x

Т.Золжаргал: Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг яагаад шинэчлэх болсон бэ?

-Тус журмыг анх 2004 онд баталснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн шинэчилсэн. Хамгийн сүүлд 2019 онд тодорхой заалтуудыг өөрчилж, НИТХ-аар баталж мөрдөж байгаа. Урьд нь манай нийтлэг үйлчилгээний журмыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үздэг байсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нийтлэг үйлчилгээний журмаа нийслэл хот өөрөө баталж, мөрдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс шинэчлэн боловсруулаад байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл багтсан 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг журмын төслийг ирэх сард батлуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

-Журмын төсөлд шинээр ямар өөрчлөлтүүдийг тусгаж байгаа вэ?

-Цаг хугацаатай уялдуулаад хэд хэдэн шинэчлэлийг шинэ журамд тусгасан. 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулаад хэд хэдэн өөрчлөлт орсон. Зах, худалдааны төвүүдийн зохицуулалт, Онлайн төвийн цахим үйлчилгээтэй холбоотой өөрчлөлт орсон. Үүгээрээ өмнөх нийтлэг журмаас давуу талтай.

-Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй худалдааг 18 төрөлд хуваан үзсэн байсан. Эдгээрт ая тухтай дэлгүүр, үзүүлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн өмнө нь түгээмэл байгаагүй төрлүүдийг нэмсэн байна лээ. Түүнчлэн улирлын чанартай сүүдрэвч худалдаа, дахивар авах цэг зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг багтаажээ?

-Тийм ээ. Сүүлийн 4-5 жилд шинээр дэлгэрч буй худалдаа, үйлчилгээний бүхий л салбарыг багтаан оруулж байгаа. Ая тухтай дэлгүүрийн стандартыг 2019 онд шинэчлэн гаргасан худалдаа, үйлчилгээний стандартад шинээр оруулж өгсөн. Худалдаа, үйлчилгээнийхэн ч шинэ тутам гарч байгаа үйлчилгээнд нийцүүлэн ажиллаж байна. Ая тухтай дэлгүүр нь иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, утасгүй интернэттэй, өөртөө үйлчлэх түргэн хоолны цэгтэй, зориулалтын хоол халаах болон хөргүүрийн тоног төхөөрөмжтэй байх зэрэг шаардлагыг стандартад тусгасан байдаг. Олон улсын дэлгүүрээс гадна үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн үйлчилгээ эрхэлж байна. Жижиглэн худалдаа эрхлэгчид ч үйлчилгээгээ ая тухтай дэлгүүрийн стандарт руу оруулж байна.

-Ая тухтай дэлгүүрүүд голчлон хотын төв хэсэгт байршдаг. Гэр хорооллын иргэдэд соёлтой, ая тухтай үйлчилгээг хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Судалгаанаас харахад коронавирусээс болж хөл хорио тогтоосон сүүлийн хоёр жилд томоохон супермаркетууд хотын зах руу олноор бий болсон. Хотын зах буюу авто тээврийн товчоод орчимд ая тухтай дэлгүүр олширсон. Гэр хороололд ая тухтай дэлгүүрийн сүлжээ нэмэгдэж байгаа. Цаашид гэр хороололд ая тухтай үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр манай хэлтсээс төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ахуйн үйлчилгээний нэр төрөл дунд айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх гэсэн шинэ төрлийн үйлчилгээг багтаажээ. Гадаадын улс орнуудад өргөн дэлгэр нэвтэрсэн хэдий ч манай улсад бол шинэ тутам дэлгэрч байгаа энэ үйлчилгээний зөвшөөрөл болон шаардлага, стандарт байдаг  уу?

-Айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх үйлчилгээнд тогтсон стандарт, зөвшөөрөл байдаггүй. Бид холбогдох байгууллагаас санал авч эхэлсэн. Тэрхүү саналд үндэслэн стандарт боловсруулж, батлах юм. Энэ төрлийн үйлчилгээнд хариуцлага, стандарт байх шаардлагатай.

-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бие засах засах газраар үйлчлүүлэхэд төлбөр авдаг. Үүнийг төлбөргүй болгох тухай шинээр боловсруулж буй нийтлэг үйлчилгээний журамд тусгасан нь шинэлэг санагдлаа?

-Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр орсон бас нэгэн заалт бол үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг  үнэ төлбөргүй болгох тухай юм. Харахад энгийн юм шиг хэрнээ хүний анхдагч хэрэгцээг хангахад анхаарахаас аргагүй. Манайд түгээмэл хэрэгждэггүй энэ үйлчилгээг нэвтрүүлэх цаг болсон. Бизнесийн байгууллага ая тухтай, хүний төлөө үйлчилгээ нэвтрүүлж байж л үйлчлүүлэгчээ татна шүү дээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 18.664 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хэн хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, тааламжит үнэ санал болгож, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч чадаж  байна,  тэр байгууллагын бизнес өргөжнө. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээ татахын тулд нийтийн бие засах газар ажиллуулах, цэвэрхэн байлгахад анхаарч ажиллах ёстой.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамтай та дараах холбоосоор танилцаж, саналаа өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 7 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 16 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 48 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 55 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 10 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top