x

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 6 цаг 46 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 6 цаг 56 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 7 цаг 54 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 9 цаг 58 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 3 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 10 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 10 цаг 15 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 10 цаг 20 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 10 цаг 30 мин Ормузын хавх 10 цаг 45 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 10 цаг 56 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 11 цаг 16 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 14 цаг 13 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 14 цаг 21 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 14 цаг 36 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 14 цаг 48 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 14 цаг 57 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 15 цаг 6 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 15 цаг 21 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 15 цаг 26 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шатахууны хямрал ба бодит байдал СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top