x

Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатай.

-Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.

-Угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл нь юу вэ?

-Гэр хорооллын өрхүүдийн түлшний галлагаанаас үүдэлтэй пийшин, зуухныхаа битүүмжлэл, чанар стандарт хангаагүй, яндангийн хаалт, хавхлагаа хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж, угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл болдог. Иймээс зөв галлагаа хийх болон стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх шаардлагатай.

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Стандартын шаардлага хангаагүй зуухтай өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, урьдчилан сэргийлэх,  угаарын хийнд өртсөн тохиолдолд анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын салбар нэгжийн хэмжээнд ажиллах машин механизм, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх, угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхөөр биечлэн очиж ажиллаж байгаа.

Түүнчлэн дүүргийн ЗДТГ-тай хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртвөл хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөгөөг хороо, дүүргээр дамжуулан иргэдэд өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 37 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 14 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 23 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 44 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 55 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 2 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 17 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top