x

Ганцхан номоор алдаршсан зохиолчид

Олон зохиолчдын амьдралд нэг номоор алдар нэрээ олж авсан  хүн олон байдаг. Гэхдээ олон уншигчид  тэдний бусад зохиолыг нь мэддэггүй. Зарим нь голчлон өгүүлэл бичиж ирсэн бол нөгөө хэсэг нь дэлхийд алдартай болсон ганцхан ном л зохиосон байдаг.

Мэри Шелли, «Франкенштейн, буюу Орчин үеийн Прометей»

 Дөнгөж 18 настай зохиосон роман нь 1918 онд анх хэвлэгджээ. Мэри Шелли лорд Байронтай уран бүтээлийн талын маргаан өрнүүлээд хэн нь хамгийн аймшигтай ном бичих вэ гэсэн бооцоо тавьснаар энэ роман гарч ирсэн гэх яриа бий. Роман нь уран зохиол дахь шинжлэх ухааны уран зөгнөлийн эх нь болж чаджээ.

Шеллийн романд Женевын залуу оюутан үхмэл матераас амьд биетийг бүтээнэ. Тэр нь маш аймшгийн байснаас эрдэмтэн түүнээс хагацдаг.  Хүмүүс түүнээс айдаг учраас орон зайгаа олж чаддаггүй. Тэгээд л тэр  өөрийн бүтээгчээс өшөөгөө авахаар шийднэ.

Гол баатар нь болох Франкенштейн ёс зүй, сэтгэл санааны хязгаарлалтгүйгээр мэдлэгийн төлөө эрмэлздэг. Эцэс сүүлд нь буруу замаар явснаа ойлгосон тэр монстрыг бүтээнэ. Тэр бол зохион бүтээгч. Харин бүтээл хорлонгоор хүндрүүлэгдсэн байгаа.

Романыг христийн шашины талаас эсвэл ухаалаг байр сууринаас харж болно. Эхний тохиолдолд нь тэр нь өөртөө бурхны үүргийг авах гээд бүтэхгүй гэсэн сануулга ба хоёр дахь байр сууринаас нь бол өөрийн бүтээлдээ  эрдэмтэн хүний хариуцлага ямар байхыг гарган үзүүлсэн байгаа.

Жером Дэвид Сэлинджер, «Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр»

Өөрийн цорын ганц романаа 1951 онд хэвлэн нийтлүүлсний дараа Сэлинжер хүрээлэн буй орчноосоо зугтан Нью-Гемпширт  өөрийн гэртээ бүгэн тэнд 2010 хүртэл амьдраад хорвоогийн замаа дуусгажээ. 1965 оноос хойш тэр зөвхөн ширээний нүдэндээ зохиолоо бичин  өөрийн анхны зохиолууд ба захидлаа хэвлүүлэхийг эрс хориглосон байв.  Өндөр хашаан дотроо элдэв бясалгал хийн энэ ертөнцөөс өөрийгөө улам холдуулсаар  амьдралаа өнгөрөөжээ.

“Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр”  (The Catcher in the Rye, 1951) роман нь дэлхийн уран зохиолын түүхэнд эргэлт болсон ба түүний баатар Холден Колфилдын нэр олон үеийн залуучуудад онцгой болон үлджээ. Романд сөргөлдөөнийг өсвөрийн насны хөвгүүний максималист үзэл ба “насанд хүрэгчдийн” “гадны” хатуу ертөнц хоёрын хооронд өрнүүлдэг.

Ном хэвлэгдэн гарангуутаа л дэлхийд алдартай, харин сургуулиудад муу үлгэр үзүүлнэ гээд хоригдсон байлаа. Энэ роман анх Зөвлөлтөд “Иностранная литература” сэтгүүлд 1960 онд нийтлэгдсэнтэй Монголын сэхээтнүүд танилцсанаас өөр манайд танил биш.

Олонхи уншигчид Сэлинджерийг Холден Колфилдын  зохиогч гэдгээр л мэддэг ч түүний Глассынханд зориулсан “Есөн түүх” түүвэр ба  өгүүллүүд нь  чухалд орно. Авъяаслаг хүн ба хорвоо хоёрын сөргөлдөөн хэрхэн үргэлжилж, хөгжиж байгаа сэдэвтэй. Глассын ах дүүчид том болсон ч өөрийн үзлээ барьж, тэднийг үр хүүхдүүд нь дэмжинэ. Глассын гэр бүлийн нийтлэг  үзэл санаа, сэтгэлийн дуудлага нь нэн түрүүнд зэн-буддизмаар гагнагдсан байдаг.

 Венедикт Ерофеев, «Москва-Петушки»

Эхлээд бариад авахад  «Москва-Петушки»  яруу найраг нь нэг л хачирхалтэй уншилт болдог. Архичны хувь заяаг өөрөө өгүүлсэн ном нь сахиусан тэнгэрүүд,  нууц зөвлөх Иоганн фон Гётегийн төлөө өргөсөн хундага өргөлтийн үг гээд олон ойлгомжгүй  дэлгэрэнгүй задалгаатай. Онч үгсийн жаяг, сюрреалист деталиуд, сэтгэлийн хөөрөл, шаналал, дөвийлгөсөн үг магтаал нь үргэлжилсэн үгийн орос яруу найргийн хоёр дахь хэл нь болдог.

Венедикт Ерофеевыг яагаад энэ зохиол алдаршуулсан нь ойлгомжтой. Ер бусын стиль, зохиомж, баатрууд, хэлбэр энэ бүгд нь аргагүй л анхаарал татна. Тэр нь номонд дуртай болгодог. Яруу найраг 1969-1970 онуудад зохиогдоод гараар хуулбарлагдан тараагдаж байснаа дараа нь гадаадад хэвлэгджээ.

Эх оронд нь энэ алдартай зохиол «Трезвость и культура» (Эрүүл явах ёс ба соёл)  сэтгүүлд хураангуйгаар, «Весть» (Мэдээ) сэтгүүлд арай дэлгэрэнгүйгээр анх хэвлэгдэн нийтлэгджээ. Бараг  өөрийн бүтэн хувилбараар 1989 онд «Прометей» хэвлэлийн газар нийтэлсэн байлаа.

Брэм Стокер, « Дракула гүн»

 

«Дракула» нь Брэм Стокерийн цорын ганц ном биш ч гэсэн  түүнийг алдаршуулсан цорын ганц бүтээл нь юм. Ирландын зохиолч “Дракула” ном дээрээ найман жил ажиллан Европын домог аман зохиолыг сайтар судалжээ. Тэрээр “вампирийн сэдвийг”  анхлан гаргаагүй ч түүний роман ба баатрууд нь энэ төрөлд хамгийн хүчтэй нөлөөг авчран сэдвийн шүтээн болж чадсан юм.

Сэдвийн төвд нь Дракула гүнтэй наймааны хуулийн баталгаагаа хийхээр Трансильванид очиж байгаа залуу хуульчийн  түүх байдаг. Гэхдээ, баатрын мэргэжлийн чадвар нь аймшгаар дүүрсэн шилтгээнтэй  таамаглалын гүнтэй  тэмцэх тэмцэлд нь тусалдаггүй.

Маргарет Митчелл, «Салхинд туугдагсад»

Маргарет Митчелл өөрийн ганц романаа бичихийн өмнө «Атланта Жорнал» хэвлэлд сэтгүүлчээр ажиллаж байв. Түүний хүүхэд ахуй цаг нь АНУ-ын өмнөд нутагт өнгөрсөн ба багаасаа Америкийн иргэний дайны тухай тухайн цагт шинэхэн байсан яриаг түүхэн нийгэмлэгийн дарга байсан эцгээсээ байнга сонсож ой ухаандаа буулгасан байлаа. Маргаретын хоёр авга нь өмнөдийн боол эзэмшигчдийн талд тулалдаж явжээ. Номон дээрээ арваад жил ажилласны дараа 1936 онд ном нь хэвлэгдэн дэлхийн хамгийн алдартай номнуудын тоонд шууд оржээ. Митчелл 1937 онд Пулитцерийн шагнал хүртлээ. Номоор 1939 онд бүтээсэн кино нь  найман “Оскарын” шагнал хүртжээ.

Толгой эргэм амжилттай байсан ч шүүмжлэгч нарын үнэлгээ өөр өөр. Голчлон зохиомжоор ядмаг, баатруудынх нь дүр бүдүүлэгдүү гэж шүүмжлэгддэг. Энгийн баатрууд ба түүхтэй энэ ном ээдрээтэй баатрууд, сэдэвтэй Жойс ба Прустын номуудын дараа гарсан юм. Гэхдээ эдгээр ном байгаагүй бол Митчеллын ном ингэж хурдан бестселлер болж чадахгүй л  байсан. Шударгаар хэлэхэд Митчелл номондоо янз бүрийн төрлүүдийг нэгтгэх гэсэн сонирхолтой оролдлого хийснийг тэмдэглэхгүй байх аргагүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 5 цаг 30 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 5 цаг 43 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 5 цаг 47 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 5 цаг 53 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 5 цаг 59 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 6 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 цаг 45 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 6 цаг 53 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 13 цаг 36 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top