x

Айн Рэндийн хайрын философийн тухай ярилцлага

Америкчүүдийн “Хоёр дахь Библи” гэгддэг “Атлантын нуруу тэнийв” романы зохиолч гэдгээр бидний сайн мэдэх философич Айн Рэндийн хамгийн алдартай ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний “Эх сурвалж”, “Бид амьд хүмүүс”, “Атлантын нуруу тэнийв”, “ Сайтар эргэцүүл” зэрэг бүтээлүүд манайд хэвлэгдсэн билээ. 1959-1960 онд хийгдэж байсан хамгийн нэр хүндтэй ярилцлагын нэвтрүүлэг болох Майк Уоллесийн нэвтрүүлэгт тэрээр хайр ба аз жаргалын тухай хэрхэн хуваалцсаныг хүлээн авна уу. 

Related image

-Айн Рэнд, та аль нутгийн хүн бэ ? Та бага зэрэг аялгатай ярих юм … ?

-Орос уу?

-Та Орост төрсөн үү? 

-Тийм ээ.

-АНУ-д хэзээ ирсэн бэ? 

-Гучаад жилийн өмнө.

-Таны философийн үзэл баримтлал хаанаас төлөвшсөн юм бэ? 

-Надад хамгийн их нөлөөлсөн философич гэвэл зөвхөн Аристотелийг л хэлж чадна. Харин өөрийн үзэл бодлоо би өөрөө төлөвшүүлсэн. 

-Та гэрлэсэн үү? 

-Тиймээ, гэрлэсэн.

-Таны нөхөр ажилчин уу?

-Тэр зураач. Франк О’Коннер гэдэг.

-Зураг зураад л амьдралаа залгуулдаг гэж үү?

-Одоохондоо зөвхөн суралцаж байгаа. 

-Түүнийг төр засгаас үнэлдэг үү? 

-Одоогоор бол үнэлээгүй л байна. 

-Тэгвэл та л түүнийг дэмждэг байх нь. 

-Энэ бол түүний ажил шүү дээ. Шаардлага гарвал дэмждэг ч тэр бүр гардаггүй. 

-Түүнд туслах үед санал зөрөх, зөрчилдөх үе байдаг уу? 

-Үгүй дээ. Учир нь би нөхрөө байгаагаар нь хайрладаг. Түүний хүссэн үед нь туслах нь миний өөрийн хүсэл учраас тийм зүйл тохиолддоггүй. Үүнд ямар нэг золиос юм уу, төлөөс шаардлагагүй. Би хувь хүний үнэ цэнийг эрхэмлэдэг. Миний үзлээр, хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээх ёстой. Гол нь хувь хүн бусад хүмүүс өөрсдийгөө хаяж түүнийг жаргалтай болгох юм уу, хувь хүн өөрийгөө гаргуунд нь гарган байж бусдын сайн сайхны төлөө явж, тэднийг жаргалтай болгох золиос биш гэдгээ санах ёстой. 

-Хүн яагаад өөрийн хүрээллийн хүмүүсээ хүсэл зоргоороо хайрлаж болохгүй гэж ? Христос болон бусад түүхэн дэх олон удирдагч нар “Хүн бүрийг ижил тэгш хайрлахыг” сургасаар ирсэн шүү дээ. Харин таныхаар энэ хайрыг ёс суртахуунгүй гэж байх шиг ?

-Хүн бүрийг ижил тэгш хайрлах нь ёс суртахуунгүй гэхээсээ илүүтэйгээр боломжгүй зүйл юм. Учир нь ингэснээр та бүх хүнийг ялгалгүйгээр хайрлахтай адил. Та бүх хүнийг ямар ч байсан юу ч болсон утга учир, мөн чанарыг нь үл хамааран хайрлана гэсэн үг. Тэгэхээр үнэндээ хэнийг ч хайрлахгүй байгаа хэрэг. 

-Таны номд өгүүлсэнээр, хайр яг ажил хэргийн гэрээ хэлэлцээртэй төстэй гэсэн байсан. Хайр хувийн ашиг сонирхолоо хангах зүйл гэж үү?

-Би танаас асууя. Хувийн сонирхолгүй хайр ямар байх вэ? Зүйрлэвэл, залуу сүйт бүсгүйдээ ямар ч хувиа хичээх үзэлгүйгээр “Би зөвхөн чиний л сайн сайхны төлөө чамтай сууж байна. Надад бол ямар ч сонирхол алга. Гэхдээ л би хувиа хичээгч биш болохоор чамтай гэрлэе” гэж хэлбэл юу болох вэ? 

-Тэр өөрийгөө золиослож байна.

-Хэнд ч мэдээж таалагдахгүй. Тэгэхээр л хайр бол ажил хэргийн хэлэлцээр юм. Ямар ч ажил хэрэгт өөрийн гэсэн болзол болон үргэлжлэх хугацаа гэж бий. Хайрын хувьд энэ нь мөн чанараас нь хамаарна. Бид бусдад юу өгснөөсөө эсвэл бусад хүмүүс бидэнд юу өгөхөөс үл хамааран тэднийг хайрлах ёстой. Бусдын мөн чанар, үнэ цэнийг нь хайрлах ёстой. Хариу нэхэлгүй шүү дээ. Бид бусдыг ямар ч ялгаваргүйгээр хайрлах боломжгүй. Хайрыг хүртэх ёстой хүнийг л хайрла. Хүн хайрыг хүсч, хүссэнээ хүртэхийн тулд дутагдалаа засдаг. Тэгээд хайрлагддаг. Эсрэгээрээ хичээж олж аваагүй зүйлдээ үр дүн хүлээх нь утгагүй хэрэг. 

-Тэгэхээр чинь маш цөөн хүмүүс л хайрлагдах эрхтэй болно биз дээ? 

-Харамсалтай нь маш цөөн. Гэхдээ энэ үүд хаалга түүнийг хүртэх эрхтэй бүгдэд нээлттэй. Энэ л миний санал болгох ёс суртахууны тухай баримтлал юм. Хүн хайрыг хүртэхийн тулд хичээх л ёстой.

-Таныхаар бид бүгд л мөн чанартаа хувь хүн хэрнээ, ах дүүсийнхээ нэг хэсэг байх боломжтой гэж үү ? 

-Өнөөг хүртэл хэн ч хүн яагаад ах дүүстээ үйлчлэх ёстойг хэлээгүй. Та эргэн тойрноо ажиглавал хувь хүн ахан дүүстээ үйлчилснээсээ болж, өөрийгөө үгүй хийж байна. 

-Танд сүсэг бишрэл, итгэл үнэмшил үгүй гэж үү?

-Бишрэл гэнэ ээ? 

-Зөвхөн өөртөө л итгэнэ гэж үү?

-Тиймээ, надад итгэл үнэмшил бус үзэл бодол бий. Би юунд ч итгэдэггүй. Зөвхөн үзэл бодлоо л баримталдаг.

-Ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн 2000 жилд түүнээс тэс өөр философичдын үзэл баримтлал ноёрхсон билээ. Харин Рэнд хатагтайн үзэл дэлхий даяар түгвэл томоохон өөрчлөлт авчрах нь лавтай. Олон нийтийн сонирхлыг тун ихээр татсаар байгаа нэгнийг урьсандаа баяртай байна. Дүгнэлтийг танд үлдээе. 

1959 оны 2-р сарын 25
Эх сурвалж: brainpickings.org

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top