x

Хятадын агуй судлаачид гүн ой дундаас 292 метр гүнзгий нүх олжээ

Энэхүү Луоцюань гэх карст агуй буюу шохойн чулуун цооног нь 192 метрийн гүнзгий аж.

Хятадын агуй судлаачид Хубэй мужийн Гуанси-Чуанын нутаг дэвсгэрт 192 метрийн гүнтэй карстын гэх том цооногыг олж илрүүлжээ. Нүхээр доош буусан эрдэмтэд 40 метрийн өндөр эртний ой модыг олжээ. Олж илрүүлсэн цооногийн урт нь 306 метр, өргөн нь 150 метр гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Спелеологчид гэх ховор мэргэжилтэй газар доор ажилладаг хятад геологичид тийм гүнзгий карстын цооногуудад "тянькэн" гэсэн нэрийг өгсөн бөгөөд үгчлэн буулгавал "тэнгэрийн нүх" гэсэн үг аж.

Энэхүү гүн цооног үнэн хэрэгтээ газрын асар том цөмрөлт, зөгнөлт киноны өөр ертөнцийн хаалга мэт.

Экспедицийн удирдагч Чэнь Лисинийн хэлснээр цооногийн ёроолын өтгөн бут сөөг нь хүний мөрний хэмжээтэй гэнэ.

Мөн тэрээр "Эдгээр агуйнуудад эрдэмтэдийн олж бүртгээгүй төрөл зүйл илрэвэл би огт гайхахгүй" гэсэн байна.

Сүүлчийн нээлт нь Лэе аймгийн байгалийн цооногуудын тоог 30 хүртэл нэмэгдүүлсэн байна. Эдгээр мэргэжилтнүүдийн баг өмнө нь Хятадын баруун хойд Шэньси мужид арваад цооног олсон байжээ.

Нүсэр том цөмрөлтүүдтэй, таамгийн агуйнуудын уран зургийн гэхээр карстын рельф нь Өмнөд Хятадын нүүр хуудас болж байна. Карстын бүтэцийн цооногоос гүүр, багана мэтийн олон янз ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэгджээ.

Карстууд нь борооны усны нөлөөгөөр шохойн чулуун давхрагын идэлт элэгдлийн улмаас үүсэх бөгөөд тийм маягаар хадан цохионуудад аажмар хоосон орон зайн карстын агуйнуудыг үүсгээд тэр нь дараа нь цөмрөн нүсэр нүхийг үүсгэдэг байна.

Карст тааралдах дэлхийн цорын ганц орон нь Хятад ганцаараа биш юм. Тухайлбал, АНУ-ын нутаг дэвсгэрийн бараг дөрөвний нэгийг галт уулын дэлбэрэлт, салхины хүчээр үүссэн карстын бүтэц эзэлдэг. Карст гэгдэх шохойн чулуун давхрага дэлхийн хуурай газрын 20 хувийг эзэлдэг байна.

М.ЦОГТ

Эх сухвалж: LiveScience

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top