x

Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллыг тархаахын тулд хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан

Энэ сарын 21-н буюу өнгөрсөн даваа гарагаас түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Хүүхдүүдийн хичээл нэг цагт эхэлснээр замын ачаалал нэмэгддэг. Үүнийг задлах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн юм. Зохицуулалттай холбоотойгоор замын нөхцөл байдал ямар байгааг өнөө өглөөний 06:30 цагаас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулан үзүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай ярилцлаа.

-59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өмнө нь 07:10 цагаас замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг байсан бол одоо 06:30 цагаас аажмаар нэмэгдэж байна. Зохицуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал 12.5 хувиар буурна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Энэ бол замын хөдөлгөөний ачаалал оргил үед буюу өглөөний үеэр 12.5 хувиар буурна гэсэн судалгаа юм.

Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол 07:50-08:10 цагийн хооронд замын хөдөлгөөн нам зогсоох нөхцөл бүрдэнэ. Оргил ачааллын судалгааг хийхэд 06:00-07:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим буюу камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 6:00-07:00 цагийн үед тээврийн хэрэгслийн жигд урсгалаар зорчих хөдөлгөөн ихэссэн.

-Яг одоогийн байдлаар Яармагийн замыг харахад гүүр өнгөртөл ачаалал бага, Таван богдоос эхлээд ачаалал нь нэмэгдэж байнаЯмар шалтгаанаар замын ачаалал ийм харилцан адилгүй байгаа вэ?

-Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр хүн буулгаж, суулгах гээд зогсчихдог. Үүнээс болж чиглэлийн тээврийн хэрэгслүүд зогсоолынхоо карманд орж чадахгүй, зам дээр зогссоны улмаас эгнээ хаадаг нь нөлөөлдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэхдээ нэгдүгээр эгнээнд машин тавьдаг нь замын хөдөлгөөний ачаалалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Тээврийн хэрэгслийн тоо авто замаасаа давсан. Олон улсад нэг машинд ногдох авто замын хэмжээ 36-37 метр байдаг бол Улаанбаатарт нэг машинд ногдох авто замын хэмжээ 2.5-3 метр урт байна. Гэтэл машины урт 4.5 метр байдаг шүү дээ. Бүгд машинаа унаад гарахад Улаанбаатар хотын гудамж, замуудад машин нь багтахгүй. Бүр зайгүй зогсоно. Ийм тоон үзүүлэлт гарсан нь автомашин хэт их болсонтой холбоотой.

-Сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт аль хэсэгт илүү сайн үйлчилж байна вэ. Зарим газарт ачаалал улам нэмэгдлээ гэсэн шүүмж байна?

-Сургуулийн эхлэх хуваарьт өөрчлөлт ороод удаагүй учир үр дүнг тооцоход эрт байна. Иргэд зорчилтын хэвшил, дадалд ороход хугацаа хэрэгтэй. Ер нь 14 хоногийн хугацаанд үр дүн гараад явна. Замын хөдөлгөөн дээр урьдчилсан тооцоо, судалгаа хийнэ гэдэг бол программчлалын түвшинд, мэргэжлийн инженерчлэлийн түвшинд хийхээр үр дүн өгдөг. Гэтэл замын хөдөлгөөний хууль, дүрмийн хэрэгжилт байхгүй болсноор судалгааны дүн унадаг. Мөн жолооч, иргэд дүрмээ зөрчиж эрсдэл гаргах нь элбэг.

-Яармагийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгоё гэдэг санал иргэдээс гарч байнаЭнэ талаар судалгаа хийсэн үү?

-Нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн сонголт хийж байж түгжрэлээс ангижирна. Яармагийн хувьд Нисэхийн тойргоос “Мишээл экспо” хүртэл энэ зохицуулалт нь боломжтой. Энхтайваны гүүр хоёр эгнээ учир боломжгүй. Өөрөөр хэлбэл, өргөн гудамж, замуудаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах боломжтой юм.

-Осол аваар замын хөдөлгөөнд хэр нөлөөлдөг вэ?

-Ослоосоо шалтгаална. Зарим нь даатгалын газраа хүлээгээд 2-3 цаг болдог байхад зарим нь 20-30 минут болно. Хохирол багатай бол иргэд хоорондоо тохиролцоод, шууд хөдөлгөөнд оролцох нь бий. Камерт бүртгэгддэгээр өдөрт багадаа 16 осол гардаг.

Өчигдөр шөнийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн хэмжээнд 308 дуудлага ирснээс 24 дуудлага, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, 245 нь зөрчлийн шинжтэй, 24 нь согтуу жолоочтой холбоотой, 27 нь бусад төрлийн дуудлага байна. Өчигдөр шөнө нийт 98 согтуу жолоочийн зөрчлийг илрүүлсэн. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Мөн өчигдөр шөнө жолоодох эрхгүй 40, эрүүлжүүлсэн 15 жолооч бүртгэгдсэн.

-Зам дээр осол гарсан нөхцөлд түгжрэл хэр хугацаанд арилах вэ?

-Зам тээврийн осол гарахад 15-20 минутын дотор ойролцоох хоёр километрийн радиуст нөлөөлж, уулзварууд дахь хөдөлгөөнийг нам зогсоход хүргэдэг. Осол гаргасан машинууд замаа чөлөөлсөн ч замын ачаалал хэвийн хэмжээнд хүрэхийн тулд хугацаа шаарддаг.

-Сургуулийн цагийг зөрүүлэх зохицуулалт, ажлын цагийг уян хатан байлгах зөвлөмжтэй хамт цогц хэрэгжсэнээр үр дүн гарнаҮүнд аж ахуйн нэгжүүд хэрхэн хандаж байна вэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагууд дотроо ажилтны зорчилтын судалгаа хийж, гаргасан шийдвэрийг дэмжвэл үр дүнд хүрнэ. Бид дангаараа түгжрэлийг шийдэж чадахгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 13 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 13 цаг 13 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 13 цаг 22 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 15 цаг 17 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top