x

Балчир ЕС эхэлж, НАР буцлаа

Өнөөдрөөс жавар тачигнасан ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг ЕСӨН ЕС 81 хоногоор тоолж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурван ес, Идэр гурван ес, Өтөл гурван ес гэж хуваадаг ажээ.  

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байсан юм. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.

Хүүхэд багачууд болон уншигч та бүхэндээ зориулан бага насаа дурсан, сурагч ахуйдаа цээжлэн уншиж байсан есөн өдөр бүрийг нэг хэсэг болгосон шүлгийг хүргэж байна.

ЕСӨН ЕС

Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө.

Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө.

Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө.

Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө.

Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй.

Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна.

Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно.

Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно.

Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно гэдэг билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 26 мин Бид бол монголоид хүмүүс 39 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 58 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 20 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 38 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 50 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 7 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 7 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 1 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 29 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 25 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top