x

ОХУ-ын нүүрс экспорт түүхэн дээд рекорд тогтоож байна

ОХУ энэ онд 200 сая тонн нүүрс экспортлохоор болсон талаар “www. sxcoal.com’’ сайт мэдээллээ.

Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак Кемеров мужийн түлш, эрчим хүчний хурлын үеэр мэдэгдсэн байна. Сайд Александр Новак хэлэхдээ “Бидний тооцоолсноор ОХУ-ын нүүрсний экспорт энэ жил 200 сая тонноос давах төлөвтэй байна. Баруун мужуудаас ойролцоогоор 100 сая тонн, зүүн мужуудаас 100 сая тонн орчим байх болно” гэжээ. 2018 онд ОХУ-ын нийт нүүрс олборлолт 420 сая тонн давахаар байгаа нь хуучин Зөвлөлтийн үе буюу 1988 оноос хойш тогтоож буй түүхэн дээд рекорд болж байна.

Мөн дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ-ын эзлэх хувь хэмжээ өнгөрсөн 20 жилд 3.5 дахин өсч, 14 хувийг эзэлж буйг сайд А.Новак мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн сүүлийн үед Оросын нүүрсний экспортын талаар чухал мэдэгдлүүдийг хийж буй. Тэрбээр “Цаашид ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа улам өргөжүүлэх болно” гэж дээрх хурлын үеэр мэдэгдсэн юм.

ОХУ-ын нүүрсний компаниуд өнгөрсөн онд 190 гаруй сая тонн нүүрс экспортолж, дэлхийд дээрээсээ гуравт бичигдэх болсон. “Өнөөдөр ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа өргөжүүлэх, бэхжүүлэх, хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломж маш их байна. Манай дотоодын нүүрсний уурхайнуудад асар их боломж байна. Азийн зах зээлийг илүү сайн судалж, бүтээгдэхүүнүүдээ улам бүр төрөлжүүлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхийлегч Путин өөрийн орны нүүрсний компаниудад хандан уриалжээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.153)
    MONGOL HADNII ZAVSAR
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 33 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 39 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 52 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 57 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 11 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 26 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 32 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 47 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 3 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 14 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 7 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 59 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 41 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top