x

Хуульч Б.Наранцэцэг: Цар тахлын дэглэмийг цуцалсан учраас хуулийг нь бас цуцлах ёстой

Өнгөрсөн долоо хоногт болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр “Засгийн газар өөрийн санаачлан батлуулсан ковидын хуулийн үйлчлэх хугацааг дуусгавар болгох хууль санаачилж, яаралтай горимоор батлуул” гэсэн лоозон барьсан залуус анхаарал татав.

Эдгээр залуус бол “Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН-ийнх бөгөөд тэд цар тахлын хуулийн талаар нэлээдгүй судалгаа хийсэн байна.

Ингээд тус өмгөөллийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтай ярилцлаа.

-Манай улс ковидын дэглэмээ цуцлаад үндсэндээ ковидгүй болсон. Гэхдээ хууль өнөөг хүртэл хэрэгжиж байгаа нь зохистой үйлдэл мөн үү?

-Зохистой гэхээс илүү хоёр сарын өмнө өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан манай улсад "ковид-19" цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилготой Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх ямар хэрэгцээ байгааг ярих хэрэгтэй байна. Анх Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор цуцалсан. Бүтэн 2 жил тогтоосон бэлэн байдлын зэргийг цуцалсан боловч тус дэглэмд мөрдөж байсан хууль, захиргааны хэм хэмжээний акт, тэдгээрийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт ороогүй.

-Өнгөрсөн хугацаанд ковидын хуулийг дөрвөн ч удаа сунгасан байдаг. Анх нэг удаа л сунгах заалттай байхад?

-Ковидын хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 1 удаа 6 сараар сунгаж болох зохицуулалттай баталж байсан бол одоогоор 2 жил буюу 4 удаа 6 сараар хугацааг сунгаж, нийт 6 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр давхардсан тоогоор нийт 99 зүйл, заалтыг нэмж, өөрчлөөд байна. Хууль тогтоогчид Ковидын хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ямар ч судалгаа, шинжилгээ хийлгүй баталсан. Тиймээс 1 удаа 6 сараар сунгах хууль баталчихаад 4 удаа 6 сараар сунгаж, тохиолдол үүсэх бүрд хуулиа өөрчлөөд сууж байна. Харин манай улстай 1 цаг хугацаанд ковидын хуулиа баталсан улс орнууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж хуулийн үйлчлэх хугацаа болон зохицуулалтыг уялдаатай хэрэгжүүлж, зохицуулалтаа сулруулах арга хэмжээ авч байна. 

-Хичнээн улс ковидын хууль баталж зохицуулалт хийсэн бол?

-Зохицуулалтын хувьд шинээр хууль батлах, үйлчилж буй хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоол, дүрэм, журам батлах гэсэн 3 хэлбэрийг улс орнууд хэрэгжүүлсэн. Цар тахлын үед Канад, Чили, Франц, Герман, Индонез, Итали, Польш, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур, Унгар зэрэг 10 гаруй улс хууль баталсан.

Манай баг “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд хийсэн дүн шинжилгээ” хийхдээ хууль шинээр баталсан улс орнуудаас манай улстай нэг цаг үед хуулиа баталсан Герман, Их Британи, Канад улсуудыг харьцуулж судалсан.

-Бусад орнуудад ямар арга барил явагдаж байна вэ. Хуулиа давхар цуцалдаг ч юм уу?

-Герман улс цар тахлын нөхцөл байдалд тохируулж, авах арга хэмжээний шинэ зохицуулалт тухай бүр хийж байсан. Цар тахлын хязгаарлалтын шинжтэй зохицуулалтын үйлчлэх хугацаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрөөр дууссан ба дахин тархалт явагдаж болзошгүй 16 мужид зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэх санал гарсан байсан. Одоо бол цар тахлын нөхцөл байдалдаа тохируулж улсын хилээр нэвтрүүлэх хязгаарлалт, нийтийн тээврийн хэрэгсэлд маск зүүх шаардлага, эмнэлгийн байгууллагууд бусад эрсдэл өндөр газруудад нэвтрэх вакцин болон шинжилгээний шаардлага, тусгаарлалтын хугацааг хэвээр үлдээх замаар хэсэгчилсэн арга хэмжээ авч байна.  

-Цар тахлын хуулиа сунгахгүйгээр тухайлсан заалтыг сунгаж байгаа гэж ойлголоо, зөв үү?

-Тийм. Улс орнууд манай улс шиг хуулийн хэрэгжих хугацааг бүхэлд нь сунгахгүйгээр, нөхцөл байдалдаа нийцүүлж хэсэгчилсэн байдлаар, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн зохицуулалтын хугацааг сунгах арга хэмжээг авч байна. Их Британи улсын хувьд 2 жил үйлчлээд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд дуусгавар болох хууль баталсан. Тус хуулийн үйлчлэлийг сунгах төлөвлөгөөг Засгийн газраас мэдээлэхдээ 6 сар хүртэлх хугацаагаар сунгах 4 заалтыг онцолсон.

-Манай улсад өнөөг хүртэл ковидын хууль хэрэгжиж байгаа нь ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

-Ковидын хууль нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, нийгэм-эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, Засгийн газар эдгээртэй холбогдох шийдвэр, зохион байгуулалтын асуудлыг онцгой журмаар шийдвэрлэх харилцааг зохицуулах зорилттой. Тус хуулийн төслийг урьдчилсан судалгаа, шинжилгээ хийлгүй шууд баталснаар хэрэгжих явцад нь 6 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, давхардсан тоогоор нийт 99 зүйл, заалтыг өөрчлөөд байна. Хуулиар зохицуулах харилцааг анхнаас нь бүрэн тодорхойлоогүй, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисст захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосныг хугацаа алдаж хэрэгжүүлсэн, мөн хэрэгжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан зэргээс хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарсан. Ийнхүү анх баталсан зорилгодоо хүрч чадаагүй хуулийн үр дагаврыг огт үнэлэхгүй, хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх түр хороо ажлаа хийхгүй байхад үйлчлэх хугацааг 4 удаа сунгалаа. Ялангуяа Төсвийн тодотгол, хэмнэлт ярьж байгаа энэ үед ярихгүй байж болохгүй нэг зохицуулалт бий.  

-Ямар?

-Хуулийн 7.1.2-т “цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ бий. Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ-аар шийдвэрлүүлэх 7.2 дахь зохицуулалтыг хуулийн үйлчлэх хугацааг 2022.12.31-ний өдрийг дуустал байхаар сунгахдаа Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол Ковидын хуулийг дагаж мөрдөхөөр өөрчилсөн.

-Ялангуяа хуулиар халхалсан хууль бус үйлдлүүд явагдаж байна гэсэн хардлага нийгмийн дунд байгаа шүү дээ?

-Хуулийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Тус зохицуулалтаар сонгон шалгаруулалтгүй томилгоо хийгдэж байгааг олон нийт шүүмжилж байгаа ч бусад зохицуулалтын хэрэгжилт, үр дагаврыг төдийлөн анзаарахгүй байна.

Эх сурвалж: tentsver.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 34 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 10 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 19 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 41 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 51 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 58 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 13 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top