x

Амеркийн зүүн эргийн нутгаар “Флоренс” далайн хар шуурга дэгджээ

Арлын Японы нутаг дэвсгэрт Жеби далайн хар шуурга шуурч, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан. Харин энэ долоо хоногийн эхээр Америкийн зүүн эргийн нутгаар “Флоренс” нэр авсан далайн хар шуурга дэгджээ. Хар шуурга Хойд болон Өмнөд Каролин мужийг чиглэн урагшилж, орон нутгийн эрх баригчид нь аюулгүйн үүднээс далайн эрэг дагуух нутгаас иргэдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийг Америкийн байгалийн үзэгдэл судлах төвийн мэргэжилтнүүд сүүлийн арваад жилд тохиолдож байгаа хамгийн хүчтэй хар шуурганы нэг болно гэж үзэж байна.

Тиймээс орон нутгийн эрх баригчид нь аюулгүйн үүднээс Америкийн зүүн эргийн нутгаас бараг сая гаруй хүнээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Флоренс далайн хар шуурганд мэргэжилтнүүд Сапфир Симпсоны шаталбараар аюулын 5 зэргээс дээрээсээ 2 дахь буюу 4 баллын түвшин тогтоожээ. Тэгвэл энэхүү шаталбарын хамгийн дээд буюу 5 баллын аюулын зэргийг 2017 онд Атлантын далайн эрэг дагуу шуурсан  Ирма далайн хар шуурганд оноож байжээ.  

Флоренс далайн хар шуурга даваа гарагийн өглөөнөөс эхлэн хүчээ авч эхлэн, өнөөдөр голомтдоо цагт 178-195 км хүртэл ширүүсэн шуурч байна. Флоренс хар шуурга араасаа хүчтэй аадар бороо, салхи дагуулжээ. Энэ байдлаас шалтгаалан гамшгийн бүсэд мод бут үндсээрээ булгарч, барилга байшингийн дээвэр хуулран, шил цонх нь хагараад байна. Далайн хар шуурганы улмаас эх газар луу 4 км хүртэл их ус түрж орж ирэн, эрэг хавийн нутгийг үерт автуулаад байна. Цаг уурчид Флоренс хар шуургыг Америкийн зүүн эргийн нутгаар сүүлийн 30 жилд дэгдэж байгаа хамгийн их аюул гамшиг дагуулах үзэгдэл гэж дүгнэж байгаа юм.

Хамгийн сүүлд энэ бүс нутагт 1989 онд “Хьюго” далайн хар шуурга шуурч, Хойд Каролиныг бүхэлд нь сүйтгэн, бараг 7 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулж, 50-иад хүний амь насыг авч оджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 5 цаг 38 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 5 цаг 51 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 5 цаг 55 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 6 цаг 1 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 6 цаг 7 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 6 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 цаг 53 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 7 цаг 1 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 13 цаг 44 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top