x

iPhone-ны шинэ загварууд хос симийг дэмждэг боллоо

Apple компани iPhone XS, iPhone XS Max, iPhone XR гурван шинэ ухаалаг утсаа танилцууллаа.

Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга 2018 оны 9-р сарын 12 буюу урд шөнө болж өнгөрлөө. Калифорни мужийн Купертино хотоос тус компанийн тэргүүн Тим Кук багийнхаа гишүүдтэй хамт шууд дамжуулалт хийж, цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Apple компани нэгэн зэрэг iPhone XS, iPhone XS Max ба iPhone XR нэртэй гурван шинэ ухаалаг утсаа олон нийтэд дэлгэлээ.

Хамгийн том, хамгийн бат бөх дэлгэц:

5,8 инчийн дэлгэцтэй iPhone XS, хамгийн том буюу 6,5 инчийн дэлгэцтэй iPhone XS Max шинэ загвараа эхлээд танилцуулсан байгаа. iPhone XS ба iPhone XS Max загварууд нь зэвэрдэггүй ган болон сайжруулсан бат бөх шилээр бүтээгдсэн бөгөөд Super Retina OLED дэлгэц суурилуулсан байна. Энэхүү хоёр шинэ загвар нь алтлаг (Gold), мөнгөлөг (Silver) ба саарал (Space Grey) гэх гурван өнгийн сонголттой. Харин iPhone XR загвар нь хөнгөн цагаан эх бие ба LCD дэлгэцтэй бөгөөд шар, улаан, хөх, шүрэн улаан, хар ба цагаан гээд нийт зургаан өнгийн сонголттой.

Илүү хурдан, илүү хүчирхэг чип:

Apple компани шинэ ухаалаг утаснууддаа түүхэндээ анх удаа долоон нанометрийн A12 Bionic чип суулгажээ. Энэхүү процессор нь өмнөх А11 чипээс 15% илүү хурдан болсон байна. Шинэчлэгдсэн чипийн тусламжтай аппууд илүү хурдан ажиллахын зэрэгцээ хүчин чадал ашиглалт нь 40% буурснаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл шинэ ухаалаг утаснууд цэнэгээ илүү удаан барина гэсэн үг юм. Мөн шинэ чип нь утасны дотоод санах ойг 512GB хүртэл нэмэгдүүлжээ.

Сайжруулсан камер:

Шинэ утаснуудад 12MP ба 7MP хоёр камер суулгагдсан байна. Мөн Apple компанийн инженерүүд ухаалаг HDR систем буюу сүүдэр ба деталиудыг тодотгож, олон кадрыг нийлүүлэн нэг чанартай зураг гаргадаг цоо шинэ технологийг суурилуулжээ. Мөн хөрөг зургийн горим ч сайжирсан байгаа. Үүнээс гадна шинэ утаснуудыг ашиглан стерео дуутай 4К видео бичлэг хийх боломжтой.

Хос сим карт:

Apple-ын танилцуулсан бас нэгэн гэнэтийн зүйл нь iPhone XS ба iPhone XS Max утаснуудад хос сим карт дэмждэг үйлдэл нэмэгдсэн явдал байв. Гэхдээ уламжлалт сим картуудыг зөвхөн Хятадын зах зээлд худалдаалах утаснуудад л ашиглах боломжтой. Харин бусад орнуудад хоёр дах сим карт нь виртуал (eSim) хувилбараар нэвтэрнэ.

Үнэ ба худалдаанд гарах хугацаа:

Нийт 64 GB багтаамжтай iPhone XS загвар $999 үнэтэй худалдаанд гарч байгаа бол iPhone XS Max утас нь $1099-оор зарагдаж байна. Эдгээр загваруудыг 2018 оны есдүгээр сарын 14-өөс эхлэн урьдчилан захиалж болно. Харин iPhone XR загвар нь илүү боломжийн үнээр буюу $749 худалдаалагдах юм. Уг загварын урьдчилсан захиалга 2018 оны аравдугаар сарын 19-нд эхэлнэ.

Анхны харц: Apple компани гурван шинэ iPhone танилцууллаа (фото 1)

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 39 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top