x

Арванхоёрдугаар сард олон жилийн дундажаас дулаан байна

Арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дундажаас /ОЖД/ дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар ОЖД–аас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар ОЖД–ийн орчим байна.

Хэдийгээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, харин цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдээд байгаатай холбоотой хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгааг ард иргэдэд анхаарууллаа.

Тухайлбал, сарын эхээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, баруун төвийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд замд гарах, мал бэлчээрлэлтэд анхаарал болгоомжтой хандаж, богино хугацааны нарийвчилсан мэдээг тухай бүрд авч ашиглахыг анхааруулж байна.

Цаашдаа нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн бүс нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн өмнөд, Увсын зүүн, Завханы хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүс болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас  дулаан, хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн баруун, Булган, Төвийн хойд хэсгээр ОЖД–ийн  орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн  эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ.

Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас  дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.

Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Салхи зарим газраар түр зуур 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүртэл ширүүсэх төлөв гарчээ.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 1 цаг 21 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 34 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 53 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2 цаг 14 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 32 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 45 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 3 цаг 2 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 3 цаг 2 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 56 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 5 цаг 24 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 6 цаг 20 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top