x

Салхи, шуургатай, хүйтэн байна

Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6 хэм хүйтэн байна.

Багануур болон Тэрэлж орчмоор үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

Өдөртөө зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд Улз, Халх голын хөндийгөөр, 4-нд Монгол-Алтай, Хархираа, Түргэн, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 8 цаг 3 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 8 цаг 13 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 9 цаг 11 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 11 цаг 15 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 цаг 21 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 11 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 11 цаг 33 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 11 цаг 37 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 11 цаг 47 мин Ормузын хавх 12 цаг 3 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 12 цаг 13 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 12 цаг 33 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 15 цаг 30 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 15 цаг 38 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 15 цаг 54 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 16 цаг 5 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 16 цаг 14 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 16 цаг 24 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 16 цаг 38 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 16 цаг 43 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шатахууны хямрал ба бодит байдал СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top