x

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан юм.

Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэн тогтоолын төсөл санаачиллаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл өгөв.

Тогтоолын төсөлд:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

  • Татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;

  • Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;

  • Пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;

  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,

  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;

  • Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;

  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;

  • Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

  • Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;

  • Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох;

  • Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгалаа.

Ирэх таван жилд нийт 134 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ.

Манай улс  мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Харин сүүн бүтээгдэхүүний 27.1, гурилан бүтээгдэхүүний 38.2, хүнсний ногооны 38,5, өндөгний 48.6, цөцгийн тосны 67.4, тахианы махны 98, ургамлын тосны 98.5 хувийг импортоор авдаг.

2021 онд гэхэд л 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнс импортоор авсан байна. Үүн дотроо буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүнийг 100 хувь, хүнсний сав, баглаа, боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг гадаадаас авдаг.  

Сүүлийн жилүүдэд цар тахал, тээвэр, логистикийн хүндрэл зэргээс шалтгаалж дэлхийд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар өсөж, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдан, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 57 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 5 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 16 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 26 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 40 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 12 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 22 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top