x

Э.Золбоо: Дагуул хотынхоо бүтээн байгуулалтад БНСУ-ын талаас зөвлөх үйлчилгээ авна

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоотой ярилцлаа.

-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хот байгуулах тухай шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Бүтээн байгуулалтын ажлууд хэдийнээс өрнөх вэ. Дагуул хотоо яаж төлөвлөсөн бэ?

-УИХ-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилгын хүрээнд төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж “Шинэ Зуун” нэртэй дагуул хот байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн чухал ажлуудыг амжууллаа. Тухайлбал, шинэ хот барих газраа бэлтгэх зорилгоор 32 мянга орчим га талбайг улсын хэрэгцээнд авлаа. Мөн тухайн газар нутаг дээрх инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгааг хийсэн байгаа. Эхний ээлжинд 150 мянган хүн амьдрах боломжтойг тодорхойлсон. Дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад гуравдугаар сардаа багтааж Загийн газарт хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүний дараа инженер шугам сүлжээний зураг болон угсралтын ажлууд өнөө жил ар араасаа хийгдээд явах юм.

-Майдар хот байгуулна гээд олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч хөшөөнөөс өөр зүйлгүй байна гэх шүүмжлэл бий. Ингэхэд манай улсад хот байгуулах тал дээр туршлага дутаад байна уу?

-Монгол Улс хамгийн сүүлд Социализмын үед буюу 1980 онд Багануур дүүргийг цогц байдлаар нь төлөвлөж бүтээн байгуулсан цагаас хойш ямарваа нэгэн хот байгуулаагүй. Өнөөдөр бидэнд хот байгуулсан туршлагатай боловсон хүчин ховор байна. Мэргэжлийн ур чадвартай хот төлөвлөгчид байгаад байдаг, гэвч туршлага дутах асуудал бий. Тийм учраас манай Барилга хот байгуулалтын яамны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн шинээр боссон хотуудын туршлагуудыг сайтар судалж байна.

-Та саяхан БНСУ-д ажлын айлчлал хийхдээ тус улстай хот байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэж байсан. Тэгэхээр дагуул хотынхоо бүтээн байгуулалтад Солонгос улсын туршлагыг нэвтрүүлнэ гэж ойлгож болох уу?

-БНСУ бол манайх шиг нийслэл Сөүл хотод нь хүн амынх нь тал хувь нь төвлөрсөн байсан. Ингээд хүн амынхаа нягтаршлыг сааруулахын тулд Сөүлээ тойруулаад 10 гаруй дагуул хотыг сүүлийн 20 жилийн дотор барьж байгуулснаараа дэлхийд үлгэрлэж байгаа. Тийм учраас саяхан миний бие шинэ хотын төлөвлөлт дээр ажиллаж буй холбогдох хүмүүсийнхээ хамтаар тухайн хотуудын туршлагыг судлах, мөн хот байгуулалтын асуудлыг нь хариуцдаг Зам, тээвэр, дэд бүтцийн яамны дэд сайд Юун Сэн Вон болон холбогдох гол хүмүүстэй нь уулзалтууд хийгээд ирсэн. Тэдний туршлагыг хуваалцаж, одоо хийж байгаа төлөвлөлт дээрээ зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллахаар тохиролцсон.

-Солонгос улс хэрхэн яаж шинэ дагуул хотуудыг байгуулж байна. Манайх юун дээрээ илүү анхаарах шаардлагатай вэ?

-Бүтээн байгуулалт нь ид явагдаж байгаа Геомдан хотод очиход ямартаа ч бидний өнөөдрийг хүртэл хийж байгаа ажлууд зөв дэс дарааллын дагуу явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Учир нь Солонгос улсад хот байгуулахдаа юун түрүүнд хот барихаар төлөвлөж байгаа бүх газрыг тухайн газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй нь хуулийн дагуу тохиролцож улс нь өөрийн мэдэлд авч байна. Дараа нь тухайн авсан газар дээрээ хүнийг тав тухтай амьдрах боломжоор хангах бүх инженер, дэд бүтцийн хангамжийг судалж эх үүсвэрийн шийдлийг нь тодорхой болгодог юм байна. Эдгээр ажлууд хийгдсэний дараа гагцхүү хэдэн хүн амтай хот байх вэ, хотын онцлог нь юу байх вэ гэдгээ цогцоор нь харж тодорхойлсны үндсэн дээр хөгжлийн ерөнхий төлөвлөлтөө боловсруулдаг. Энэ нь бидний өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж байгаа бодлоготой нийцэж байсан. Гэвч цаашдаа бид яах вэ гэдэг дээр тухайн улсаас санаа авах, суралцах зүйлүүд багагүй байна. Жишээлбэл, төрийн бүх яам, агентлагуудаа 2012 оноос хойш амжилттай нүүлгээд дуусч байгаа Сежун хотын сайн туршлагаас сонирхуулъя л даа. Судлаад үзэхэд, тухайн хотыг барьж байгуулах ажлыг гардан зохион байгуулж буй хотын Барилгын үндэсний агентлагийг төр засаг нь буюу манайхаар УИХ, Засгийн газар нь санхүүжилтээр гацаахгүйгээс эхлүүлээд холбогдох хууль, дүрэм, журам гээд холбогдох зөвшөөрлүүдийг нь онцгой горимоор хурдан шуурхай шийддэг юм байна. Өөрөөр хэлбэл, бүх талаас нь саадгүй ажиллах боломжоор хангадаг гэсэн үг. Хариуд нь цаг хугацаанд хяналт тавьдаг байх жишээтэй. Хотыг богино хугацаанд босгохын гол амжилт ердөө энэ. Бидний хувьд хэрэгжүүлэх шатандаа санаа авах, анхаарч ажиллах зүйлүүд их байна.

-Дагуул хотоо байгуулахдаа гадны хөрөнгө оруулалтыг татах уу. Төсөв хөрөнгийн асуудлыг яаж шийдэх вэ. Хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх бол?

-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдэд суурилсан ТЭЗҮ хийгдэж байж төслийн нийт төсөвт өртөг тодорхой болно. Тэр үед санхүүжилтээ хэрхэх талаар Засгийн газрын түвшинд яригдах байх. Энэ талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Одоогийн байдлаар шинэ хотын бүтээн байгуулалтыг 2020-2040 оны хооронд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 36 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 43 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top