x

“Монголын нууц товчоон”-ы дэлгэцийн хувилбарыг гаргана

“Нууц товчоо”-ны зураач гэгдэх болсон Р.Батцэнгэлтэй Цонжин болдогт таарч, цөөн хором ярилцлаа. “Монголын Нууц товчоог Дэлхийд түгээе” сангийнхан тус цогцолборт ажиллаж, дотоод, гадаадын аялагчдад Монголын нууц товчоо болон түүх, соёлоо сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм байна.

Тус сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн санаачлан хөгжүүлж буй “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол, нийт долоон хэлээр тус тус хэвлэгдэж, Монголдоо төдийгүй дэлхийн уншигчдын оюуныг мялаан, Монгол Улсыг сурталчлан таниулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

-Тантай 2014 оны наадмаар төв талбай дээр, цагаан асарт гаргасан үзэсгэлэнг үзэж яваад танилцаж байлаа. Тэр ажил “МНТ Түгээмэл эх” зурагт номыг олон нийтэд танилцуулах анхны арга хэмжээ байсан уу?

-Тийм ээ. Тэр өдөр манай номын “Тэргүүн дэвтэр” нийтэд хүрсэн анхны өдөр байсан. Түүнээс хойш Монголын нууц товчоог сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж ирлээ.

-Тэр үед та “Тэргүүн дэвтэрийг бүтээхэд зургаан жилийг зарцуулсан” гэж ярихад дараагийн хоёр дэвтэр нь хэзээ гарах бол? Бүр гаргахгүй хаячих ч юм биш байгаа гэж бодож байсан?

-Ганц чи биш л дээ (инээв). Олон хүн тэгж эргэлзэж байгаагаа нуудаггүй, лавлаж асуудаг байсан. Дэд дэвтэр нь жилийн дараа хэвлэгдэж гарсан. Түүнээс хойш борлуулалт маань харьцангуй сайжирч, дараа дараагийн хэлүүд дээр гаргах ажил маань эрчимжсэн.

-Өнөөдөр та бүхэн Нууц товчоог ийм олон хэл дээр хэвлэчихсэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай зогсож байна. Түүгээр ч барахгүй дараагийн шат руу ахиж, анимейшн бүтээсэн гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөх үү?

-Тийм ээ. “МНТ Түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар(motion illustration) үзэгч олонд хүрэхэд бэлэн болж байна. Өнгөрсөн хавар дуусгачихлаа гэж үзсэн боловч нэмэх, засах ажлууд гараад одоо л бүрэн дуусаж, бэлэн болж байна даа.

-Уг бүтээлийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-“Ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой” гэж тодорхойлж байгаа.

-Өнөө цагт хүмүүс ном унших нь багасч киног түлхүү сонирхож байна. Тиймээс кино шиг сонирхолтой хэрнээ ном шиг мэдлэг өгөх контент болох юм гэж ойлголоо.

-Яг тийм. Ингэснээр илүү олон хүнд хүрч, илүү олон  хүн үнэн түүхийг мэдэж авцгаана. Олон хүн Чингис хааны маань түүхийг тэр нэг Хятадын олон ангит кино болон гадаадын бас бус кинонуудаар төсөөлдөг нь энд ирдэг гадаад, дотоодын иргэдээс тодорхой харагддаг. Гэтэл кино бүх мэдээллийг өгч чадахгүй. Энэ Дува сохорын дүрийг хараад л уулга алдаад эхэлдэг (Магнай дундаа ганц нүдтэй хүний зургийг заав). “Монголын нууц товчоог мэдэхгүй хэн байсан юм” гэж хэлэх хүн зөндөө байдаг ч үнэн хэрэгтээ манай монголчууд одоо хүртэл Монголын нууц товчоогоо огт уншаагүй болох нь энэ мэт мэт жижиг сэжүүрээс мэдэгдээд байдаг юм л даа.

Ядахдаа үзэгчид зохиогчдын элдэв санаа, шийдлүүдийг үнэн түүх гээд шууд хүлээгээд авчих юм. Мэдээж тэдгээрийг үзэхийг хорихгүй. Зүгээр л эхлээд Монголын нууц товчоог нь мэдүүлчихмээр байгаа юм. Ийм л учраас бид их чухал зүйл хийж байгаа гэж итгэж, зүтгэж ирлээ шүү дээ.

-Үнэхээр чухал шүү. Манай хүү энэ номыг шимтэн уншсан. Би өөрөө ч урьд өмнө нь ойлгож, анзаарч байгаагүй олон зүйлийг олж мэдсэн.  Дэлгэцийн хувилбар нь хэзээнээс нийтийн хүртээл болох вэ? 

-Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тодорхой болохоор нь нийтэд мэдээлнэ ээ. 

-Удахгүй гэж найдаж байна. Амжилт хүсье.

-Баярлалаа, удахгүй байх аа. Манай багийнхан хичээнгүйлэн ажилласаар байна.
 
Ж.Хорлоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 33 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 41 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 51 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 57 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 1 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 5 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 59 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 32 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 1 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 6 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 9 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 13 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 18 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 27 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 49 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 21 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 49 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 3 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 14 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top