x

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

Багануур болон Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс болон Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 9, 10-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 27 мин Бид бол монголоид хүмүүс 40 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 59 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 21 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 39 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 51 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 8 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 8 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 30 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 26 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top