x

Д.Сумъяабазар: Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа. 

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ?

-Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Тийм ч учраас шийдэх ёстой олон асуудал байгаа. Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын боломж, бололцоо хумигдмал байгаа цаг үед хотын хөгжил улс төрийн зөв шийдвэр гарсан үед бий болдог. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны ажлын айлчлал БНХАУ-д тав хоног үргэлжилсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд хотын удирдлагыг оролцуулсан нь хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагийн илрэл.

Улаанбаатар хотын түгжрэл тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт байдаг. Тиймээс түгжрэлийг шийдэхэд Ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарч, үндэсний хороо байгуулж, Засгийн газраас Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг үлдээж, хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэр гаргасан. УИХ-ын зүгээс ч Улаанбаатар хотын эрх зүйг анхаарч дэмжсэн. Энэ нь УИХ, Засгийн газрын түвшинд хотдоо онцгой анхаарч байгааг олон улсын түвшинд харуулсан үйл явдал. Хэдий цар тахалтай байсан ч БНХАУ олимп зохион байгуулж, дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, удирдлагуудыг оролцуулсан нь бидэнд олдож буй том боломж байсан. Манай Ерөнхий сайд боломжийг зөв, үр дүнтэй,  багийн зохион байгуулалтыг оновчтой хийж, маш үр дүнтэй ашигласан.

Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь  олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг  байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч,  бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Манай Улаанбаатар хот аюулгүйн гуравхан гарцтай. Газар хөдлөлт болоод бусад төрлийн гамшиг, аюул тохиолдлоо гэхэд улаанбаатарчууд маань хотоос гарах гарцан дээрээ, гудамжиндаа түгжрэх аюул бий. Тиймээс тойрог зам байгуулж, хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, цаашлаад эд хөрөнгийг авран хамгаалах гарц шийдэл болгож, тойрог хэлбэрийн хурдны замыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нэг талдаа гурван эгнээ, хоёр урсгалтай хурдны зам байгуулах асуудлыг айлчлалын үеэр ярилцсан.

-Томоохон төслүүдийн моторыг нь асаагаад, түлхүүрийг нь эргүүлэхийн тулд бид нэн түрүүнд юү хийх ёстой вэ?

-Биднээс ихээхэн зүйл шалтгаална. Нэгдүгээрт, бид хэлсэн ярьсандаа байх ёстой. Хоёрдугаарт, сахилга баттай байх ёстой. Гуравдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг суулгах ёстой. Ямар ч харилцаа, бизнест хоёр талын хамтын эрх ашиг гэдэг зүйл зайлшгүй яригддаг.

Түүнчлэн төрийн хүнд суртлыг арилгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай. Төрийн хүнд суртал, авлига гээчийг байхгүй болгож байж бид урагшилна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлыг онцгойлон анхаарч, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ тухай олон жил ярьсан учраас иргэд эргэлзэж байж магадгүй. Гэвч бид хийх ёстой. Төр нь гол зохицуулалтыг хийгээд, бусад ажилд нь төр оролцох шаардлагагүй гэсэн үзэл санааг дэвшүүлж байна. Ингэснээр олон аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоотойгоор ажлын байр ч нэмэгдэнэ, хувийн хэвшлийн эдийн засгийн боломж ч өргөжнө.

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар маш олон төсөл, хөтөлбөр санаачлан, эхлүүлдэг ч төд удалгүй замхардгийг иргэд шүүмжилдэг. Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг асуудал нь хөнгөн галт  тэрэг гэлээ.  Таван жилийн дотор гурван чиглэлд, 50 км орчим урттай хөнгөн галт тэрэгний замыг бүтээн байгуулах ажил хэр бодитой бол?

-Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй төсөл, арга хэмжээг олон жил ярьсан. Э.Бат-Үүл даргын үед нэг хэсэг сайн явсан ч багийн зохион байгуулалтад орж, ойлголцож чадаагүй болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж чадаагүй. Харин энэ асуудал өдгөө МАН эрх барьж байгаа цагт гарахгүй байгаа нь давуу тал. Ялангуяа одоо УИХ, Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын асуудлуудыг бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр бид аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ-ийг зөв тооцоолж, санхүү, эдийн засгийн дэмжлэгээ авч байж амласан амлалтаа биелүүлнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудаас хэд хэдэн зүйлийг онцолмоор байна. УИХ-ын зүгээс хууль, эрх зүйн тал дээр маш сайн суурь дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох суурь алхмыг хийж өгсөн. Төсөв, санхүүгийн тухайд Ерөнхий сайд болон Сангийн сайд Улаанбаатар хотын 420 тэрбум төгрөгийн төсвийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Эдгээр дотоод зохион байгуулалтыг гадаадын томоохон байгууллагууд зүгээр өнгөрөөхгүй. Ялангуяа дэлхийн санхүүгийн байгууллагуудын зүгээс Улаанбаатар хотод шууд зээлийн эх үүсвэр олгох саналуудыг тавьж байгаа. Энэ бүхэн бол хууль, эрх зүйг буюу суурь зарчмаа зөв тавьсны давуу тал юм. Саяны айлчлалын үеэр бид төсөл, хөтөлбөрүүдээ шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр болон олон улсын түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, бүтээн байгуулалтад хамтран оролцох санал гаргасан. Ингэснээр ард түмэндээ амласан түгжрэлийг бууруулан, төвлөрлийг сааруулах төсөл, хөтөлбөрүүдийг товлосон хугацаандаа хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан. Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийн түвшинд явж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгаж чадна гэж үзэж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 13 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 13 цаг 37 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 13 цаг 45 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 15 цаг 41 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top