x

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр жавар тачигнасан ес эхэлж байна. Мөн хамгийн богино өдөр, урт шөнө тохиож байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

Багануур болон Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Маргаашнаас буюу энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 27 мин Бид бол монголоид хүмүүс 40 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 59 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 20 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 38 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 51 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 8 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 8 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 30 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 26 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top