x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болговол ААН-үүдээ бодитой дэмжинэ

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2019 оны арванхоёрдугаар сард өргөн барьж байсан. Тэгвэл одоог хүртэл тус хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээгүй байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Та хуулиа өргөн бариад нэлээд удаж байна. Энэ хооронд ямар процесс болов?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн төсөв, татвар, эрүү, иргэний хууль, зөрчлийн хууль зэрэг томоохон хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглосон. Гэхдээ миний өргөн барьсан НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хууль бол ҮХНӨ-өөс өмнө өргөн барьсан учраас албан ёсоор энэ хууль зайлшгүй хэлэлцэгдэх ёстой.

Энэ хуулиар НӨАТ-ын татварыг таван хувь болгож, буцаан олголтын хоёр хувьд хэвээр үлдээж байгаа. НӨАТ-ын татвар бол зайлшгүй байх ёстой. Яагаад гэвэл энэ татвар бол бүртгэлийн татвар. Ямар ямар үйлчилгээ, бүтээгдэхүүн байна гэдгийг бүртгэж өгдөг. Тиймээс зайлшгүй ийм татвар байж тухайн компанийн орлогыг тооцох боломжтой. Хэрвээ буцаан олголтыг болиулбал бизнес далд хэлбэрт орно. Буцаан олголтыг нь болиулчихвал хүмүүс баримт авахгүйгээр, НӨАТ-аа хасуулаад бараа бүтээгдэхүүнээ худалдаад авчихна шүү дээ. Иргэдийн хяналт байхгүй болно. Дээрээс нь сугалааг болиулна гэж байгаа. Сугалаа гэдэг бол иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлдэг. Одоо бол НӨАТ-ын татвар 10 хувь, буцаан олголт хоёр хувь байгаа нь нийгмийн шүүмжлэлийг хүлээж байна. Харин миний өргөн барьсан хуульд авч буй татварыг хоёр дахин багасгаж, авах буцаан олголтыг хоёр дахин нэмэхээр заасан. Энэ бол хамгийн зөв хувилбар.

-Төсөвт төвлөрөх орлого багасах уу?

-Нийт 130 мянга гаруй ААН Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний 80 мянга нт НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Хэрвээ НӨАТ-ын татвар таван хувь болговол НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй үлдсэн 50 мянган ААН бүгдээрээ НӨАТ төлөгч болно. Ингэснээр төсөвт орох орлогод төдийлөн өөрчлөлт орохгүй. Зах, худалдааны төв дээр ажиллаж байгаа иргэд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НӨАТ-ын татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тэд орлогоо нуугаад НӨАТ төлөхгүй байгаа нь энэ 10 хувьтай л холбоотой. Хэрвээ таван хувь болчихвол нуух шаардлага байхгүй, үнэн зөв тайлангаа гаргаад явах боломжтой.

Нэг аж ахуй нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхэд хамтран ажилладаг ААН-ээ чирж оруулдаг. Яагаад гэвэл нөгөө ААН-ээ НӨАТ төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг юм. Засгийн газар энэ хуулийг дэмжвэл НӨАТ-ын орлого буурна гэж үзээд байгаа. Харин би эсрэг байр суурьтай байгаа. Татварын хэмжээг багасгаснаар татвар төлөгчдийн тоо нэмэгдэж орлого хэвэндээ байна гэж үзэж байна.

-Энэ хуулийг яагаад хэлэлцэхгүй ингэж удаж байна вэ?

-Үүнд улс төрийн шалтгаан бий. Засгийн газар тодорхой хэмжээнд энэ хуулийг дэмжвэл эд нар нэг л өдрийн дотор батална. Харамсалтай нь, Засгийн газар энэ хуулийн эдийн засгийн тооцооллыг нь сайн харахгүй байна. Мөн миний хуулийг баталснаар сөрөг хүчиндээ санаачилга алдана гэж улс төрийн өнцгөөс хараад байгаа.

Иргэдийн амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. НДШ болон НӨАТ-т ард иргэд үнэхээр туйлдаж гүйцэж байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийн хямралын үед иргэдэд хэрэгтэй, ААН-д хэрэгтэй арга хэмжээ авъя гэж бодож байвал НӨАТ-ыг таван хувь болгох нь зөв. Ингэснээр ААН-үүдээ бодитой дэмжинэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: iToim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 9 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 18 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 50 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 57 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 12 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top