x

Л.Эрдэнэболд: Эртний түүх дурсгалтай хот суурингуудаа ашиглаж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

Зураг: Хар бухын балгас Булган аймаг Дашинчилэн, IX-X зууны Киданы үед хамааруулдаг.

Монголын эрт, дундад үеийн түүхэн хот суурингуудыг цогцоор нь судлах, шинэ мэдээлэл, судалгааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Нүүдэлчид ба хот суурин” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гурван өдөр амжилттай зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ,  Герман, Польш, БНСУ зэрэг улсын 27 судлаач оролцож, судалгааныхаа сонирхолтой мэдээллээс хуваалцаж, илтгэл тавьсан нь ихээхэн сонирхол татав.

Сүүлийн үед хот суурины талаарх судалгааг зөвхөн малтах бус, геофизик, сансраас судалдаг болжээ.  Хамгийн гол нь судлахдаа тухайн хотод оршин сууж буй иргэдийн дундаж наслалт, идэж, ууж байсан зүйл, амьдралын хэв маяг, байшин барилга нь ямар байсан, хаад ноёдоос жирийн иргэд хүртэл ямар амьдралтай байсан талаар судалжээ.
 
Ингээд ШУТИС-ийн багш, археологич, доктор, профессор Л.Эрдэнэболдтой ярилцлаа.
 
“Нүүдэлчид ба хот суурин” олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго юу байв. Хурлаас гарах үр дүн?
 
-Гадаад дотоодын нийлсэн нийт 27 судлаач судалсан хот суурингуудынхаа судалгаагаар илтгэл тавилаа. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгээс зохиож байгаа энэ эрдэм шинжилгээний хуралд манай эрдэм шинжилгээний хамтарсан баг буюу Монгол Оросын хамтарсан Төв азийн нүүдэлчдийн хот суурин төслийн хүрээнд сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсад малтлага хийсэн Хүннүгээс Хятаны үе хүртэлх хэд хэдэн хотын малтлага судалгааны үр дүнг танилцуулсан.

-Эртний хотуудыг ярихдаа гол нь биш малтлага судалгаа хийж он цаг тоололыг тогтоох нь чухал гэлээ?

-Энэ удаагийн хуралд Монгол Улсад археологийн судалгаа тэр дотроо нүүдэлчдийн байгуулсан хот суурины судалгаа хийдэг голлох судлаачид хүрэлцэн ирснийг харсан байх. Тийм учраас энэ судлаачдын судалгааны үр дүнг нэгтгээд эцэст нь Монголын нүүдлийн нийгэмд хот гэдэг зүйл маань ямар үүрэгтэй байсан юм. Хэдийн үед бий болсон юм. Хотууд ямар бүтэц зохион байгуулалттай байсан бэ. Дээрээс нь нүүдэлчдийн дунд хотжилт гэж ямархуу маягтай явагдаж ирсэн бэ гэдгийг тодруулж гаргах нь хурлын зорилго юм.

-Танай баг хаанахын ямар эртний хотуудыг судлаж байгаа вэ? 

-Эхний хот бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байгаа Тэрэлжийн Дөрвөлжин гэж хот бий. Энэ хотод 1920-иод оноос хойш анх судлагдсан. Сүүлийн 10 жилд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран өргөн хүрээнд судалсан. Тухайлбал, холбогдох он цаг, барилгын материал, ямар хүмүүс аж төрж байсан, хэр удаан хугацаанд хүмүүс амьдарч байв, барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт нь ямар байв зэргийг судалсан.

Энэ Тэрэлжийн Дөрвөлжин хот бол Хүннүгийн тахилын байгууламж гэж үздэг байсан. Сүүлийн үеийн судалгааны үр дүн илэрч байгаа олдворыг нь хөрш зэргэлдээ орны бусад олдворуудтай харьцуулж үзэхэд энэ хот маань Тахилын байгууламж гэхээсээ илүүтэй төв хаад ноёд, язгууртны өвөлжөөний орд харш байсан юм боловуу гэж сэтгэгдэл төрсөн. Яагаад гэвэл хотыг барьсан материал, газрыг сонгосон сонголт зэргийг харвал хаад ноёдын орд өргөө байсан юм шиг. Нөгөө нэг судалсан хотын онцлог их сонин.

-Ямар хот вэ?

-Бидний малтлага хийж байгаа нөгөө нэг хот нь Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Хэрмэн дэнж” гэж нэртэй балгас бий. Энэ хотыг анх 2002 онд нээж олоод 2005 оноос хойш тасралтгүй судалгаа хийж байна. Сүүлийн 3 жилд хийсэн судалгааны үр дүн бол соёлын давхрагтай хот байх боломжтой юм болов уу.

Яагаад гэвэл хотын хамгийн доод хэсгээс буюу зарим газраас илэрч байгаа ваар сав нь Түрэгийн үед холбогдож байгаа. Харин зарим газраас нь илэрсэн олдвор нь Уйгарын үеийнх бол хамгийн дээд давхрагаас илэрч байгаа нь Хятаны үед илэрч байгаа юм. Тэгэхээр энэ суурин маань анх Түрэгийн үед үндэс суурь нь тавигдаад дараа нь өөр улс үндэстэн гарч ирж хот сууринг сэргээн засварлаад суусан байх. Ер нь урд өмнө барьсан эзэнт гүрэн хотыг дараагийн улс нь гарч ирж засаж сэлбэж суудаг уламжлалтай байжээ.

Хэрмэн дэнж балгас маань Монгол Улсад байгаа хот сууринын дурсгалууд дотроос гаднах хэрэм, бүтэц зохион байгуулалт хаалганы зохион байгууллалт нь хамгийн сайн хадгалж үлдсэн хот гэдгээрээ ихээхэн онцлогтой.

-Танай баг судалгаагаа хэдэн жил хийж байна вэ?

-Монголд байгаа Хятан хотын судалгааг 2004 оноос хойш судалж байна. Энэ дунд ОХУ-ын Буриадын болоод Буриад улсын алс дорнодын судлаачидтай хамтарч Хүннүгийн үеийн хотуудыг судалж явсан. Ерөнхийдөө Хятан улсын хотуудыг 15 жил тасралтгүй судалж байна даа.

-Энэ судалгаа хийсэн эртний хот суурингууд дээр аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий юу. Гадныхан болоод дотоодынхон хэр сонирхдог бол? 
 
-Манай улс энэ эртний түүхт дурсгалтай хот суурингууд ашиглаж болно. Монгол Улсад байгаа Хятаны археологийн дурсгалууд тэр дотроо хот суурины дурсгалууд маань нутгийн баруун зүгт байна. Тухайлбал Хархорин, Өгий нуур чиглэлийн аялал жуулчлалын замд бий. Замаас салаад 1-2 км зайтай ойрхон байна. Тухайн хотын түүх, ач холбогдол он цагийг нь тодорхойлсон зүйл хийж, жуулчдын сонирхлыг татах боломжтой. Гадаадынхан илүү сонирхоно.

Харин зүүн зүг рүү бол Чингисийн өлгий нутаг руу явж байгаа гол замд Зүүн баруун хэрэм, Өглөгчийн хэрэм зэрэг Хятан улсын үед холбогдох дурсгалууд бий. Тэдгээрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох бүрэн бололцоотой.
 
-Тэгээд аялал жуулчлалын газраас жуулчдад үзүүлдэг газрууд байгаа болов уу? 

-Одоогоор тийм зүйл алга. Үүнд аялал жуулчлалын газар болон судлаачдын ч санал санаачлага дутаж байгаа байх. Жишээлбэл, Хар бухын балгас дээр очоод чулуун барилгыг нь үзүүлчихээд яваад өгдөг. Гэтэл үүний гадуур Хятаны бүр том хот байгаа байхгүй юу. Үүнийг мэдэхгүй байгаа юм. Эртний түүх соёл судалж байгаа бидэнд бол асар үнэ цэнэтэй түүхэн дурсгал юм шүү дээ.
 
-Судалгаа хийхэд хугацаа их ордог бололтой?

-Тийм. Маш их зардалтай, их удаан цаг хугацаа шаардагддаг. Хамгийн багадаа гэвэл 5-8 жил болно. Тэрнээс дээшээ 20 гаруй жил ч малтлага судалгаа хийдэг. Одоо 20 жил судалсан Хархорины судалгаа гэхэд нийт судалгааныхаа 10/1 хувьд ч хүрээгүй байна.

-Малтлага судалгаа хийсэн эртний хот суурингуудаа эргээд яаж хамгаалдаг вэ? 

-Бид нар аль болохоор хамгаалж байгаа. Эргүүлээд булах ёстой. Гэхдээ үндсэн хэв маягийг нь алдагдуулж болохгүй. Мөн тодорхой газруудад хамгаалалт хийх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, дурсгалуудаар нь ном бүтээх ажлуудыг хийж байна. Хамгийн гол нь аялал жуулчлалын салбарынхан бидний энэ судалгааг ашиглах хэрэгтэй.

О.Сайхан 

olloo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 31 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 39 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 49 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 55 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 59 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 3 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 57 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 30 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 59 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 4 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 7 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 11 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top