаж цохивол яс гэмтэх эрсдэлтэй учраас бугуй хэсгийг ороож болно. Мөн томоохон үндэстэн хамарсан тэмцээнд заавал ч үгүй монгол дээл хувцсаа өмссөн байх шаардлагатай. Сая бидний зохион байгуулсан “Алтан бүс” тэмцээнд оролцсон бүх тамирчин үндэсний хувцастай ирсэн. ОХУ-ын Буриадаас ч залуучууд зорьж ирж оролцсон нэлээд томхон тэмцээн болж өндөрлөсөн.

-Сүүлийн үед сээр цохигчдын гарны цууралт, зөөлөн эдийн бэртэл ихэсч ГССҮТ-д очих нь ихэссэн гэсэн. Энэ тухай таны бодлыг сонсвол?

-Бид Монгол Улсынхаа үндэсний сайхан наадгайг спорт болгон хөгжүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа. Сээр цохигчдод гар нь цуурах, зэрэг бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг. Одоогийн залууст зөвлөхөд том сээр цохихоосоо өмнө жижиг үхрийн сээр цохих эсвэл гараараа хатуу зүйл цохиж гарны махаа чангалах хэрэгтэй. Гарны махаа чангалснаар савхан ясаа гэмтээж, бэртээх асуудал учрахгүй. Гарны махаа чангалаагүй байж шууд сээр цохих нь савхан ясаа гэмтээх эрсдэлтэй. Тиймээс залуус үүнд анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө би Сүхбаатарын талбай дээр мөнгөний сээр цохиулж эхэлж байсан. Тэр үеэс л энэ наадгайг Монголчууд их сонирхдог юм байна гэж цахим орчинд лайв эрчимтэй хийж, тэмцээн уралдааныг зохион байгуулж өргөжиж эхэлсэн.

-Цахим орчинд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд сээр цохиж буй нь их харагдах юм. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах нь өндөр эрсдэлтэй шүү дээ?

-Сээр цохих нь олонд танигдахын хэрээр тэмцээн уралдаан ч өргөжиж эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа. Харин бага насны хүүхдээр нүцгэн гараар нь сээр цохиулах эрсдэлтэй. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах гэж буй бол гарыг нь сайн ороолгож байж бэлтгэл сургуулилтыг хийлгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд янз бүрийн бичлэг үзэж байснаа шууд сээр цохисноор гараа бэртээх асуудал гарч байна. Бид ч цаашдаа тэмцээн, уралдаан зохион байгуулахдаа бага насны хүүхдүүдийн гарыг нь ороолгож байна. Сээр цохино МАЙНАРАН гэдэг нь тийм ч амархан зүйл биш, эр бяр зориг, тэсвэр тэвчээр, эрсдэл дагуулсан наадгай. Монгол эрчүүд эрт дээр үеэс дайсныхаа эсрэг бэлтгэл хийхдээ сээр цохиж нааддаг байсан. Сээр цохих нь анхаарал төвлөрүүлэх, онож цохих зэрэг анхаарлыг нэг дор төвлөрүүлж чаддагаараа давуу талтай.

-Сээр цохих тэмцээн уралдаан эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа гэлээ. Эмэгтэй хүн сээр цохихыг юу гэж боддог вэ?

-Тун удахгүй эмэгтэй төрлөөр бид тэмцээн зохиох болно. Эмэгтэй хүн сээр цохиж чадаж байна гэдэг харин ч бахархууштай зүйл. ОХУ-ын Буриадад эмэгтэй төрлөөр тэмцээн байнга зохиогддог. Сая "Алтан бүс-2022" тэмцээнд буриад хоёр бүсгүй ирж эрчүүдийн ангилалд өрсөлдсөн.

-Сээр цохих дээр мөрийцөж түрүүнд хуга цохисон нь мөнгөө авдаг гэсэн үү?

-Мөнгөний сээр цохиход цугласан бүх мөнгийг сээрийг цохиж хугалсан хүн авдаг. Тухайн сээрийг цохихдоо таван мянган төгрөгт гурван удаа цохидог, хэрвээ цохиж дийлэхгүй бол тухайн сээрэнд нь мөнгө бооцоо болж үлддэг. Дараагийн хүн цохиж дийлбэл бүх бооцоог авдаг. Тэмцээн, уралдаанд ийм зүйл байхгүй. Тухайн даалгаж, сугалсан сээрээ цохиж хугалбал дараагийн шатанд шалгарах зарчмаар үргэлжилсээр ялагч шалгардаг.

-“Алтан бүс-2022" тэмцээнд нийт хэдэн хүн оролцов?

-“Алтан бүс-2022” тэмцээнийг энэ жилээс бид зохион байгуулж эхэлж байна. Тус тэмцээнд нас насны нийт 500 орчим тамирчид оролцсон. Цаашид баяр наадмын үеэр жилд нэг удаа үндэсний хэмжээний том тэмцээнийг зохион байгуулна. Мөн Монгол туургатныг хамарсан томоохон тэмцээн зохион байгуулах зорилгуудыг тавиад явж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 43 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 20 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 29 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 50 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 1 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 8 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 23 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top