x

М.Тулгат: Х.Баттулга Үндэсний эрх чөлөөний үзэл баримтлалыг уландаа гишгэсэн

Ардчилсан Намын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ.

Энэ үеэр М.Тулгат "Бидний хэлмэгдсэн өвөг дээдэс 30-40 мянган хүн байдаг. Энэ хүмүүс үндэсний эрх чөлөөнийхөө төлөө хядуулж байсан. Өнөөдөр энэ цаг мөчид бид үндэсний эрх чөлөөгөө хамгаалъя гээд энд зогсож байна. Ардчилсан Нам үндэсний эрх чөлөөний тухай ярих болов гэхээр олон улсын нөхцөл байдалд ОХУ болон Украины дайн гэдэг хоёр орны дайн биш үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй дайн юм.

НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн, бүрэн эрхт тусгаар тогтносон Украин руу хожуу хөрш орон нь ямар ч шалтгаантай байсан нэг ч алхам цөмрөн дайрч, зэвсэглэн орж болохгүй. Үүнийг мөн адил бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэд бид дэмжээд, юу ч болоогүй юм шиг хараад зогсож болохгүй. Үүний дараагийн бай нь манай орон байх өндөр эрсдэл, магадлалтай. Монгол орныхоо эдийн засаг, нийгмийн бүх бодлогоо аль нэг орноос хараат бусаар өөрсдөө бие даан шийдвэрлэх, өөрсдийн хувь заяандаа эзэн болоод явах үндэсний эрх чөлөөгөө бид нар ярьж байгаа юм.

Үндэсний эрх чөлөө, бүрэн бүтэн байдлын төлөө Ардчилсан Нам/АН/ хамгийн хатуу байр суурьтай зогсох байтал зарим нэг нөхөр үүний эсрэг зүйл яриад явж байна. АН-ын даргаар өнөөдөр бүртгүүлэх гээд буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжиж буй хүмүүсийн амнаас энэ хүн гарч байж АН ялна гэдэг нэг л үг гарч байна. Улс төрийн нам үзэл санаа, бодлогыг дэвшүүлж түүнийг ялалтад хүргэдэг болохоос нэг хүнийг дагаж бүгдээрээ ялъя гэдэг нэгдэл бус. Монгол Улсын хөгжил, ирээдүй бидэнд чухал болохоос хэн нэгэн хүн буруу аргаар магадгүй гаднын санхүүжилтээр нийгэмд түгшүүр, айдас, хагарал үүсгэж байгаад намын дарга болж аваад Монголын төрийг зайдагнан дээр нь суухыг зөвшөөрөх асуудал биш юм.

АН-ын толгой тархи нь эргэчхээд байгаа нөхөд хууль болон намын дүрмээ уншаад үзээрэй. Албан ёсны Ардчилсан Нам чинь энд байна. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч байх үедээ хүний эрхийн төлөө юу хийсэн бэ. Ковидын үеэр гадаадад гацсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй, хүүхдүүд дэлхийн боловсролоос хоцорсон, бизнесүүд хаалгаа хаасан энэ үед хаана байсан. Эгийн голын цахилгаан станц, төмөр замын ажил яагаад гацаад байна. 

Үндэсний эрх чөлөөний бүх үзэл баримтлалыг уландаа гишгэсэн хүн ичихгүйгээр өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэх гээд чичрэн дайрч байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний эсрэг хатуу тэмцэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 25 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 46 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top