x

Б.Дэлгэрхангай: Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайтай ярилцлаа.

-Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга  хэмжээ зохион байгуулан ажилласан бэ?

-Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон нийслэл, орон нутгийн 18 сүм, хийдэд сар шинийн баярт зориулсан ерөөл хурах, айлтгал заслын ном хурах үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажилласан. 

Мөн иргэдээс шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үеийн нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн 247 хяналтын цэгт 808 алба хаагч, сонсогч, 68 тээврийн хэрэгсэлтэй 2 ээлжээр, орон нутагт 231 цэгт 452 алба хаагч, 69 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн хэчнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?

Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс нийт 11017 дуудлага, мэдээлэл  хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 547, зөрчлийн шинжтэй 9211, зам тээврийн ослын шинжтэй 1259 дуудлага мэдээлэл байна.

Хүлээн авсан дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоног буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30-ныг хүртэлх хугацааны дуудлага, мэдээлэлтэй харьцуулахад зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2,9 хувиар өссөн хэдий ч гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл 14,4 хувиар, зам тээврийн осол 35,4 хувиар, нийт гомдол мэдээлэл  4,5 хувиар тус тус буурсан.

-Баярын өдрүүдэд ямар төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

-Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн онд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон учир гэмт хэрэг, зөрчил харьцангуй бага бүртгэгдсэн. 

Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэрэг 160 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 33,9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16,7 хувиар, залилах гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 66,7 хувиар тус тус  буурсан байна.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын улмаас олон хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хүний амь нас хохирсон хэрэгт өвчний улмаас, амиа хорлосон, золгүй байдлаар гэх мэт олон шалтгааны улмаас нас барсан тохиолдол бүрд цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдох шалгалтын ажиллагааг хийдэг. Баяр, амралтын өдрүүдэд олон хүний амь нас хохирсон нь бүгд гэмт хэргийн улмаас биш юм. 

Баяр амралтын өдрүүдэд гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм.

Харин сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн замын ачаалал тасрахгүй, нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөнөөс дээш хурд хэтрүүлэхгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 49 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 53 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 57 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 4 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 7 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 11 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 15 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 35 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 49 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 53 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 57 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 10 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 15 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 18 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 22 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 25 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 30 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 38 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top