x

Э.Бат-Үүл: Путиний бодлого Х.Баттулгаар дамжиж Монголд хэрэгжиж хэрхэвч болохгүй

Өнгөрсөн баасан гарагт 409 дүгээр ангийг зорьж, хилс хэргээр дөрвөн жилийн ял авчхаад хоригдож байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эргэлээ.

Эргэх ч гэж дээ. Нарсанд байгаа хүнийг эргэх нь наранд байгаа биднийхээс тэс өөр ойлголт. Дураар ганц ном аваачаад өгөх боломжгүй. Top дүүрэн дуртай амттаныг нь оруулах эрхгүй. Шилэн хаалтын наана цаанаас утсаар ярихыг ямар эргэлт гэх вэ дээ.

Э.Бат-Үүл баатартай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байх зуур харуулын ажилтан "Туувар яасан бэ" хэмээн станцаараа ярив.

Хорих ангийн өрөөнөөс хоригдогсдыг эргэлтийн заал руу авчрах процессыг туувар гэдэг юм байна. Шоронгийнхны жаргон хэллэгээр ардчиллын баатар Э.Бат-Үүл тууврын замаар туугдсаар эргэлтийн заал руу орж ирлээ.

Хөх куртикнийхээ гадуур шар хантааз углачихсан, гараа даллаад сүйд. Цагаан үс нь малгайд дарагдан налмайж, жаахан жин хасаа юу даа гэж харагдана. Түүнтэй ярилцах хугацаа хорин минутын лимиттэй. Эргэлтээр очсон хоёр хүнд энэ хорин хором хаанаа ч үгүй гэдэг нь ойлгомжтой.

Харилцуураа чихэндээ сайн нааж, гадна орчны дуу чимээнээс тасрахгүй бол түүний яриа тээр цаана сонсогдоно. "3а, та нар сайн уу. Гэр хорооллоороо явж байна уу. Явахгүй байгаа даа та нар. За энд одоо хэрэлдээд суултай биш. Сонин юу байна" гэсээр уулзав.

Цаашаа бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.

-Бид сайн. Таны бие сайн уу?

-Сайн сайн. Би асуудалгүй.

-Хоол унд нь хэр юм?

-Дажгүй ээ. Энэ хорих ангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн юм байна. Тэрэнд санаа зоволтгүй. Ном уншаад юмаа бичиж байгаа.

-Сүүлийн үеийн сонин хачныг өмгөөлөгчөөс сонсов уу. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг дуулав уу?

-Сонслоо. Үнэхээр гайхаж байна. О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна.

Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай.

-Намын даргад нэр дэвшигчдийн материал авах хугацаа нь дуусчихсан юм билээ...

-Тэр хамаагүй. Угаасаа дүрмийн бус сунгаа шүү дээ. Би үүний эсрэг тэмцэх болно. Ардчилалд аюул учирлаа.

-Ямар аюул?

-Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

-Орос, Украины дайны талаар Та юу гэж бодож байна?

-Яг энэ сэдвээр нийтлэл бичээд явуулсан ч одоо болтол baabar.mn дээр гарахгүй байна.

-Яагаад вэ, шуудангаар явуулсан юм уу?

-Шуудангаар явуулаад хоёр, гурав хонолоо, очоогүй байна гэсэн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

-Тэр нийтлэлдээ юу гэж бичсэн юм бэ?

-В.Путин Украин руу түрэмгийлэн дайрч байгаа шалтгаан нь ердөө дарангуйлагч төрийнхөө хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. В.Путин Орос орныг авторитар дэглэмээс хойд Солонгос шиг тоталитар дэглэм рүү шилжүүлэх гэж байна. Тиймээс коммунистуудын замаар орж социализм руу буцах гэж байна. Энэ нь Монголын ирээдүйд маш аюултай.

Социализм гэдэг бол колоничлолын бодлого юм шүү дээ. Өнгөрсөн түүхэнд Монголд байгуулсан социализм бол үнэндээ колоничлолын тогтолцоо байсан. В.Путин өөрөө маш их асуудалтай. толгой өвтгөсөн зүйл ихтэй хүнд үед ирчихсэн байсан.

Жишээ нь, Чечень, Кавказаас эхлээд хэзээ мөдгүй салан тусгаарлаж магадгүй нөхцөл байдлууд түүний санааг зовоож байсан. ОХУ задрах аюул ойртчихсон, Путиний эрин дуусахад ойрхон болсон учраас амиа аврахын тулд түүнд Оросыг тоталитар дэглэмд шилжүүлж, Ким Жон Ун шиг дарангуйлагч болохоос өөр гарц үлдээгүй. Тиймээс түүнд далим хэрэгтэй. Тэр шалтаг нь Украин байсан.

Энэ санаархлаараа Монгол руу хийж байгаа эхний алхам нь Х.Баттулгаар илэрч байна. Х.Баттулгаар дамжуулж Монголыг буцаад Социализм руу буцаахыг хүсэж байна.

-Монголчууд социализм руу буцахыг хүсэх үү?

-Хэдийгээр монголчууд социализмд ам сайтай байдаг ч эргээд соц нийгэм рүү шилжихийг хэзээ ч хүсэхгүй. Хувийн өмчгүй, чөлөөтэй бизнес хийх боломжгүй, гадагшаа явах, үг хэлэх эрхгүй, малчид нь малаа төрд хураалгаж, эргээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөвөл залуучууд Та нар дэмжих үү. Тэвчихгүй биз дээ.

Монгол Улс социализмын үед колоничлогдсон орон байхад Хятадад тийм таатай байгаагүй. Тиймээс Монголыг эргээд социалист орон болохыг урд хөрш зөвшөөрөхгүй. Хятадад ардчилсан Монгол хэрэгтэй. Гэсэн ч Путиний санаархал зогсохгүй. Тэгэхээр бид нэн яаралтай ардчиллын дархлаагаа бататгах хэрэгтэй.

-Яаж?

-Гэр хорооллоо өөд нь татах хэрэгтэй. Монголд гэр хороолол, хөдөө хоёр л хөгжөөгүй хаягдсан. Ядуурал гэр хороололд их байгаа. Гэтэл атгаг улстөрчид иргэдийн ядуу зүдүү дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийдэг. Гэр хорооллыг ядуурлаас гаргаж. юунд ч автахааргүй болгох нь хамгийн чухал байна.

-Орос, Украины дайны талаар манай төр засаг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа...

-Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон.

ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ.

Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй.

Ард иргэд нь хүний ёсоор энх тайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг. Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой.

Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.

-Давж заалдах шатны шүүхийн тов гараагүй юу?

-Гараагүй. Хэзээ гарах юм мэдэхгүй хүлээж л байна. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар биш өөрийн биеэр оролцож, нээлттэй явуулахыг хүсэж байгаа.

-Цаг дуусаж байх шиг байна. Өөр хэлэх зүйл байна уу?

-Өөр юу байх вэ дээ. Өө нээрээ сая Мартын 8-наар 409 дүгээр хорих анги эмэгтэй хоригдлууддаа баяр хүргэж тоглолт зохион байгуулсан. 409 дүгээр анги "Жигүүр" гэдэг хамтлагтай юм байна. Хоригдож байгаа эмэгтэйчүүддээ зориулж урлагийн тоглолт үзүүлсэн.

Хүний эрхийг ингэж дээдэлж, хүнлэг сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлаж, тэр оройн арга хэмжээнд үг хэлж хорих ангийн удирдлагуудад баяр хүргэсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд амьдралдаа анх удаа тайзан дээр дууллаа.

-Тийм үү. Ямар дуу дуулсан юм бэ?

-Найз З.Зундарийнхаа зохиож байсан “Сэтгэлийн жигүүр” дууг “Жигүүр" хамтлагтай дуулсан. Хүмүүс алга ташаад л их сайхан хүлээж авсан гэж хэлээд харилцуураа тавиад цааш туугдан одлоо.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Үүл (172.69.252.150)
    Хэрэг хийсэн бол хэрэгтээ тохирсон ял эдэлдэг эрхзүйт ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа. Жирийн ард, сайд дарга, Улсын баатар хэн ч байсан хуулийн өмнө нэг ижил, тэгш эрхтэй. Үүл гоншигонох хэрэггүй. Ял чинь багадсан байгаа шүү. Бас тайван бай. Дэлхийн том гүрэн ОХУын талаар дуугарах чинь хоосон хаданд хашхирахтай ижил. Хаа хамаагүй юманд бүү оролц. Суллагдахаараа илүү юм бодолгүй гэртээ нам гүм суу. Дахиж битгий хууль зөрчөөрэй. Цаг өөр болсон шүү. Баттулга ажлаа л хийж яваа хүн. Хууль зөрчвөл чиний нэг адил ял үүрэх болно. Өөрийнхөө хэрэгт бусдыг битгий буруутга.
    2022 оны 03 сарын 20 | Хариулах
  • Тунгалаг (172.69.252.132)
    Энэ арай л биш болж байна даа ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ дээ!!ирээдүйд монгол монголоороо л байгаасай даа
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
    • Үүл
      Хэрэг хийсэн бол хэрэгтээ тохирсон ял эдэлдэг эрхзүйт ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа. Жирийн ард, сайд дарга, Улсын баатар хэн ч байсан хуулийн өмнө нэг ижил, тэгш эрхтэй. Үүл гоншигонох хэрэггүй. Ял чинь багадсан байгаа шүү. Бас тайван бай. Дэлхийн том гүрэн ОХУын талаар дуугарах чинь хоосон хаданд хашхирахтай ижил. Хаа хамаагүй юманд бүү оролц. Суллагдахаараа илүү юм бодолгүй гэртээ нам гүм суу. Дахиж битгий хууль зөрчөөрэй. Цаг өөр болсон шүү. Баттулга ажлаа л хийж яваа хүн. Хууль зөрчвөл чиний нэг адил ял үүрэх болно. Өөрийнхөө хэрэгт бусдыг битгий буруутга.
      2022 оны 03 сарын 15
  • Уншигч (172.69.252.150)
    Бат-үүл гуайг суллая!!
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Үзэн ядаж бна (172.69.45.132)
    Новшийн өвгөн минь зулбасгатайгаа цуг суух бсан шүү. Хуцалгүй ард бидний амьралаар тоглосон нүгэлдээ маань уншаад дуугүй суу. Харин чиний зулбасгыг зүгээр өнгөрөөхгүйдээ. Газар ч үгүй байр ч үгүй болгосон хар новшнууд
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
    • Уншигч
      Чам шиг амыг хохироосон бол ашгүй дээ. You deserve it
      2022 оны 03 сарын 14
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 1 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 5 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 8 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 25 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 39 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 43 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 46 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 0 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 5 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 7 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 12 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 14 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 20 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 27 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top