x

Хориг БНАСАУ-ын ажиллах хүчний экспортыг зогсоож чадсангүй

НҮБ ба АНУ хойд солонгосын худалдааны эсрэг хориг арга хэмжээ аван цөмийн зэвсэг ба пуужингаас нь Пхеньяныг татгалзуулахаар оролдож байгаа ч тэр хязгаарлалттай орны ажиллах хүчний экспорт нь  өмнөхийн адил тэтгэж байна хэмээн Asia Times сонин бичжээ.

“Хориг арга хэмжээгээр АНУ-ын сөргөлдөгч нарын эсрэг ажиллагаа явуулах тухай” гэсэн хууль нь (CAATSA) хойд Солонгосын ажлын хүчнийг хөлсөлж байгаа компани, биет хүмүүсийн эсрэг хориг  авга хэмжээг тогтооно гэсэн заалттай. Гэхдээ тэр нь ажиллах хүчийг экспортлоход БНАСАУ-д саад болж чадсангүй.

АНУ-ын Батлан хамгаалахын ирээдүйтэй судалгааны төвийн (Center for Advanced Defense Studies, C4ADS) мэдээгээр, одоо гадаадад 100-200 мянга орчим хойд солонгосчууд ажиллаж байгаагийн 80 хувь нь  Хятад ба Орост байгаа ажээ.

Хэрэв 2012 онд 60-65 мянган хүн гадаадад ажиллаж байсан бол  одоо тэдний тоо эрс нэмэгдсэн байна. Ажиллах хүчний экспорт нь Хойд Солонгост хоригийн үеэр тэсэх боломжийг  өгч байна. Саяхан гаргасан уг төвийн C4ADS илтгэлд  ажиллах хүчний экспорт нь БНАСАУ-д жилдээ $1,2-2,3 тэрбумын ашиг авчирдаг ба ажил олгогчдын ихэнхийн тухай мэдээлэл байхгүйг тэнд тэмдэглэжээ. Хойд солонгосчуудын  хөдөлмөрийг ашиглаж байгаа орнуудын тоо нь 16-60 байгааг C4ADS илтгэл  мэдээлжээ.

Өнгөрсөн онд Ким Чен Намыг Куала-Лампурын олон улсын нисэх буудалд хөнөөсний дараа Малайз бараг мянгаад солонгосчуудыг нутаг буцаасан юм. Умардын тэр ажилчдын талаар хэн ч мэдэхгүй л байлаа. Ихэнх солонгосчууд нь Борнео арлын малайн Саравак мужийн  уурхай барилга дээр ажиллаж байв. Хоёр орны засгийн газар хоорондын гэрээгээр тэд ажиллаж байжээ.

Ойрхи Дорнодод солонгос барилгачид их ажилладаг ба өнгөрсөн оны сүүлчээр Америкийн шахалт дор Катар, Кувейт хоёр  олон зуун солонгосчуудын визийг сунгахгүйгээр болсон юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Польш хөлөг онгоцны үйлдвэртээ хямд ажлын хүчин болох 500 орчим хойд солонгосчуудаас татгалзахаар шийдсэн байв. Сингапур өнгөрсөн гуравдугаар сард хойд солонгос  иргэдэд өгсөн ажиллах зөвшөөрлөө эргүүлэн татжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 33 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 39 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 52 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 58 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 11 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 26 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 32 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 47 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 3 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 14 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 7 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 59 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 41 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top