x

П.Цэнгүүн: Украины гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй, Монгол бол эрх чөлөөт улс гэсэн уриатайгаар далбааг өлгөсөн

“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.

-“Алтан тариа” компанийн үйлдвэрийн цамхаг дээр Украин улсын далбааг байрлуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Орос, Украины дайны талаарх байр сууриа хамгийн товч илэрхийлсэн үйлдэл болчихов уу. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

-Товчхондоо бол Путин эхлүүлсэн түрэмгий дайнаа зогсоо. Украины гэмгүй олон иргэд амь үрэгдэх ёсгүй, мөн Оросын жирийн олон сая иргэд, компаниуд хохирох ёсгүй. Эцэст нь Монгол бол эрх чөлөөт тусгаар тогносон улс мөн гэсэн уриатай далбааг өлгөсөн.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хааж боож цагдах үзэгдэл манайд элбэг. Дайныг эсэргүүцэж талбай дээр жагссан залуусыг тарааж харагдсан. Удалгүй танай үйлдвэр дээр ч цагдаа нар очсон сонин үзэгдэл байлаа?

-Төр засаг энэ дайны талаар өөр байр суурьтай байх шиг байгаа юм. Үндсэн хуулиараа бид үүнийг нь дэмжиж ч, эсэргүүцэж ч болно. Гэтэл төр өөрийн байр сууриа нийгэмд тулгах, хэвлэл мэдээллээр сурталчлах, пропаганда хийж буй нь маш харамсалтай.

Энэхүү пропагандагаа төрийн цагдаа болон нацист бүлэг хүмүүсийг ашиглаж бусдын үзэл бодлыг хүндлэхгүй ялгаварлан гадуурхах нь хууль бус явдал.

-Цагдаа нар тэгээд юу гэх юм. Ямар хууль ярих юм бэ?

-Их марзан. Арав гаруй голдуу офицерууд гурван машинтай ирээд “Танай компани Украин улсын далбааг өлгөсөн байна. Зарим иргэдийн дургүйг хүргэсэн тул бид ирж шалгаж байна. Туг далбааг хэрэглэдэг хууль журамтай. Иймээс наад тугаа буулгахыг шаардаж байна” гэсэн. Би өөрөө үүдэнд очиж уулзаад “Та нар хувийн өмчид халдах гэж байгаа бол шүүхийн шийдвэрээ авч ирнэ үү. Орж шалгах зүйл байгаа бол удирдах хүмүүсийнхээ удирдамж заавраа бичгээр авч ирнэ үү” гэсэн. “За аваад ирнэ” гээд явсан. Тэгээд дахиж ирээгүй. Гэтэл орой нь хэвлэлээр цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч “Тугаа буулга гэж шаардаагүй” гэж худлаа мэдээлэл олон нийтэд өгч харагдана лээ.

Цагдаагийн үндсэн үүргийн нэг бол иргэдийн эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах байтал эсрэгээрээ алдаатай буруу зүйл хийчихээд түүнийгээ олон нийтэд худлаа мэдээлж байгаа явдал нь дэндүү ёс зүйгүй бөгөөд манай төр засаг ямар ялзарч байгааг л харуулж байгаа юм.

-Та далбааг үйлдвэр дээрээ байрлуулахдаа ямар нэгэн эрсдэл бий болно гэж бодсон уу. Жишээ нь, цагдаа ирэх, хүмүүс эсэргүүцэх гээд….

-Ямар нэгэн хууль зөрчөөгүй тул ямар эрсдэл байх уу. Миний эх орон эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс юм бол аль нэг түрэмгий дайнч хөрш болон түүнийг дагасан төрөөс айх явдал бол дэндүү хулчгар зан. Иргэд бид эрх чөлөөнийхөө төлөө байнга тэмцдэг байж манай ардчилал дархлаатай болж тусгаар тогтнол бат оршино.

-Гэхдээ энэ үйлдлийг олон хүн дэмжиж харагдана лээ. Ерөнхий сайд С.Баяр гэхэд “Энэ бол тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэний эрх” гэж. Үнэхээр тийм биз дээ?

-Тийм ээ. Твиттер дээр намайг 99 хувь нь дэмжсэн байсан. Дэмжсэн хүмүүст талархал илэрхийлье. С.Баяр дарга бол орос хэлтэй, Орост Элчин сайд байсан. Путинтэй хэд хэдэн удаа уулзсан, мэдээллийг олон сувгаас авдаг хүн. Оросын ард иргэдийг маш сайн мэддэг хүний хувьд Путины буруу, дайныг зогсоох ёстой гэдэг байр суурьтай байгаа байх. Тэрээр асар их хохирол амсаж, хямрал, зовлонд нэрвэгдэж байгаа Оросын жирийн иргэдийн төлөө ч бас хэлж байгаа болов уу.

-Зарим иргэд энэ үйл явдлаас улбаалж “Алтан тариа” гурилын хэрэглэгчболохоо хүртэл мэдэгдэж байсан. Энэ үйл явдал ч бас танай үйлдвэрт багагүй маркетинг болчих шиг?

-“Муу эр дайнд хөөрнө” гэгчээр дайнаар маркетинг пи-ар хийх нь арай хэтэрсэн явдал болно оо. Биднийг дэмжих нэг хэлбэр болгож манай найдвартай хэрэглэгч болно гэсэн сонголт хийлээ гэсэн хүмүүс их байсан. 

-Манай улсын дарга, удирдлагууд Путин гэхээс айдаг, чичирдэг болчихсон нь нууц биш. Дайны үед том гэрээ хийж хүртэл үүнийгээ баталж байх шиг?

-Оросын цэргийн тусгай ажиллагаа гээд байгаа энэ дайн уг нь 3-4 хоногт дуусч Путин гуравдугаар сарын 2-нд Киевт ирж ажиллагаа гэгчээ амжилттай дууслаа гэж ялалтын баяраа хийх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 10 гаруй хонож байна. Путин ялагдсан. Авлигажсан генералууд нь түүнийг вакумжуулж, хүчирхэг армитай гэж хууран мэхэлсээр энэ дайнд асар их хохирол амсаж байна. Санхүү эдийн засгийн хувьд бүрэн дампуурах нь. Сая сая жирийн иргэдийн олон жил цуглуулсан хуримтлал нь үгүй болно, олон зуун компаниуд нь дампуурна, олон сая хүмүүс ажилгүй болж ядууралд нэрвэгдэнэ. Энэ бол бодит байдал.

Хойд хөрш маань ийм хүнд байдалд орж байхад галзуурсан удирдлагыг нь дагах уу, эсхүл жирийн иргэдийг нь бодох уу гэдэг маш чухал. Орос орон, Оросын жирийн иргэдийг бодвол яавч Путинг дэмжихгүй, дайны эсрэг байр суурьтай байх ёстой. Гэвч манай төрийнхөн Оростой адил авлигад идэгдсэн тул худал хуурмаг мэдээлэлд автагдсан хэдэн дарга нар нь хоосон вакумд орчихсон. Энэ вакум хэт томорвол нэг өдөр тэсрэх нь гарцаагүй. Тиймээс асуудалд илүү рациональ байдлаар хандах нь зүйтэй.

-Зөвхөн дарга нараар тогтохгүй, Монголын нүүр царай болсон, үндэсний үйлдвэрлэгчид, бизнесийнхэн ч ерөөс ийм ард түмний эв нэгдэл, эрх, эрх чөлөөний асуудал дээр дуугардаггүй. Иргэд нь л тэмцдэг, цагдаа хуулийнхан нь дарчихдаг болчихоод байгаа. Ардчилсан улс гэдгээрээ хүчээ нэгтгээд эхэлбэл өнөөдрийнх шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хаагдахгүй биш үү?

-Төр бизнесийг дэмжих ёстой, дэмжээд улс орноо хамтдаа хөгжүүлье гээд бизнесийг томоор хийж байгаа манай хэдэн хувийн хэвшлийн ихэнх нь төрийн татаас, хөнгөлөлт, бага хүүтэй зээлийн араас гүйсээр байгаад төрийн хамсаатнууд болчихсон. Хамтарч хамсаж татвар төлөгчдийн мөнгөнөөс нийлж хусдаг болчихсон нь нууц биш. Тиймээс тэд Оросын олигархиудын адил төрийн пропагандааг дагаж дэмжихээс өөр аргагүй болдог.

Ямар ч бизнесмэн ашгийн төлөө, хувийнхаа ашиг сонирхлын төлөө ажилладаг. Гэвч тэр ашгаа бусдыг хохироож олох уу, эсвэл хэнийг ч золиослохгүй олох уу гэдэг нь асар их ялгаатай, ёс суртахууны асуудал. Тиймээс ЖДҮ, Хөгжлийн банк, элдэв сангийн хөтөлбөр, бага хүүтэй зээл авч бусдыг хохироож байгаа бизнес бол цэвэр бус, ёс зүйгүй, шударга өрсөлдөөнгүй бизнес. Ийм хүмүүс төрийн дарамт шантаажинд орж айдаст автагдсан байдаг тул өөрсдийн итгэл үнэмшил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, хулчгар байдалтай байдаг нь маш харамсалтай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 55 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top