x

Э.Мишээл: Ам.долларын ханш төгрөгийн эсрэг өсвөл Бондын өгөөжөөс гадна ханшийн нэмэлт өгөөж авах боломжтой

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд гарч буй хамгийн өндөр дүнтэй, төгрөг, ам.доллар хосолсон бондыг Эрдэнэс Таван Толгой ХК гаргаад байна. Тус бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Форекс Трэйдэр Э.Мишээлтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед Эрдэнэс Таван Толгой ХК нээлттэй бонд гаргасан нь олны анхаарлыг татаж байна. Гэвч олонх иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл дутмаг байдаг л даа. Юуны өмнө бондын талаар ойлголт өгөхгүй юу?

-Сайн байна уу ? Юуны өмнө танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

Бонд гэдэг нь нэгэн төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, өрийн хэрэгсэл л дээ. Энгийнээр тайлбарлавал бонд худалдан авагч нь бонд гаргагч талд мөнгө зээлдүүлж байна гэсэн үг юм.

Жишээ нь, та Эрдэнэс Таван Толгой ХК-ийн бондыг худалдаж авснаар, тус компанид мөнгөө хүүтэйгээр зээлж байгаа хэрэг. Харин компани ирээдүйд олох борлуулалтын орлогоороо таны зээлсэн мөнгийг хүүтэйгээр нь эргүүлэн төлнө гэсэн ерөнхий ойлголт юм.

-Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нээлттэй бондыг ам.доллар, төгрөг хосолсон гэж байсан. Энэ нь ямар онцлогтой гэсэн үг вэ?

-Нийтдээ уг бонд нь 2 их наяд төгрөгийн дүнтэй, 3 үе шаттайгаар зах зээлд гаргах юм. Одоо хэрэгжиж байгаа эхний шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг иргэдэд санал болгож байна. Энэ нь төгрөгөөр 120 тэрбум, ам.доллараар  нь 400 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Хосолсон валютаар гарч байгаа нь бондыг худалдан авахаар сонирхож буй иргэн, ААН-үүдэд сонголт өгч байгаагаараа давуу талтай.

Учир нь зарим хүн өөрийн мөнгөн хөрөнгийг ам.доллараар байлгаж ханшийн эрсдэлээс зайлсхийх сонирхолтой байдаг.  Зарим хүн төгрөгийн өгөөжийг илүүд үздэг. Тийм болохоор иргэд өөрсдийн сонголтоор бонд худалдан авах боломжтой гэсэн үг л дээ.

-Тэгэхээр мэргэжилтний хувьд аль валютаар нь бонд авсан нь дээр гэж зөвлөх вэ?

-Ер нь үнэт цаас, өрийн хэрэгсэл худалдан авахдаа иргэд өөрсдөө сайн судалгаа шинжилгээ хийж, тооцоолох ёстой байдаг. Бид хөндлөнгөөс та тэрийг нь авбал ашигтай гээд шууд хэлэх эрхгүй, боломжгүй л дээ.

Гэхдээ иргэдэд сонголт хийхэд нь нэмэр болох үүднээс зарим таамаглалыг тоймлоход төгрөгийн бондын дээд хүү нь банкны хадгалмжийн хүүтэй ойролцоо байгаа, харин ам.долларын бондын хувьд ойролцоогоор 3-3.5 дахин өндөр байх боломжтой байна.

Мөн төгрөгийн хувьд жил бүр тогтоосон хүүг аваад явах боломжтой. Харин ам.долларын хувьд ханшийн өсөлттэй нийлээд бонд худалдан авсан харилцагч 2 жилийн хугацаанд нийт 24-30 хувийн өгөөж хүртэх боломжтой гэж тооцоолж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн бидний тооцоолол гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Зарим хүн банкны хүүнээс ялгаагүй юм гэж ярьж байсан?

-Эрдэнэс Таван Толгойн ам.долларын бондын жилийн хүү нь 6.8% хүртэл, төгрөгийнх 10% хүртэл байгаа.

Гэтэл томоохон арилжааны банкуудын төгрөгийн жилийн хадгаламжийн хүү 8.5% орчим, ам.доллар 1.8% орчим байгаатай харьцуулахад ам.долларын бонд нь илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц өгөөжтэй гэж хэлж болно.

Тиймдээ ч эхний багц болох 600 тэрбум төгрөгийн бондын дийлэнх хувийг ам.доллараар гаргаж байгаа болов уу гэж харж байна.

Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг бонд хэрэгжих 24 сарын хугацаанд өсвөл тэр нь иргэдийн хувьд бондын өгөөжөөс гадна ханшаас нэмэлт өгөөж авах боломжтой юм.

-Бондын хугацаа 2 жил. Гэхдээ үүнээс өмнө бондоо Монголын хөрөнгийн биржээр арилжихад алдагдал хүлээх үү? Хүү хасагдах уу?

-Эрдэнэс Таван Толгойн бонд эзэмшигч нь хоёрдогч зах зээл дээр бондоо арилжаалах боломж нээлттэй байгаа. Энэ тохиолдолд тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч үнэ тогтоно.

Өөрөөр хэлбэл, бондын үнэ унасан бол алдагдалтай, эсрэгээрээ өссөн бол өгөөжөөс гадна үнийн зөрүүний ашиг хүртэнэ гэсэн үг. Мөн бондоо зарах хүртэл барьсан үеийн хүүгээ бүрэн авах болможтой.

-Эрдэнэс Таван Толгойн ХК-ийн гол орлого нь нүүрсний экспортоос бүрддэг. Гэтэл коронавирусын дэгдэлт өндөр байгаа үед Хятадад хөл хорио тогтоочихвол борлуулт нь буурна гэсэн таамаг байна л даа. Тэгэхээр энэ бондын эрсдэлийг та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-Яг одоо БНХАУ Австралийн коксжих нүүрсний импортод хориг тавьчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор тус улсад нийлүүлэлтийн хомсдолын суурь нөхцөл байдал үүссэн. Тиймээс БНХАУ-д коронавирус дэгдэлт үүссэн ч манай улсын экспортыг бүрэн хаах боломжгүй, хэсэгчилсэн байдлаар л нүүрсний тээвэрлэлтийг бууруулна гэж харж байна.

Гэхдээ 2021 оны 1 дүгээр сард Хятадад коронавирусын дэгдэлт эрчимжихэд манай нүүрсний экспорт 2019, 2020 оны мөн үеүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа.

Тиймээс тус компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй гэж таамаглаж байна. Хэрэв манай улсын экспортын хэмжээ буурвал нийлүүлэлт буурснаас үүдэн үнэ өсөх бөгөөд нийт дүнгээр экспортын орлого буурахгүй байх боломжтой.

-Бондын арилжаанд оролцохын тулд тухайн хүн хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Бондын арилжаанд оролцохын тулд үнэт цаасны данстай байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол үнэт цаасны компани дээр иргэний үнэмлэхтэйгээ очоод данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой юм. Данс нээх үйл явц 2-3 хоног үргэлжилдгийг тооцох хэрэгтэй.

Гэхдээ Эрдэнэс Таван Толгой ХК-ийн бондын хувьд ирэх 7 хоногийн турш захиалга авахаар болохоор цаг хугацаагаа тооцоолоод арилжаанд оролцох боломж танд нээлттэй байна.

-Монголын хамгийн өндөр дүнтэй нээлттэй бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 6 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 10 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 14 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 21 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 28 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 32 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 36 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 14 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 42 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 55 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top