x

САР ШИНИЙН БАЯР: Битүүний өдөр эв эеэ засдаг сайхан уламжлалтай

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг билээ. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг.

Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг сайхан уламжлалтай. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж, хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж, харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж, хур дэлийг нь засч бэлдэнэ.

Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу тавьж сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцас өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг билээ.

Битүүний өдөр цээрлэх зан үйл:

1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчлэнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

2. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

3. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

4. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээнэ.

5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

6. Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай.

Цагаан сарын баяр

Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр буюу Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн лхагва гаригт тохиож буй.

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр юм.

Дорно дахинд шинэ оны баярыг өрнөдөөс арай хожуу тэмдэглэж эхэлжээ.

XIII зуунаас өмнө Монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Сүүн сар” хэмээн нэрлэж байв. XIII зуунаас эхлэн “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэгт тэмдэглэжээ. Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж. XIII зууны эхэн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ. Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харъяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ. Чингис хаан ийнхүү цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ. 

Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж, цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ, шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн, шуурга шамаргатай өвөл өнгөрч, урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэддэг ажээ.

Хубилай хааны ордонд олон жил суусан Венецийн элч Марко Поло монголчуудын Цагаан сарын баярын тухай тэмдэглэн үлдээхдээ “Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгөөр чимэглэсэн гоё сайхан авдар сав ачсан заанууд болон бэлэг сэлт бүхий зүйлийг ачсан тэмээн жин хааны ордонд хүрэлцэж ирнэ. Баяр ёслол үйлдэж, бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ засч, бүх хүн найрлаж цэнгэнэ. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж, ордныхныг цэнгээн хөгжүүлэх ажээ. Мөн ийм баяр ёслолын үеэр их хаадын өмнө сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан ноход мэт хааны хөлд цагираглан хэвтээд өгнө” гэж бичсэн байдаг.

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.

Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс:

-Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

-Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

-Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.

-Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.

-Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болго.

-Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядал, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.

-Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.

-Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

-Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Мөн өнөөдөр Хятад хамгийн урт хамгийн чухал Дорнын шинэ оны баярыг тэмдэглэж байна. Уг баяр нь өвлийн нар тэнцлийн хоёр дахь шинэ сарын тэргүүн өдөр тохиодог. Дорнын шинэ оны баярыг “Хятадын” гэж нэрлэдэг учир нь Дундад улсаас энэ баяр Ази ба дэлхийд таржээ.

Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад шинэ жилийг “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.

Вьетнамын шинэ оны баяр

Тоор модны мөчир бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айл бүрт тавьдаг уламжлалтай. Хүүхдүүд шөнө дунд болохыг тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил сарны тооллоор тэмдэглэдэг. Баярын ширээнд цэцгийн баглаа тавьдаг бөгөөд шинэ жилийн шөнө тоорын мөчир бэлэглэдэг. Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг, гудамжинд гал асааж гэр бүлүүд олноороо нэг дор цуглардаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэрт болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгээр бурхад тэнгэр өөд нисч гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гэнэ. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг ирэх онд амжилт авчрах үгүйг тодорхойлдог гэж үздэг байна.

Тайландын шинэ оны баяр

Тайландын хүн амын 15 хувь нь хятад үндэстнүүд тиймээс тэд Шинэ оноо христийн ба дорнын мөн өөрийн хуанлигаар гурван удаа тэмдэглэдэг ажээ.

Ер нь одоо Дорнын шинэ оны баяр дэлхийд ихээхэн алдартай болж байгаа учраас түүнийг дэлхийд хүссэн хүмүүс нэн ялангуяа хятад цагаачид ихтэй улс орнууд Австариас Америк хүртэл  тэмдэглэх болжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 8 цаг 32 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 11 цаг 42 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 11 цаг 47 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 11 цаг 51 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 12 цаг 43 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 13 цаг 39 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 13 цаг 55 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 14 цаг 12 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 14 цаг 26 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 32 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 14 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 14 цаг 54 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 14 цаг 57 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 15 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 15 цаг 8 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Өчигдөр 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Өчигдөр 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Өчигдөр 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Өчигдөр 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Өчигдөр 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Хэлбэр ялж, агуулга ялагдав Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ...
Top