x

Энэтхэгийн улстөрчид сонгогчдын саналыг гар утсаар наймаалцдаг болжээ

Энэтхэгийн улстөрчид сонгогчдын саналыг янз бүрийн бэлэг сэлтээр худалдаж авдгаараа алдартай. Өмнө нь тэд сонгогчдод бэлэн мөнгө, мал, алт, сав суулга зэрэг эд зүйлсээр бэлэг барьж саналыг нь авдаг байсан бол сүүлийн үед электроник бараа бүтээгдэхүүн сонгох болжээ.

Тухайлбал баруун Ражастан мужийн одоогийн сайд Васундхара Раже ирэх орон нутгийн сонгуулиар 10 сая ширхэг ухаалаг гар утсыг өөрт нь санал өгсөн иргэд, тэдний гэр бүлд тараахаар болсон байна.

Эмэгтэй улс төрчийг сонгосон хүн бүр $14-ийн үнэтэй дотоод үйлдвэрийн гар утсыг худалдаж авах эрхтэй болох гэнэ. Ражастан муж үүнд зориулж 10 тэрбум рупи ($139.1 сая) гаргаж байгааг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Тус мужийн захиргаа гар утасны оператор компаниас хямдралтай үнээр их хэмжээний гар утас авах тохиролцоо хийсэн юм байна.

Гэхдээ Раже анх удаа гар утсаар санал сольж авч байгаа хүн биш. 2017 оны Уттар Прадеш мужийн сонгуулийн үеэр Самажвади нам саналаа өгсөн бага орлоготой өрхүүдэд гар утас амлаж байжээ.

Тэд бас оюутнуудын саналыг үнэгүй зөөврийн компьютераар сольж авч байсан юм. Үүний эсрэг эрх баригч Бхаратя Жанта нам үнэгүй зөөврийн компьютерыг 1GB дататай хамт амлаж байжээ.

2016 онд Энэтхэгийн өмнөд Тамилнаду мужийн сонгуулиар намууд телевиз, хоолны цахилгаан хэрэгсэл тарааж байсан ч харамсалтай нь тус мужийн тосгодын ихэнх нь гэрэл цахилгаангүй амьдардгаас хэрэглэж чадаагүй өнгөрсөн гэдэг.

Гэхдээ Энэтхэгийн Сонгуулийн Комисс санал худалдаж авах явдлыг авлигын төрөлд тооцож, хориглодог байна. Өнгөрсөн онд тус байгууллага Гоа мужаас сонгуульд зориулсан 5 сая рупийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хурааж авсны дотор гар утас, телевиз, сэнс зэрэг эд зүйлс багтаж байв.

Ирэх онд Энэтхэгт үндэсний хэмжээний сонгууль болох бөгөөд энэ үеэр улс төрчид ямар шинэ санаа гаргахыг харах сонирхолтой цаг үе ирж байна.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 5 цаг 37 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 5 цаг 50 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 5 цаг 54 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 6 цаг 0 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 6 цаг 6 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 6 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 цаг 52 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 7 цаг 0 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 13 цаг 43 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top