x

Д.Баярхүү: Дэлхийн 193 улстай дипломат харилцаатай Монгол улс зөвхөн Эрээнээс хамааралтай байгаа нь эмгэнэл

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй хил орчмын харилцааны талаар ярилцлаа.

-БНХАУ манайхтай хиллэх хилээ хааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь Монгол Улсад хүнд цохилт хэвээр байна. Урд хил хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна. Ер нь цар тахлаас үүдэлтэй хил орчмын харилцаа олон улсад ямар байна вэ?

-Цар тахлын үед олон улсын харилцаа, хоёр талын харилцаа, гадаад харилцаа даян дэлхийгээрээ маш их өөрчлөгдсөн. Энд Монгол-Хятад, Монгол-Оросын харилцаа бүгд хамаарна. Цар тахал гэдэг бол хил дамнасан халдварт өвчин учраас хил хаах, гадаад харилцаагаа түр зогсоох, олон улсын нислэгүүдээ зогсоох, олон улсын тээвэр зогсоох гэх мэт хэлбэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд олон төрлийн практик бид туулж үзлээ.

Миний ойлгож байгаагаар Хятад улс гэв гэнэт хил хаасан явдал байхгүй. Хил хаах шалтгаанаа нөгөө талаас хэлж ойлгуулж байсан байх. Ямар нэгэн байдлаар бидэнд мэдээлэл өгч байсан. Тэгэхээр гэнэт хил хаагаад хоёр улсын харилцааг хүндрүүлсэн явдал байхгүй гэж харж байна. Мэдээж Хятадтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаанд том саад учирчихаад, монголчууд өөрсдөө хүнд байдалд орчихоод байна.

Монгол-Хятадын хилийн тухайд гэвэл өнөөгийн байдлаар хоёр улсын харилцааг хөгжүүлсэн 30 гаруй жилд ганц салбар нь хэт түрүүлээд явчихсаных нь уршиг гэх үү дээ. Нэмэх гэхээсээ хасах оноо болж хувирсныг бид сүүлийн хоёр жил харлаа, мэдэрлээ. Энэ 30 жилд Монгол-Хятадын харилцааны олон боломжийг ашиглах гэхээсээ илүүтэй зүгээр л өрхийн жижиг аж ахуйн хэмжээнд хувийн жижиг наймаа маш эрчтэй хөгжүүлчихсэн юм байна.

Өөрсдийнхөө хийж, бүтээж, үйлдвэрлэж байсан олон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ болиод зөвхөн өмнөд хөршийн зах зээлээс маш ихээр нь зөөвөрлөж авчран, хэдэн биендээ борлуулж, ажил амьдралаа зохицуулаад сурчихсан, тэр нь манай эдийн засгийн хэвшил болчихсон, ямагт тийм байх ёстой мэт сэтгэхүй суучихсан, гэтэл нөгөөх нь зогсчихоор манайхан хоёр улсын харилцааны асуудал болгоод туйлшруулчихдаг. Хил нээлгэж өг хэмээн төрдөө дарамт үзүүлэн, төр засгаа баалаад,үүн дээр Дипломат албыг чиглүүлэн шүүмжлээд байна.

-Монгол-Хятадын харилцааны өнөөгийн түвшин хандлагыг хэрхэн ойлгож байна вэ?

Яг үнэндээ Монгол-Хятадын харилцаа маш их өртөг, үнэ цэнээр бидэнд эргэж олдсон юм. Одоогоос 31 жилийн тэртээ 1990 оны хавар тэр үеийн Төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Хятадад айлчилж байх үеэс харилцаа сайжирсан гэж үздэг. Түүнээс өмнө хорин хэдэн жил харилцаа хөгжөөгүй, улс төрийн харилцаа бүр зогссон, маш явцуу жижиг худалдаатай, иргэд хоорондын харилцаа гэж байхгүй байсан. Үндсэндээ манай урд хил бүтэн хаалттай, хойшоо ганц хилтэй байсан. Хятад гэдэг гүрэнтэй эргэж харилцаагаа сайжруулах үйл явц маань 30 жилийн том шалгуур давж өнөөдрийнхөө өндөрлөгт хүрээд байна. Үнэ цэнэтэй олдсон харилцаа гээд байгаа нь Монголын төрөөс тавьсан чармайлт багадаагүй, Хятад ч гэсэн найрсаг сэтгэлээр бидний чармайлтыг хүлээж авч дэмжсэн. Хоёр талаасаа ажиллаж байж хоёр улсын харилцааг ийм өндөр түвшинд хүргэсэн.

Монгол-Хятадын харилцаанд улс төрийн асуудал гэж байхгүй. Ямар асуудал үүсч байна вэ гэхлээр Эрээн болон өмнөд хилийн зарим боомтуудтай холбоотойгоор хувийн бизнес, худалдаанд саад учирчихаад байгаа нь хоёр улсын харилцаа гэж жирийн иргэдэд харагдаад байгаа юм.

-Урд хилээс хамааралтай хэдэн мянган бизнес эрхлэгчдийн асуудал улсын асуудал болж таарна. Таныхаар хилийн ийм боймлолтыг ямар байдлаар зохицуулах шаардлага үүсч байна вэ?

-Түрүүн хэлсэн дээ. Монгол-Хятадын улс төрийн харилцаа харилцааныхаа хамгийн дээд түвшинд хүрчихсэн, хамгийн ойр дотно, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр хөрш өө гэж. Хятадтай энэ түвшинд хүрэхийн тулд хоёр талаасаа чармайж 2003 онд Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл, 2011 онд Стратегийн түншлэл, 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож хөгжүүлсэн, тэр эрчээ алдаагүй явж байна. 1990 онд харилцаагаа сайжруулаад, шинэ зуунд гурван шатаар дээд түвшинд нь хүргэчихсэн. Тэгэхлээр хил хаагдсаныг манайхыг боймлож байгаа мэтээр туйлшруулж ярьж ойлгуулж огт болохгүй. Хэзээ ч тиймдээ тулахгүй.

Хэдэн мянган бизнес эрхлэгч гэлээ. Тэр тухайд би өөр бодолтой. Хил хаагдлаа, цар тахал улам нэмэгдлээ, улс орнуудын хоорондын харилцаа саарлаа. Тэр ойлгомжтой. Цар тахал дэлхийн улс орнуудад дотоодод нь ихээхэн боломж олгож, өөрчлөлт авчирч байна. Гэтэл Монголд өмнө нь ийм л ажил хийж байсан, түүнийгээ л хийнэ, хүлээнэ, хил нээгдэхгүй, худалдаа сэргэхгүй бол сөнөлөө гэсэн сэтгэхүй давамгайлчихсан, маш олуулаа сэтгэлээр унаж, төр засагтаа гомдол гаргаад явж байна. Гэтэл зарим гадаад улсад, ялангуяа хэрсүү, өөрсдийгөө авч явж чаддаг жижиг улсуудад өөр байна. Тэд манай залуучуудын ярьдгаар хандлагаа өөрчилж чадаж байна. Цар тахал нь мэргэжил, мэдлэг, боловсрол, ажлын арга барил, түнш, технологи гээд бүх юмыг өөрчилж байна. Тиймээс түүнийг дагаж хүн төрөлхтөн өөрсдийгөө хөгжүүлж байна. Ганц жишээ. Дижиталчлал гэж яриад байна. Эдийн засгийн дижиталчлал, цахим худалдаа, цахим эдийн засаг гэх мэт. Монголд гэхэд л “Дэлхийн нэг өдөр” гэсэн 21 метр урттай дэлгэмэл уран сайхны зургийн хуулбарыг дуудлага худалдаанд оруулахад Улаанбаатарын хорин хэдтэй монгол залуу 25 мянган ам.доллараар худалдаанд авчихаж байна. Ямар ажил хийдэг вэ гэсэн чинь цахим арилжаа хийдэг гэж байна лээ. Энэ мэтчилэн зөвхөн Эрээний хил нээгдэхийг хараад хамаг ажлаа дампууруулж, зогсоочихоод гуриатаж байхын оронд цар тахал эхлэхэд л монгол хүн бүр өөрөөр сэтгэж, хандлагаа өөрчилж, шинэ мэргэжил, ажлын байр, гарц боломж хайсан бол нээлттэй л байлаа, одоо ч тийм. Цар тахал улс орнуудад, хүмүүст хөгжих боломж давхар нээсэн гээд байгааг л би яриад байна. Цар тахал, түүнийг дагасан аюул улс орнуудад хөгжлийн өөр боломж, гарц олгосон. Үүн дээр бага зэргийн ухаан зараад, бага зэргийн чармайлт гаргаад ажилласан бол өнөөдөр Эрээнээс бараа татаж наймаа хийдэг хүмүүсийн тал нь өөрчлөгдчихсөн байх байсан юм биш үү?

Энд Хятадын буруу гэхээсээ бид өөрсдөө Эрээнд өөрсдийгөө 100 хувь даатгачихаад, өөр ямар ч гарц байхгүй гээд зүтгэж явсны л гай шүү дээ. Тэгэхээр хандлагаа өөрчлөөд олон хувилбар сонгож, ажиллах бололцоотой байна аа л гэсэн үг.

Өнөөдөр Улаанбаатар, аймгийн төвүүд, том хотуудыг аваад үз дээ. Тэр чигтээ зах дэлгүүр, лангуу, чингэлгээр дүүрчихсэн. Хүмүүсийн ихэнх нь зах дэлгүүр, лангуу эрхэлдэг. Түүндээ бүх амьдралаа даатгачихсан, Монгол маань худалдаачин улс болчихсон байна. Үүнийгээ боль оо гэсэн дохио сануулга нь хил хаагдсан явдал гэж ойлгож байна.

-Өмнөд хөрш хилээ нэг өдөр шууд хаачихаагүй, манай талд сануулж байсан гэлээ. Хэрэв тийм нөхцөл урьдаас манай талд мэдэгдэж байсан бол хилээс хамааралтай бизнесүүдээ хамгаалах алхам, маневр хийх боломжтой байсан уу?

-Тийм боломж байсан. Монголын төр засаг олон удаа хөл хорио тогтоож, олон арга хэмжээ авсан. Энэ чинь юуг хэлээд байна вэ гэхээр цаашид Эрээн, Хятадтай холбогдсон худалдааны харилцаа саатах юм байнаа гэдгийг л ойлгуулж байсан хэрэг шүү дээ.

Огт юу ч хийгээгүй, тэр чигт нь мухардуулаад хаячихсан, худалдаа эрхэлдэг жижиг бизнесээ хөсөр хаячихсан гэдгийг би зөвшөөрөхгүй. Олон алхам хийсэн дээ. Монгол- Хятадын хооронд цахим харилцаа огт тасраагүй, Гадаад харилцааны сайд Хятадад айлчилсан, 2020 онд Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчилсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын “Гучин мянган хонь”-ны дипломат бодлого байна. Дээд түвшний харилцаа саараагүй яваад л ирсэн. Өнгөрсөн намар гэхэд л хоёр улсын Ерөнхий сайд нар дэлгэцээр хоёр биенээ харж байгаад цахим хэлэлцээ хийлээ шүү дээ. Үүнд хоёр талын холбогдох сайд нар, хариуцлагатай хүмүүс сууж байгаад ярьсан.

Ганцхан хил хаагдсан гэж яриад байна. Цаана нь хоёр улсын харилцааг яаж идэвхжүүлэх вэ, цар тахлын үед яаж хамтран ажиллах вэ гэдэг өргөн хүрээтэй асуудал яригдаж байгаа шүү дээ. Хятад бол худалдааны хязгааргүй том зах зээл. Худалдааны маш том түнш мөн. Дэлхийн хэмжээний. АНУ-тай ана мана үзэж байгаа том гүрэн. Хятадын гадаад худалдаанд Монголтой хийж байгаа худалдааны эзлэх жин өчүүхэн. Монголтой худалдаа хийхгүй байхад Хятадад хохирох зүйл байхгүй. Гэхдээ хоёр улсын хоорондын хил ийм олон мянган км урт, тэгээд харилцаа сайжраад 30 жил өнгөрсөн гэхэд асар их боломжийг бид хангалтгүй ашиглаж ирсэн. Дотоод дахь улс төрийн хэрүүл маргаанаа хойш тавьж нүүрсээ цэвэрлэж, хагас болон бүтэн боловсруулаад төмөр замаар зөөгөөд гаргаж байсан бол хичнээн их боломж байх байж вэ. Гэтэл одоо шороотой нүүрс ачаад давхиад байдаг. Цаана нь энэ улсын чинь эрх ашиг гэж юм байдаг. Хандлагаа өөрчлөх талаар огт ажиллаагүй байна. Ер нь манайхан гадаад харилцаа, гадаад худалдааг өөрсдийн хувийн хүсэл тэмүүллээр, зоргоор явуулах гэж зүтгэдэг. Монголд ковид авсан бол аргалж нуугаад хил давахыг боддог. Даваад очихоор халдвартай гарчихдаг. Ийм л байдлаас хилээ хаахад хүргэдэг болов уу.

Манай улс өнөөдөр дэлхийн 193 улстай дипломат харилцаатай, дэлхийн бодлогод өөрийнхөө дуу хоолойг өргөж чаддаг, НҮБ-ын идэвхтэй жижиг улс, ардчилал шинэчлэлийг хөгжүүлсэн, дэлхийн том жижиг бүх улстай найрсаг харилцаатай, 3.5 сая хүн амтай, том газар нутагтай улс гэхэд улсаараа зөвхөн Эрээнтэй харилцаж буй байдалтай байгаа чинь эмгэнэл юм биш үү. Монгол ба Эрээний харилцаа гэж яримааргүй байна. Гэхдээ өнөөдөр тийм байдалд очиж байгаа бол үнэхээр эмгэнэл. Энэ хандлагаа л өөрчлөх хэрэгтэй.

-Өнөөдөр ч хил хаалттай хэвээр байна шүү дээ. Ийм нөхцөлд төр засгийн хэмжээнд дипломат аргаар хилийн боймлолтыг зогсоох арга зам байхгүй юу?

-Бүх арга зам мухардчихаад эцсийнхээ аргыг хэрэглэхийн босгон дээр байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна. Эрээнээс хамаарч амьдардаг хүмүүсийн ядаж тал нь амьдралынхаа хандлагыг өөрчлөөд, ажил төрлөө солиод явчихвал аяндаа тийм хиймэл аюул үүсэхээ байчихна.

Гадаад харилцааны төв байгууллага мухардчихаад байгаа юм ер биш. Ажиллаж л байгаа. Гадаад харилцааны яам ажиллаж байна, хоёр талд байгаа Элчин сайдын яамд ажиллаж байна. Хөх-хотод Ерөнхий Консулын газар, Эрээнд Консулын газар, Манжуурт Консулын газар ажиллаж байна. Бүгд л ажлаа хийж байна. Гэлээ гээд манай талын хүсэлтээр Эрээний хилийг шууд нээчихдэг юм биш. Хамгийн түрүүнд бид дотооддоо ковидгүй болох хэрэгтэй, Хятад, Өмнөд Монгол ч ковидгүй болох хэрэгтэй. Цар тахал гэх энэ халдварт өвчин таны яриад байгаа шиг дипломат бодлого, дипломат албанаас шууд шалтгаалахгүй айхавтар том бэрхшээл зовлон үүсгэчихсэн байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 44 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 49 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top